муу зуршилаа салах гээд хичээж байгаа хэдэн блогчид маань үүнийг үзээрэй хэрэгтэй юм байна шүү
Feb 23, 2014
Гүйлтийн ач тус
Ene emegtein zuvluguunuud ih taalagdaad bgaa shuu
Ene 7 hongoos guij surnaa, havar bolood dulaaraad shn bolchihloo
nadtai hamt guigeerei :P

Feb 18, 2014
Хүний биологийн цаг ийм байдаг гэжийнэ шүү
Өглөө 6 цагт сэрэхээр нээх амархан нойр сэргээд байдагийн зүрхний цохилт түргэсээл тэгдийн байна ш дээ. Өглөө эрт босч сурахыг хүсвэл 6-7 цагийн хооронд сэрэх нь зүйтэй байх нээ.
1 сарын 1нд өглөө эрт босож сурнаа гэж өөртөө амалсан одоо болтол чадаагүй л байна. Маргаашнаас сурнаа, унгтчихгүй бол хэхэ.
01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтаагvй болкофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
03.00 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хvрч судасны лугшилт амьсгаа удааширна.
04.00 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
05.00 Бөөр ажиллахгvй, нойр хөнгөн зvvдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
06.00 Даралт ихсэн зvрхний цохилт тvргэсч, судасны лугшилт олширно.
07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хvчтэй болно. Нян бактери устгах чадвартай.
08.00 Гvйцэд амарч бие хорт бодисоос бvрэн чөлөөлөгдсөн байна. Энэ vед архи ууж болохгvй. Уувал элэгний ачаалал ихэснэ.
09.00 Сэтгэхvйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зvрх сайн ажиллана.
10.00 Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг vр бvтээлтэй ашигла.
11.00 Зvрх, сэтгэхvй зохицон хэвийн сайн ажиллана.
12.00 Бvх хvчийг дайчлах vе. Энэ цагт бvv хоолло. Нэг цагийн дараа хооллох хэрэгтэй.
13.00 Элэг амарч байна. Глюкоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.
14.00 Биеийн хvч тамир суларна.
15.00 Ажиллах чадвар сайжирна. Vнэрлэх, амтлах мэдрэхvй гоц сайн.
16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.
17.00 Хөдөлмөрийн бvтээмж өндөр.
18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
19.00 Даралт ихсэж сэтгэхvйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө. Харшлын өвчтэй хvнд хамгийн муу цаг.
20.00 Биеийн байдал гайгамшигтай сайн, сэтгэл тайван байна.
21.00 Цээжлэх зvйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар vргэлжилнэ.
24.00 Бие төдийгvй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зvйл ойд тогтохгvй.
Jan 29, 2014
Архичны эхнэрийн хүүрнэл
Шүүдэрцэцэгийн өгүүлэл мөн байхаа,
бидний дунд ийм амьдрал бишгүй олон байгаа даа, миний сайн найзын маань амьдрал ч бас ийм байсан. Аз болоход нөхөөрөө эрүүл дээрээ салсан. Гэр бүлийн маргаан голдуу өмгөөлөгч өмгөөлөгч найзыхаа яриаг сонсоход зүрх зүсэгдэх шиг болдын. 10, 20 жил нөхөртөө зодуулсан, түүнээс болоод тархиндаа хүнд гэмтэлтэй, сэтгэцийн гүн гутралд ороод амиа хорлохоос наахнуур болчихсон бүсгүйчүүд ирдэг. Архичин, дарангуйлагч нөхөрөө хаяад явчихад яагаад болдоггүй юм бэ гэж хүмүүс гайхдаг. Би ч бас их сургуулийхаа ангийн охиныг яагад нөхөрөө хаяад явж чаддаггүй юм болоо гэж гайхдаг л байлаа. Гэхдээ ийм эмэгтэйчүүдийг маргаашийн хоолны мөнгө яах билээ, нөхөрөө уучлал гуйх бүрт засарчих болов уу гэсэн горьдлого, үр хүүхдээ хойд эцэгийн гар харуулахгүй гэсэг тэвчээр, эцэст нь энэ миний хувь заяа гэсэн бодол тэднийг энэ амьдралд нь хадчихдаг юм болов уу даа. Хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг бүсгүйчүүд сэтгэлийн гүн хямралд орсон байдаг учираас өөрт тулгарсан асуудлаа зөв дүгнэж шийдвэр гаргах чадваргүй болсон байдаг.
Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн баярын өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдхооч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?Гэрээс архины эхүүн нэгшмэл үнэр нилхийж, хагархай аяга шаазан хөглөрч, хивс нь хунирч ундуй сундуй болсон өрөөнд чи урд шөнө юу ч болоогүй юм шиг хурхиран унтана. Харин цурамхийх ч завдалгүй, хором бүрийг айдас, доромжлолын хүлээсэнд баглаатай зогсоогоороо шөнийг өнгөрөөсөн би хилийн зурвас дээрх харуулын цэрэг мэт ажил дээрээ ажил дээрээ бэлэн байхын тулд гэрээсээ гарах гэж байна. Би маш их ядарчээ. Яг үүнтэй ижилхэн, ширхэг солимгүй адилхан шөнөжин доромжлогдон, гутарч, гуньсан биеээрээ чиний хүнд нудрагын хөх эрээн ул мөр, сэтгэлдээ тэсвэрлэшгүй гуниг гомдлын хар мөр дүүрэн угтаж байсан, хараал идсэн өглөө миний амьдралд чухам хэд байсныг би тоолж чадахгүй нь. Тиймээ хараал идсэн олон олон өглөө. Ийт өглөө бүхэн сэтгэл салхийтэл гутарч, хичнээн удаач ингээд үхчихье гэсэн бодол орж ирэв дээ. Хүн сэтгэлээр амьдардаг амьтан. Гэтэл ингэж их гомдож гутраад байхаар амьдрах хүсэл минь шуудай элс атга атгаар асгаран гоожсоор хоосрон шалчийх мэт унтран алга болсоор байна. Тэгээд орчлонгийн уудамд алсран одсоор дуусах тэр амьдрах хүслийн оронд үзэн ядахуйн сэтгэл өнөөх шуудайг дүүргэсээр л. Тийм ээ, би амьдралыг үзэн ядаж байна.. Чи анх танилцсаныхаа 8 жилийн ойн өдрөө зоогийн газарт тэмдэглэнэ, намайг баярлуулж, миний ордын ээлтэй чулуу индранил шигтгээт бэлзэг бэлэглэнэ, дахин хэзээ ч гомдоохгүй гээд л ганцхан сарын өмнө надад ямар сайхан, сайхан юм амлаж байлаа даа.

Subscribe to:
Posts (Atom)