Showing posts with label Урлаг. Show all posts
Showing posts with label Урлаг. Show all posts
May 6, 2013
Nov 30, 2010
Nov 3, 2010
Celtic Woman - You raise me up HQ Lyrics (Best Version Ever)
When I am down and, oh my soul, so weary;
When troubles come and my heart burdened be;
Then, I am still and wait here in the silence,
Until you come and sit awhile with me.
Oct 5, 2010
Aug 17, 2010
Мексикийн алдарт зураач эмэгтэй Frida Kahlo
Мексикийн болоод дэлхийн цөөхөн авъяаслан эмэгтэй зураачдын нэг бол Фрида Кало . Өөрийн хөрөг зургуудад Мексикийн соёл болон Америкийн уугуул иргэдийн соёл тусгадаа олсон байдаг. Түүний зургуудыг сонирхоорой.
Aug 8, 2010
Aug 25, 2009
Jul 31, 2009
Нэргүй салхи
Үг, Ая Сэ.Энхбаяр (Монгол)
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)
Телевиз үзэж суутал Никон Д90 аппаратны реклам явж байна, гэтэл Монгол дуу сонсогдлоо, чихэндээ ч итгэсэнгүй, телевизээ манан суулаа, дахиад өнөөх реклам гарч байна яах аргагүй Монгол дуу шүү. Нутгаа санаж байсныг хэлэх үү, Монгол дуугаа сонсоод дотор хачин болоод явчихлаа. Нэргүй салхи (A Wind With No Name) хэмээх энэ дууны үг аяыг ар Монголын зохиолч зохиож, Өвөр Монголын дуучин дуулсан дуу юм байж. Дууны хөгжмийг морин хуур болон төгөлдөр хуураар тоглосон нь өрнө дорнын хөгжмийг хослуулсан дуу болж чаджээ. Төгөлдөр хуурыг Япондоо төдийгүй Азидаа алдартай хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Рю Кунихико тоглож (Ryo Kunihiko), Өвөр Монголын дуучин Цэцэгмаа дуулжээ.
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)
Ордос нутгийн дуучин бүсгүй Урнаа
Нэлээд хэдэн сарын өмнө ардын дуу мэт боловч өвөрмөц аялгуутай ийм нэгэн бүүвэйн дууг олж сонслоо. Дуучиныг ньУрнаа хэмээс Ордос нутгийн бүсгүйн. Урнаа Чахар Түгч (нэрийн дуудлагыг буруу оруулсан байвал хөлцөл өчье. Urna Chahar-Tugchi) Өвөр Монголын Ордос нутагт малчны гэрт төрсөн тэрээр Монголын тал нутаг, малчин түмэн, Монгол ахуйн тухай өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаар дуулдаг дуучин аж. Түүний уянгалаг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай дуулсан ардын дуунууд нь Азидаа төдийгүй Европийн хөгжим сонирхогчидыг бишрүүлдэг ажээ. Хөгжмийн гараагаа Хөх хотноо янчин хөгжим тоглож сурсанаар эхэлсэн бөгөөд 18 настайдаа Шанхай хотын хөгжмийн консерваторт сурхаар шийдхэд нь Хятадаар нэг ч үг мэдэхгүй түүнийг нэрийг нь сонссоноос хэртээгүй их хотруу эцэг эх нь явуулсанаар түүний амьдарлын урт гараа эхэлжээ. 2003 онд Германы Олон Улсын Шилдэг Хөгжимчиний Рут(the RUTH prize in Germany for Best International Artist)-ын шагналыг хүртсэний дараа түүний нэр хүнд Европт улам өсчээ. Тэрээр нийт 6 цомог гаргасан. Урнаа хэмээх энэхүү Ордос нутгын бүсгүйн тухай илүү ихийг бичихийг хүссэн боловч Монгол хэлний мэдлэг дутагдаад чадсангүй. Та бүхэн доорх линкүүдээс энэ гайхалтай дуучны тухай илүү ихийг мэдэж болно.Jul 24, 2009
Subscribe to:
Posts (Atom)
