Aug 26, 2010

Монгол орны газарзүйн байрлал

Тив их газар бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртрагт ямар орон зайг эзлэн оршдог хийгээд бусад улсуудтай харилцах харилцаа зэргийг илэрхийлсэн газар зүйн ухагдхууныг ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ гэнэ. Газар зүйн байрлалыг 3 ялгаж үздэг:

Монгол улс дэлхийн хойд хагас, зүүн уртрагт баруунаас зүүн тийш сунамал, ерөнхийдөө зуувандуу хэлбэртэй оршдог уудам нутаг дэвсгэртэй улс билэ.
Монгол орны газар зүйн байрлалыг дараах 3 хэсэгт болгон ангилж авч үзэж болох юм. Үүнд:
1. Математик газарзүйн хувьд
2. Улс төрийн газарзүйн хувьд /нйигэм эдийн засгийн/
3. Физик газарзүйн хувьд

1. Математик газарзүй
Монгол улс дэлхийн цагийн 6, 7, 8-р бүсэд оршдог.
Хойд цэг -ХӨ520091, ЗУ980511-т орших Монгол шарын даваа
Өмнөд цэг -ХӨ410351,ЗУ1040591-т орших Орвог гашууны бор толгой
Баруун цэг -ЗУ870471 ХӨ490091-т орших Хүйтний оргил / Алтай таван богд/
Зүүн цэг -ЗУ1190571 ХӨ460611-т орших Модот хамар /Соёлз уул/
Монгол орны хойд цэгээс өмнөд цэг хүртэл 100311-ийн зай байх ба энэ нь 1259 км
Монгол орны баруун цэгээс зүүн цэг хүртэл 320101-ийн зай байх ба энэ нь 2392 км
Монголын газар нутгийн дундаж өндөр ДТД1580м байна. /Азийн дундаж өндөр ДТД 960м/
Монгол орны хамгийн өндөр цэг Алтай таван богд уулын ноён оргил Хүйтний оргил /Найрамдал/ ДТД4374м
Монгол орны хамгийн нам цэг Дорнодын талд орших Хөх нуурын хөндий ДТД 552 м
Дэлхийд хамгийн чухалд тооцогдох дараах хоёр шугам манай орны нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг байна. ХӨ-ийн 450, ЗУ-ын 900 юм.
Нутаг дэвсгэрийн нийт талбай нь 1`565`000км2 ба Франц шиг 3 улс, Англи шиг 6 улс, Итали, Грек, Испани, Ирак, Бельги, Австри улсуудын нутаг дэвсгэрээс том байх ба Израйль Дани улсын нутаг дэвсгэр гэхэд л манай орны жижиг аймгийн нэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс бага юм.
Нийгэм эдийн засгийн: Улс төрийн ямар онцлогтой улс орнуудтай хиллэж байгаа болон олон улсын чанартай хөдөлмөрийн хуваарьт хэрхэн татагддаг хийгээд татагдах боломжтой, олон улсын байнгын, улирлын дамжин өнгөрөх боомтууд хэр олонтой зэргээр нийгэм эдийн засгийн газар зүйн байрлал тодорхойлогдно.
Монгол улс дэлхийн 2 том гүрэнтэй хил залган оршдог. Энэ нь улс дамнасан аялал жуулчлалын дамжин өнгөрөх идэвхитэй бүс нутаг байх боломжийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн хөрш орнууд нь олон улсын зах зээл дээр эрчимтэй хөгжиж байгаа, цаашид ч илүү хөгжих потенциал ихтэй улсууд учраас хаяа нийлэн буй орны хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэх чухал сурвалж байх боломжтой.
Анх Мексикийн Карибын тэнгисийн эрэг орчмын нутгуудаар ямар ч том төвүүд байхгүй байсан. Хамгийн том нь 335-хан (үүний 80% нь эмэгтэйчүүд) хүнтэй тосгон байсан. Анх ийм байдалтай байсан Мексик улс АНУ-тай 3800 км-ээр хиллэдэг газар зүйн онцлог байрлалынхаа ачаар л аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Одоо бол Мексикийн Карибын тэнгисийн эрэг орчмын газрууд нь зай завсаргүй олон тооны амралт, наран шарлага, зугаа цэнгээний төвүүдтэй болж чадсан байна. Энэ эрчимтэй хөгжлийн нууц нь АНУ-ын Калифорнид очиж байгаа гадаадын жуулчдын анхаарлыг татаж чадсанд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд гадаад зах зээл дээр ажиллахаасаа илүүгээр Калифорнийн зах зээл дээр ажилласан байна.
Энэ бол Монголд байж болох л жишээ. Дэлхийн аялал жуулчлалын түүхийг сөхөж харахад аль ч улс оронд аялал жуулчлалын inbound ба outbound (Хятадыг түших ёстой) жуулчлалын аль нэг нь идэвхитэй хөгждөг байсан бол өнөөдөр БНХАУ-д энэ 2 хэлбэр зэрэг хөгжиж байна. Монгол улсыг орон зайн хувьд лидер улс гэж хэлж болох юм. Тодруулбал, ийм эрчимтэй хөгжиж буй зах зээл бүхий улс оронтой хил залгаа орших улс орнууд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх боломжтой байдаг юм. Одоогоор Испани улс жилд хамгийн их 70 сая, дараа нь Франц 69 сая, АНУ 59 сая, Итали 42 сая жуулчин авдаг бол 2010 он гэхэд Хятад 70 сая хол давсан жуулчид хүлээн авахаар байна гэсэн судалгааг Дэлхийн аялал жуулчлалын байгуулагаас хийсэн байна. Өнөөдөр БНХАУ жилдээ 20 сая жуулчин авч байгаа бол 2015 он гэхэд Хятад нь 100 саяд хүрнэ. Аялал жуулчлалын тогтвортой байдал нь аль болох өөрийн байгальд хор хөнөөлгүйгээр хөгжүүлэх явдал юм. Аялалд яваа хүмүүсийн ихэнх нь нэг бус олон улс үзэх сонирхолтой байдаг. Бээжингээс 2 цаг яваад монголд очих амархан.
Гэсэн хэдий ч нөгөөтэйгүүр Монголд буcад орноос ирэх жуулчдын аялалын хугацаа, зардлыг ихэсгэх, түүнчлэн гадаад зах зээл дээр идэвхитэй өрсөлдөх боломжийг хязгаарлах нөхцөл үүсгэх сөрөг үр дагавартай ажээ.

