Jun 18, 2010
Jun 4, 2010
Аялал №1
Суусан цэцэнээс явсан тэнэг дээр...
Би хотод төрж өссөн унаган хотын охин. Тийм болхоор би надад үл мэдэгдэх ертөнц болох хөдөө нутаг, гадаадад нутагийн тухай мэдэх хүсэлдээ хөтлөгдөн хөтлөгдөн миний заавал очиж үзэх ёстой газаруудын нэрсийг жагсаасан урт жагсаалтыг бага байхдаа гаргасан юм.
Саяхан жагсаалтыхаа бас нэгэн нэрийг дугуйлахаар ээлжит аяндаа яваад ирдлээ. Ингэж ярихаар намайг олон газраар явж үзсэн гэж бодож байгаа бол тийм биш шүү, гкк. Гэхдээ хоосонгүй Дорнод Монгол, Архангай, Солонгосын ихэнх түүх соёл, байгалын дурсгалт газраар яваад амжсан шүү.
Apr 5, 2010
Чүнг Анг Их Сургууль (Chung Ang University)
Сургуулийн танилцуулга
• 1918 онд үүсгэн байгуулагдсан
• Нийт оюутны тоо 30000
• Багш нарын тоо 900
• Багш нарын тоо 900
• Нийт төгсөгчдийн тоо 200000
• 18 сургууль
• 17 мастер докторын сургууль
• Олон төрлийн
• Солонгос соёл, үндэсний хөгжим, жүжиг драм, тайзны урлагын чичглэлээр тэргүүлэгч сургууль
Mar 26, 2010
Хүнд өдөо бүр сэтгэлийн таашаал өгч аз жаргалтай болгодог 101 зүйл
Далай эргийн торгон элсэн дээгүүр хөл нүцгэн алхаж жаргах нарыг ширтэх, хүүдүүдтэйгээ цаасан шувуу нисгэж тоглохын жаргалыг мөнгөөр сольшгүй үнэтэй мөчүүд байдаг. Хүнд ийм аз жаргалтай мөчүүд тэр бүр олдоод байх нь ховор. Гэвч хүн тэр бүр анзаарагдаад байдаггүй өчүүхэн зүйлсээс таашаал, аз жаргалын мэдэрдэг гэнэ шүү. Ингээд хүн өдөр бүр аз жаргалыг бас амьдарч байгаагаа мэдэрч болох 101 зүйлийг танилцуулъя.
- Өнгө (Тиймээ өнгө бүрийн цэцэг, ногоо тарьж ургуулах үүнд багтана шүү)
- Даавуун хөнжилөө шаржигнуулж дуугаргах
- Зөөлөн арьс
- Эмээгийн хоолны жор
- Хаврын анхны нахиа
- Тайван нойрсох
- Эндорфиний хэмжээг нэмэгдүүлэх дасгалууд
Mar 18, 2010
Археологи-антропологийн тэнхимийн танилцуулга
"Монгол орон шиг газрын хөрсөн доороо болон хөрсөн дээрээ түүхийн дурсгалаар баялаг орон хаа ч байхгүй"
Оросын нэрт археологич П.К.Козлов
Нийт хүн төрөлхтөний болон монгол хүний биологи, нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг, тус оронд нэн ховорхон археологи-антропологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын мэргэжлийн байгууллагын нэг нь МУИС-ийн Археологи- Антропологийн тэнхим юм.
Археологи- Антропологийн тэнхим Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетэд 1995 онд байгуулагдан археологич-түүхч, түүхийн багш, түүхч-антропологич-түүхийн багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлснээс хойш археологи- антропологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ хугацаанд 11 удаа төгсөлт хийж 200 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээс 30-аад төгсөгч археологи-антропологийн магистрын зэргийг амжилттай хамгаалсан ба эдүгээ тэнхимийн дэргэдэх докторантурт 10, магистрантурт 20 гаруй, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Англи, Герман зэрэг орны их сургуулиудад 10 төгсөгчид мэргэжлээрээ МА болон Ph.D. суралцаж байна.
Subscribe to:
Posts (Atom)




