Энэ тухай бичих гээд бодоод л яваад байлаа. Зөвхөн миний хувийн шүү
Эхнэр болсоноос хойш анзаардаггүй байсан олон зүйлээ анзаарлаа, олон ч зүйлтэй нүүр туллаа. Тэгээд доорх бодол төрлөө л дөө. Эхнэр байх, ээж байна гэдэг үнэхээр амаргүй ажил юмаа. Жам болохоор хүлээн зөвшөөрнө гэхэд бас хэцүү байнаа. Ер нь бол би хувьдаа дахиж хүүхэд гаргах бодолгүй байгаа. Яахав нэлээд хэдэн жилийн дараа охиноо бодоод дахин нэг хүүхэд гаргах л байх даа, одоохогдоо дахиж хүүхэд гаргахгүй гээд шийдчихсэн.
Ээж минь 4 хүүхэд төрүүлж тэднийхээ төлөө бүх насны амьдарлаа зориулсан, 40 гарсан хойноо л ажил хийж эхэлсэн хүн шүү дээ. Айлын эрх охин байсан ээж маань 2 наснб зөрүүтэй 4 хүүхэд, нэг нь хүнд өвчтэй, дээр нь гэрийн бараа хардаггүй нөхөртэй, гадаа гарч эр, гэрч орж эм болсоор залуу насаа үдсэн. Нэг бодолын ээжээрээ бахрахдаг, баярладаг ч гэсэн, адилхан эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдмөөр санагддаг.
Сүүлийн үед амтай болгон л айл гэрийн өнгө, аз жаргал, өөдтэй өнгөтэй явах эмэгтэй хүнээс хамаарна. Эмэгтэй хүн арчаатай, сэргэлэн, ажилтай байвал нөхөр нь аз жаргалтай байна, өөр хүүхэн ч гэж гүйхгүй гэх аятай зүйлс байнга яригдах болжээ.
Эхнэр хүний цээрлдэх ёс, эхнэр хүний баримтлах зарчим л гэнэ. Сорхогтань хатны ухаан гэнэ, Монгол хатан ухаан л гэнэ. Хүүхнүүд биднээс ар гэрээ авч явахыг, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхийг, мөнгө олохыг гээд яасан их юм шаардана вэээээээ Өө тийм бас дээр нь дандаа гоо сайхандаа анхаарч, сайхан бай гээд байгаа.
Монгол хаан ухаан, эр хүний цээрлэх ёс, Чингий хааны хүмүүжилийн сургааль гэж яагаад ярихгүй байнаа, уг нь Монгол ёсонд эр хүний цээрлэх ёс, эрхэмлэх ёс энэ тэр гээд байдаг ш дээ, тэр бүхэнийг яагаад дурьдахгүй байнааааааа???????
Нэг үгээр хэлэхэд эмэгтэй хүн нэг хар юм олж аваад үр хүүхэдийг нь гаргаж, өсгөж, орон гэрийн ажилаа хийгээд, мөнгө олоод, дээрээс нь сайхан байх ёстой болчоод байна даа.
Саяхан Нүүр номоор нэг эмэгтэй нөхөрөө араар нь тавьж байгааг барьсан бичлэг тарсан даа. Тэрний доор бичсэн сэтгэгдэлүүдийн дийлэнх нь хөөрхий эхнэрийг буруутгасан байна. Гоо сайхандаа анхаарахгүй, арчаагүй байсан болоод нөхөр нь ингэж явсан биз, эр хүн ганц алдаа л биз, уучилчихад яахав дээ, орон гэрийхээ асуудалыг олонд дэлгэлээ, нөхөрийхөө нэр хүндийг унагалаа, бас нэг хэсэг эрчүүд энэ хуцаа залуу байна, хужаа нөхөртэй суучихаад араараа тавиулаа хохино, монгол залуутай суусан бол ингэхгүй ш дээ гэсэн утгатай сэтгэгдэлүүд. Нялх хүүхэдтэй ээж холливудын одод шиг сарын дотор эргээд сайхан болох уу????