2. Улс төрийн газарзүй
Монгол улс НҮБ-д Япон, Хятад, Солонгос зэрэг улсуудын хамт Зүүн Азийн бүс нутгийн орнуудад багтдаг. Нутаг дэвсгэрийн хэмжэгээр дэлхийд 17-т, Азид Хятад, Энэтхэг, Саудын Араб, Индонез, Иран, Казакстан улсудын дараагаар 7-рт ордог. Хойд талаараа ОХУ-тай, баруун, зүүн, өмнөд талаараа БНХАУ-тай хилллэдэг. Нийт хилийн урт 8181,895 км ба үүнээс ОХУ-тай 3485км-р, БНХАУ-тай 4676,895 км-р тус тус хиллэнэ. Гурван улсын хилийн зааг нь манай талд баруундаа Таван богд уул, зүүн талдаа Тарваган тахын овоогоор зааглан оршдог. Хэдий хоёрхон улстай хиллэх боловч манай улсад хамгийн ойр орших улс бол Казакстан юм. Манай хилээс баруун тийш 45 км-ын цаана Казакстаны хил байна.

3. Физик газарзүй
Хятад, Сибирийн платформын нөлөөнд өргөгдөж тогтсон харьцангуй өндөрлөгт оршдог. Газар нутгийн ихэнхи буюу хойгуурх нутаг нь геосенклиналийн горимд тогтсон бол өмнөд хэсэг нь платформоо хаяалж оршдог. Ази тивийн төвд өндөрлөг газарт байрладаг нь уур амьсгал бүрэлдэн тогтнох нэг үндэс нь болж байна. Далайгаас алслагдсан, байгалийн төрөл бүрийн бүсүүд байдаг.
Дэлхийн хамгийн хойшоо түрж орсон элс /говь/ Увсад байдаг Бөөрөг дэлийн элс юм. Мөн хамгийн өмнөд тийш түрж орсон мөнх цэвдэгт газар Хангайн нурууны өмнөдөд Баянхонгор аймгийн Баянлигт байдаг.
Баруун өмнөт, зүүн талын хилийн шугам голдуу толгод, ухаа, гүвээт талаар дайрч өнгөрнө. Зөвхөн барун талд Монгол Алтайн нуруу, Байтаг, Богд, Тахийн шар нуруу зэрэг хэд хэдэн нуруудын хярыг дагасан байна.
Бүх нутгийн 80 гаруй хувь нь 1000м-ээс дээш өндөр, үлдсэн нь 1000м-ээс доош байдаг. Ийм өндөрт байдаг учир нэлэнхүйдээ сэрүүн хүйтэн байдаг. Мөн өндөр улс нь чийгийг өөртөө татаж дотогш нэвтрүүлдэггүй нь уур амьсгал хуурай болох нөхцлийг бий болгодог. Энэ уур амьсгалын хуурай сэрүүн байдал нь ургамал, амьтны аймгийн бүтэц, тархалт болон хүн зоны амьдралын хэв маягт нөлөөлөх нь мэдээж хэрэг.

No comments: