Dec 16, 2009

Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай

Бямбын Ринчен

АНУ ХАТАН (Бямбын Ринчен)

Өмнөх үг:
Хамаг хураасан бүгд барагдъюу:
Өндөр болсон тэр вээр эцэстүр унаюу
Хурах л буй бөгөөс, хагацах болъюу:
Төрөх л буй бөгөөс, үхэх болъюу.
(Үлгэрийн далай)


1.
Өгүүлэх ину: Энх амгалан нийслэл Бээжин хотынхон өглөөнөөс эхлэн Хар мөрний жанжин орж ирэх гудамж зээлийн газар их замын дагуу шоргоолж мэт овооролдон цуглаж, амьтан хүн улам нэмсээр байв. Хар хувцастай хятадын дунд хааяа монгол тангад хүн, хувцасныхаа өнгөөр тод ялгаран үзэгдэж, хоёр эгнээ болон жагссан олны хэлэлцэх нь дууриа цууриа мэт хачин чимээтэй байв. Манж солоон цэрэг, хятад ногоон тугийн хүнд цэргийн хүн, тэр жагсан жигдэрч байгаа олныг тэгшхэн жагс гэж өндөр дуугаар хашгиралдан, машид сүр бадруулан явж, замын тоосыг дарах гэж дайчилсан усчныг энд ус асга, тэнд тоос сайн дар гэж тушаан ханхалзаж явах ажээ.

Монголын Нууц Товчоо (PDF file)

Монгол тvvхийн тулгуур бичиг Монголын Нууц Товчоо номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг та бүхэн эндээс уншна уу. Файлыг бүрэн эхээр нь татаж авхыг хүсвэл линк дээр дарна уу.                                                                                                                                              

Dec 15, 2009

Хvv минь, чи тун бага юм мэддэгээ ухаарахын тулд их л юм мэдэх хэрэгтэй дээ!

Єрєєлд тохиолдсон vйл єєpт ч ирж болоx. Єчигдєр болсон явдал єнєєдєр ч давтагдаж мэдэx. Дэлхий болоод тvvний дээрх амьдрал vнэндээ юугаараа єєрчлєгдєє вэ. Yйлийг vvрч, vvрvvлдэг хvмvvн тєрєлхтєн нэг явсан замаа дахин туулахгvй гэх баталгаа vгvй. Єнгєрсєнийг танихын, тvvхийг мэдэхийн чин учир ийм.

Х.Баттөр (Профайлаас авав)