Jan 29, 2014

Архичны эхнэрийн хүүрнэл

Шүүдэрцэцэгийн өгүүлэл мөн байхаа, 
бидний дунд ийм амьдрал бишгүй олон байгаа даа, миний сайн найзын маань амьдрал ч бас ийм байсан. Аз болоход нөхөөрөө эрүүл дээрээ салсан. Гэр бүлийн маргаан голдуу өмгөөлөгч өмгөөлөгч найзыхаа яриаг сонсоход зүрх зүсэгдэх шиг болдын. 10, 20 жил нөхөртөө зодуулсан, түүнээс болоод тархиндаа хүнд гэмтэлтэй, сэтгэцийн гүн гутралд ороод амиа хорлохоос наахнуур болчихсон бүсгүйчүүд ирдэг. Архичин, дарангуйлагч нөхөрөө хаяад явчихад яагаад болдоггүй юм бэ гэж хүмүүс гайхдаг. Би ч бас их сургуулийхаа ангийн охиныг яагад нөхөрөө хаяад явж чаддаггүй юм болоо гэж гайхдаг л байлаа. Гэхдээ ийм эмэгтэйчүүдийг маргаашийн хоолны мөнгө яах билээ, нөхөрөө уучлал гуйх бүрт засарчих болов уу гэсэн горьдлого, үр хүүхдээ хойд эцэгийн гар харуулахгүй гэсэг тэвчээр, эцэст нь энэ миний хувь заяа гэсэн бодол тэднийг энэ амьдралд нь хадчихдаг юм болов уу даа. Хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг бүсгүйчүүд сэтгэлийн гүн хямралд орсон байдаг учираас өөрт тулгарсан асуудлаа зөв дүгнэж шийдвэр гаргах чадваргүй болсон байдаг. 


Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн баярын өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдхооч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?Гэрээс архины эхүүн нэгшмэл үнэр нилхийж, хагархай аяга шаазан хөглөрч, хивс нь хунирч ундуй сундуй болсон өрөөнд чи урд шөнө юу ч болоогүй юм шиг хурхиран унтана. Харин цурамхийх ч завдалгүй, хором бүрийг айдас, доромжлолын хүлээсэнд баглаатай зогсоогоороо шөнийг өнгөрөөсөн би хилийн зурвас дээрх харуулын цэрэг мэт ажил дээрээ ажил дээрээ бэлэн байхын тулд гэрээсээ гарах гэж байна. Би маш их ядарчээ. Яг үүнтэй ижилхэн, ширхэг солимгүй адилхан шөнөжин доромжлогдон, гутарч, гуньсан биеээрээ чиний хүнд нудрагын хөх эрээн ул мөр, сэтгэлдээ тэсвэрлэшгүй гуниг гомдлын хар мөр дүүрэн угтаж байсан, хараал идсэн өглөө миний амьдралд чухам хэд байсныг би тоолж чадахгүй нь. Тиймээ хараал идсэн олон олон өглөө. Ийт өглөө бүхэн сэтгэл салхийтэл гутарч, хичнээн удаач ингээд үхчихье гэсэн бодол орж ирэв дээ. Хүн сэтгэлээр амьдардаг амьтан. Гэтэл ингэж их гомдож гутраад байхаар амьдрах хүсэл минь шуудай элс атга атгаар асгаран гоожсоор хоосрон шалчийх мэт унтран алга болсоор байна. Тэгээд орчлонгийн уудамд алсран одсоор дуусах тэр амьдрах хүслийн оронд үзэн ядахуйн сэтгэл өнөөх шуудайг дүүргэсээр л. Тийм ээ, би амьдралыг үзэн ядаж байна.. Чи анх танилцсаныхаа 8 жилийн ойн өдрөө зоогийн газарт тэмдэглэнэ, намайг баярлуулж, миний ордын ээлтэй чулуу индранил шигтгээт бэлзэг бэлэглэнэ, дахин хэзээ ч гомдоохгүй гээд л ганцхан сарын өмнө надад ямар сайхан, сайхан юм амлаж байлаа даа.

Jan 2, 2014

2014минь сайн уу?

