Aug 30, 2010

Ц.Хулан: Улиралын амраг

Салъя гэж салаагүй байлгүй тэр минь...
Сахилгагүй цагаан бороо юу гээд чиг шивнэсэн юм
Сарны дор ондоо гоё хүүхэн байдаг
Сааталгүй очооч гээд байхаар нь намайгаа голсон байлгүй.

Холдъё гэж холдоогүй байлгүй тэр минь...
Хонгорхон салхи нь хөлд нь ороолдоод
Хорвоод өөр гоё хүүхэн байдаг гэж
Ховын үг зөөгөөд байхаар нь намайгаа голсон байлгүй

Цаашилъя гэж цаашлаагүй байлгүй тэр минь...
Цасны гэнэн будраа юу гээд чиг гэрэлтсэн юм
Царайлаг ондоо хүүхэн байдаг
Цаг алдалгүй очооч гээд байхаар намайгаа голсон байлгүй

Салъя гэж салаагүй байлгүй тэр минь
Салхи, бороо, цасны чөлөөнд гээгдээд үлдсэн тэр минь.

BIIRBEH.MN by Bataka - Ц.Хулан : Улиралын амраг

Aug 26, 2010

Монгол орны газарзүйн байрлал

Тив их газар бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртрагт ямар орон зайг эзлэн оршдог хийгээд бусад улсуудтай харилцах харилцаа зэргийг илэрхийлсэн газар зүйн ухагдхууныг ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ гэнэ. Газар зүйн байрлалыг 3 ялгаж үздэг:

Монгол улс дэлхийн хойд хагас, зүүн уртрагт баруунаас зүүн тийш сунамал, ерөнхийдөө зуувандуу хэлбэртэй оршдог уудам нутаг дэвсгэртэй улс билэ.
Монгол орны газар зүйн байрлалыг дараах 3 хэсэгт болгон ангилж авч үзэж болох юм. Үүнд:
1. Математик газарзүйн хувьд
2. Улс төрийн газарзүйн хувьд /нйигэм эдийн засгийн/
3. Физик газарзүйн хувьд

Aug 18, 2010

Гаргүй төгөлдөр хуурч гайхалтай

Гайхалтай юмаа, энэ хүний хажууд 2 гартай ч хийсэн юмгүй унхиагүй хүмүүс нэгийг бодмоор юмаа. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.


Aug 17, 2010

Мексикийн алдарт зураач эмэгтэй Frida Kahlo

Мексикийн болоод дэлхийн цөөхөн авъяаслан эмэгтэй зураачдын нэг бол Фрида Кало . Өөрийн хөрөг зургуудад Мексикийн соёл болон Америкийн уугуул иргэдийн соёл тусгадаа олсон байдаг. Түүний зургуудыг сонирхоорой.