Сайхан байхад нь авч сууж хүүхдээ гаргачихаад ядараад царай алдахаар нь арчаагүй гээд эхнэрээ араар нь тавих нь зөв үү таминь ээ!!!!!!
Эсрэгээрээ эхнэр нь нөхөрөө араар нь тавьж байгаад баригдсан бол бүгд нэгэн зэрэг эхнэрийг нь буруутгах байсан байх даа.
Нэмээд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хүүхнүүд хамгийн ихээр өртөнө.
Бас эргэн тойрны хэд хэдэн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн эр хүний холч ухааны гүйцдэггүй гэдэг үг сонссон юм байна, яаж толгой нь эргэхээрээ тэгж боддог байнаа.
Эр хүний байр суурь, гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага хаана байнааааааа?????
Гол шалтгаан нь гэрийн хүмүүжилд байнаа. Ээжүүд маань хөвгүүдээ уламжлалт аргаар хүмүүжүүлээд байх шиг. Саяхан Гоолингоогоос нэг хадам ээжийн бичлэгийг уншлаа. 3 сайхан хүүтэй, том хүүгийхээ эхнэрийг буюу анхны бэрээ л магтаад байнаа. Тэр ээж эр хүний хийморь сүлд доройтно гээд нөхөр, хөвгүүдээрээ огт гэрийн ажил хийлгэдэггүй, бэрийгээ ч тэгэхийг шаарддаг, эр хүний хувьд 00 угаана гэдэг байж боломгүй асуудал маягтай юм бичсэн байсан. Өөрийхөө суусан 00-г яагаад угааж болохгүй гэж, эмэгтэй ч гэсэн бид бас л хүн, хийморь гэж байхгүй гэж үү?????
Тэр ээж хүүгийгээ өрөөнл ортол хүү нь эхнэрийхээ өвдөгийг дэрэлчихсэн, бэр нь нөхөрийхөө толгойтой үсээр тоглож байхыг хараад боож үхэх дөхсөн гэнэ, эр хүний толгойд хамаагүй хүрдэггүй гэнээ. Тэгээд том хүний ажил хийхдээ яах болж байнаа, толгойд нь хүрэхгүй байх уу???? хэхэ
Миний бодлоор эхнэр нөхөр гэдэг Монгол гэрийн 2 багана. Монгол гэрийн 2 багана хэзээ ч бүдүүн нарийн, урт богино байдаггүй яг адилхан байдагтай адил эхнэр нөхөрийн гэр бүлд хүлээх эрх үүрэг, хариуцлага яг адилхан байдаг гэж би хувьдаа боддог.
Эхнэр нөхөр 2 би эмэгэтй хүн, би эрэгтэй хүн ингэж ёстой тэгэх, чиний буруу миний зөв гээд аливаа асуудалыг шүүгээд эхэлбэл гэр бүлийн харилцаа эрүүл байж чадахгүй.
Саяхан бас иймэрхүү асуудлаас болоод нөхөртэйгээ тар түр гээд авсөөн.
Анх нөхөртэйгээ сууж байхад надаас түрүүлж гэр бүл болсон найзууд, таньдаг эгч нар маань бүгд эрчүүд давардын шүү, битгий их давраагаарай гэж бүгд хоорогдоо тохирсон юм шиг захиж байсан нь санаанд ороод тэр үед ортой л хэлж дээ гэж бодож байлаа шүү дээ, хэхэ
Өө тийм гэр бүл салалт яасан их байнаа, манай бага дүүгийн ангийн 3 охин гэр бүлээ цуцлуулж байгаа гэж байх юм, 21, 22той хүүхдүүд хэдийдээ хүнтэй суугаад хэдийдээ салаад амждаг байнаа.
Ойрдоо олон асуудлууд давхцаад жаахан бухимдалтай яваа болохоор ийм нийтлэл хийчлээ, зөвөөр ойлгоорой уншигчидаа гккк