Жюди Брэдигийн энэхүү өгүүллэг нь 1971 онд“Ms” нэртэй феминист сэтгүүлд анх нийтлэгдсэнээсээ хойш одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Өгүүллэгийг унших зуураа та Брэдигийн тодорхойлсон “нөхөр”, “эхнэр”-ийн дүрийг анхааралтай ажиглавал энэ өгүүллэг1970 оноос одоо хүртэл нийгэмд яагаад тэгж хүчтэй нөлөөлснийг ойлгох байх.
Би эхнэр авмаар байна (1971)
Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.
Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь.Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л "би ч гэсэн эхнэр авмаар байна" гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?
Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож,тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой.Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.
Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна.Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.