Dec 9, 2014

Toooo busy

Завгүй ээ, завгүй

саяхан , сараас өнгөрсөн 7 хоног хүртэл утасаар болох интернэтээр арбайт хийлээ. Жуулчдад зориулсан гестхаус захиалга утасаар болон интернэтээр авдаг. Өдөрт 100 удаа утас дуугарна, байнга мэйлээ шалгана. Энэ Солонгосчууд чинь элий балай хүмүүс ихтэй юм байна ш дээ, интернэт захиалга хийгээд 1 мин бололгүй залгаад миний захиалга орсон уу гэж асууна, нэг бол шөнө 12 болж байхад залгаж тэнэгтэнэ. Сүүлдээ захирал  эмээтэйгээ муудалцаад гарсан. Орлого бага ороод байхаар нь надад цалин өгөх хайран санагдсан уу гэнэт муухай аашилаад намайгаа хөөж гаргаад. Уг нь манай дүү эрсээпшн хийдэг байсан юм, цалин сайтай, хичээл хийх завтай дажгүй ажил байсан хайран юм хаха. Одоо дүү дахиад ажил хайгаастай, би бас яаж зүгээр суухав утасаар хийчих арбайт хайж байгаа. Сарын 200, 300 ногооны ажил олдчих байхаа.