Бүгдээрэнд нь шинэ оны мэнд!!!!!

 
Өнгөрсөн он хар дарсан зүүд шиг онцгүй байлаа. Магадгүй өөрийхөө хамгийн том дутагдалуудаа засаарай гэж өгсөн сануулга байх гэж бодоод сууж байна. Өнгөрсөн онд болж өнгөрсөн явдлууд надад их зүйл ухаарууллаа, тэр хэмжээгээр ертөнцийг үзэх үзэл, зарчимууд маань өөрчлөгдсөөн. Хүн эхлээд өөрийгөө л хайрлах ёстой. 
Жаргал зовлон жаргал гэдэг шиг энэ ондоо аз жаргалтай байнаа гэж найдаж байна, нэг мөсөн аз жаргалын модныхоо үрийг суулганаа. тиймээс шинэ ондоо ийм хэдэн зорилт тавинаа. 

1. later is better than never буюу наймаачин болноо гэсэн, хаха. Эндээс толгойтой болгон бараа зөөж наймаа хийх юмаа, энд ювутан болж ирээд 2 жил болж байгаа жаахан охин чингэлэг Монголруу ачуулж байна гэнэ ш дээ, сэргэлэн байгаа биз дээ, гэтэл би яаж байна 7 жил зөвхөн гэр сургуулийн хооронл шогшив. Би юугаараа дутахав жаахан наймаа хийж үзнээ. Мэдээж гоо сайханы Савангаа хийсээр байнаа, гэхдээ одоохондоо Монгол хэрэглэгчид саванг маань их сонирхохгүй байна, 2-т хийж зарах биш хийх аргаа заагаад түүхий эдээр хангах нь илүү зөв менежемэнт гэж өнгөрсөн 2 жил савангийн бизнесс эрхэлсэн туршлагаасаа ойлгосон. 
Зовох цагт нөхөрийн чанар танигдана гэдэг шиг хэр их зовох, бэрхшээлээс хэр хурдан ангижирах нь нөхөдийн тус нөлөөлөх ч чиний халаасанд хэдэн төгрөг байгаагаас илүү их шалтгаалдаг гэдэгийг сая болж өнгөрсөн явдалууд надад ойлгууллаа. Хүн мөнгөтэй, танилтай байхад их ажил амжуулна шүү. Мөнгөтэй хүнийг хэн ч дээрлэхдэггүй, дорд үздэггүй болохыг яс махантуу тултал ойлгосон. Одооноос мөнгөтэй болноо.

2. Их стресстсэнээс болоод нэлээд жин нэмсээн, стресстэхээр дааварын түвшин маань их хэлбэлздэг, тиймээс амархан таргалчихаад байдаг юм. 3 сарын нэгэн гэхэд хэлийн жиндээ орж 6 сар гэхэд атлетик биетэй бүсгүй болноо. 

3. Өглөөний хүн болно, ноднин онлайнаар танилцсан найз маань надад өглөөнийн хүн гээд сайхан ном бэлэгдээд, уншиж урам орсоныхоо дараа 7 хоног өглөө 6-д боссон ч тэгээд худлаа болсон. Энэ онд орой 11 гэж унтаад өглөө 6-д босдог хэмнэлтэй болно. Өглөө эрт босоход хүн их ажил амжуулдаг. Би шар шувуу төрөлийн хүн болохоор үдээс хойшоос эхлээд шөнө болохол жинхэнэ онгод ордог, даанч ийм хэмнэлтэй ажиллах нь хүнийг их ядраадаг юм байна лээ. 

4. Мэдээж доктороо хамгаална, 2 өгүүлэлээ хэвлүүлнэ.  

5. Жолооч болох

6. Солонгосынэ битүү Сакура цэцэглэх, намар навч шарлах үеээр ууланд гарах. Жилийн жилд л ууланд гарнаа гэсээр 7  жил болоход гарч чадаагүйн байна. Энэ жил заавал гарнаа. 

7, 8-д нь хэт хувийн чанартай зорилт байгаа учир энд бичихгүй ээ. 

Оройхон дайраад ширүүхэн дайрнаа. 

Шинэ ондоо хүссэн бүхэн нь бүтэх болтугай