Aug 25, 2009
Aug 10, 2009
Гарчиггүй
Бурхан надад чамгүй байх мөнхийн усийг өгөе гэвэл
Харин би чамтай л байх хоромхон мөчийг сонгоно
..............................................................
Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй
Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг
Хайрлаж байгааг санаарай
..............................................................
Уйлаад байхад дуусдаггүй юм билээ НУЛИМС
Хүлээгээд байхад тасардаггүй юм билээ ИТГЭЛ
Уурлаад байхад эвдэрдэггүй юм билээ ЗАН
Гомдоод байхад дундардаггүй юм билээ ХАЙР

Нууцхан хайр
Хархан нүдийг чинь ширтэн байж үнсье
Халуун зүрхийг чинь чагнан байж таалъя
Хан хорвоогийн доор цэнгэлийн дарсанд согтоё
Хайрын дулаан орчлонг янагын шүүдрээр ундаалъя
Халуун зүрхийг чинь чагнан байж таалъя
Хан хорвоогийн доор цэнгэлийн дарсанд согтоё
Хайрын дулаан орчлонг янагын шүүдрээр ундаалъя
Ариухан биен дээр чинь бороо болон дурлал асгая
Амрагхан сэтгэлд чинь нар болон хайр цацраая
Алдрайхан насанд чинь хос болон гуниг үргээе
Алсхан хүнийх болохоор чинь нууцхан л янаг учрая
Ө.Болдсайхан
Нуугаад яах вэ
Чи надад таалагддаг хэвээр
Над руу хараад байх шиг санагддаг хэвээр
Өнөөдрийг хүртэл өр зүрхэнд минь нуугдсан чигээрээ
Өнөө л хайрын галыг асаах ч үгүй, унтраах ч үгүй
Хааяа нэг чамайг ширтхээр баясгалантай
Халуун дотно харцыг чинь хараад баймаар бахдалтай
Хүсэл ундрах уруулыг чинь унсээд автаар хяслантай
Хүнийх болсныг чинь бодохоор алгадаад авмаар зовлонтой....

Aug 5, 2009
Сайхан өдөр
Өнөөдөр гадаа тэнгэр ч цэлмэг сэтгэл санаа ч өөдрөг сайхан өдөр байна.Ээж минь надад нэгээрээ байдаггүй юмаа миний охин, бүх юм сайхан болноо гэж дандаа захидаг. Яах аргагүй үнэн үг шүү, өнөөдөр уйлж байхад маргааш инээж, өнөөдөр гунивч маргааш болход аз жаргал намайг угтах болно. Хүний ажил үйлс үргэлж эзнийхээ сэтгэл санааг дагаж явдаг гэж би итгэдэг. Тиймээс намайг угтах аз жаргалын бодон өнөөдрийн гуниг зовлонг мартахыг хичээдэг. Ингэж боддог болхоор тэр үү минийн хүсэл мөрөөдөл, бодлууд минь эрт орой хэзээ боловч биелдэг шүү.
Jul 31, 2009
Нэргүй салхи
Үг, Ая Сэ.Энхбаяр (Монгол)
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)
Телевиз үзэж суутал Никон Д90 аппаратны реклам явж байна, гэтэл Монгол дуу сонсогдлоо, чихэндээ ч итгэсэнгүй, телевизээ манан суулаа, дахиад өнөөх реклам гарч байна яах аргагүй Монгол дуу шүү. Нутгаа санаж байсныг хэлэх үү, Монгол дуугаа сонсоод дотор хачин болоод явчихлаа. Нэргүй салхи (A Wind With No Name) хэмээх энэ дууны үг аяыг ар Монголын зохиолч зохиож, Өвөр Монголын дуучин дуулсан дуу юм байж. Дууны хөгжмийг морин хуур болон төгөлдөр хуураар тоглосон нь өрнө дорнын хөгжмийг хослуулсан дуу болж чаджээ. Төгөлдөр хуурыг Япондоо төдийгүй Азидаа алдартай хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Рю Кунихико тоглож (Ryo Kunihiko), Өвөр Монголын дуучин Цэцэгмаа дуулжээ.
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)
Subscribe to:
Posts (Atom)