Jun 27, 2012

Хэцүү байна, ядарч байна гэж хэлэхгүй ээ

Би их нойртой, өдөрийн 12 цаг унтаад ч нойр ханадаггүй хүн дээ. Охиноо гарсанаас хойш бүтэн нойртой хонохсон гэдэг ганц хүсэл тээж явна. Мөлхдөг болсоноосоо хойш охин маань ясли дээрээ өдөржин нааш цааш холхиод, тоглоод ядардаг бололтой шөнөдөө овоо сайн унтдаг болсон чинь сүүлийн хоёр өдөр яг ид сайхан унтаж байтал сэрээд тас тас хөхрөөд суучихдаг байна шүү. Шөнийн 2 өнгөрч байхад сэрээд алгаа ташаад инээд алдаад, тонгочиж байснаа мөлхөж ирж мөөмөө хөхөөд, дахиж тонгочоод. Хөхүүл хүүхэдтэй ээжүүд мэднэ дээ хүүхэд хөхүүлэхэд ялангуяа шөнө хүүхэд хөхүүлхэд ямар их ядардаг билээ дээ. Охиноо бүгчимдээд байгаа юм болвуу гээд 3 хүртэл хөхүүлж байгаад үүрээд гарч салхилууллаа. Зун болохоор 4 дөхөөд гэгээ орчих юмаа. Гадаа гудамжинд хүүхдээ үүрээд л бүүвэй дуу аялаад л нааш цааш бараг цаг холхилоо ш дээ 2 шөнө. Бараг 5 дөхүүлж байж эргэж унтлаа. Нойрондоо харам болохоор охиноо шөнө сэрэхээр ёстой уур хүрэх юмаа. Ядаж нөхөр хүүхдээ огт унтуулж чаддаггүй, хүүхэд асрах тухайд ёстой нойл, хамт тоглож л мэднэ. Хичээл ном, ар гэрийн ажил, хүүхдээ асрах гээд бүгдийг зэрэг амжуулах амаргүй юмаа. Заримдаа ар гэрийн ажилаас арай дэндүү залхах юмаа, нөхөр ажил ихтэй тул гэрийн ажилд туслана гэж түүхэнд байхгүй, үүрээр гараад шөнө орж ирдэг хүнд тоос сорогч бариулалтай биш дээ. Би хүнтэй суувал гэрийн ажил хийхгүй гэж боддог байлаа, баяжаад гэрийн үйлчлэгч хөлсөлчих юм чинь гэж мөрөөддөг байлаа. Өндөөртөө амжихгүй ч хэдэн жилийн дараа баяжинаа яахуу!!!!!

Бусад эзэгтэй нар тэгдэг болов уу? Өглөө босоод усанд ороод, охины хоолыг бэлдэнэ, энд 2 нас хүрээгүй хүүхдүүдийн хоолыг гэрээс нь бэлдэж өгдөг юм. Үс гэзэг, нүүрээ янзлах зуураа аяга лемонтой цайгаар өлөнгөө дарж аваад, орон гэрээ хальт цэгцэлж дуусгаад, завсараар нь хөхүүлнээ. Идэж дуусангуут тэргэнд нь суулгаад яслид нь хүргэж өгнө. Дараа нь сургууль дээрээ ирээд уламжлалт ажилуудаа хийнэ дээ. Дутуу нойртой хоносон өдөр унтаа сэрүүний хооронд дэн дун гэсэн хүн л сууна шүү дээ. Одоо ч гэсэн нүд анилдаад л сууж байна. Орой 6-д гараад охиноо аваад харих замдаа 30 мин салхилуулна. Гэртээ ирэнгүүтээ охиноо хөхүүлээд, усанд оруулна, хэсэг хамтдаа тоглоноо. Тэгэхгүй бол дагаж мөлхөөд хоол хийлгэхгүй. Оройн хоолоо бэлдэнэ дээ, хоолоо идээд аяга тавагаа угаачихаад, охинтойгоо тоглоод, ном уншиж өгөөд унтуулна. Унтах гэж бараг цаг болноо. Сүүлийн 4 сар яг ийм өдөрийн дэгдэмитэй амьдарч байнаа. Дараа жилээс төгсмөөр байдаг гэтэл энэ темдээр явбал мөдгүй ээ. Докторантын сүүлийн жил хүмүүс гэртээ хэдхэн цаг унтаж, хувцасаа солих гэж л харьдаг байхад би энэ янзаараа хэзээ төгсөнөө????? Нөхөртөө л ядарч байна гэж байнга үглээстэй. Өнөөдрөөс өөрийгөө ядарч байна гэж сэтгэлээр унагаахгүй байхаар шийдсэн. Нэгэнт миний хийсэн сонголт, охинтой болно гэж шийдвэр гаргахдаа амжуулна, чадна л гэж бодсон. Одоо амжуулахгүй лазан, залхуу зан гаргаад байгаа болохоос. Мастерт сурч байхад Солонгос хэл, туршилтууд, мастерийн хичээлүүд бүгд миний хувьд урьд нь сурч, хийж байгаагүй шинэ зүйлс байсан ч өдөрт 4цаг унтаад хэнд ч гомдоллолгүйгээр бүгдийг нт амжуулаад болоод л байдаг байсан. Мэдээж хүүхдийг эдгээртэй харьцуулах зүйл биш ч амжуулъя гээд хичээвэд болж л таараа. Залуу насанд энэ зэрэгийн ачаалал юухан байхав гэж өөртөө өдөр бүр шивнэж байнаа. Хэцүү байна, ядарч байна гэж хэлэхгүй ээ, нэгэнт миний  хийсэн сонголт юм чинь. Намраас хийхээр төлөвлөсөн зөндөө ажил байгаа бүгдийг нь амжуулаад өгнө дөө.

3 comments:

Nogoohon said...

Өө яааг адилхан адилхан. Гэр бүлтэй эмэгтэй хүн сургуульд сурахаар харин гэр бүлийн гишүүдийн тоогоор ачаалал авдаг юм байна лээ. Ганц бие оюутнууд хичээлээ хийгээд байхаар атаархаад уур хүрээд байгаа юм чинь. Яанаа ирэх жил төгсөх юмуу. Thesis бичээд эхлэхээрээ ээжийгээ авчирч хүүхдээ харуулдаг ч юмуу нэг арга бодохгүй бол хэцүү юм байна даа. Би бас ээжийгээ авчирч 2 хүүхдээ тушаадаг юмуу гэж бодоод байна шд. Манай 2 харьцангуй гараас гарсан ч гэсэн би үдээс хойш 3 гэхэд хүүгээ цэцэрлэгээс нь аваад охиноо ирэх үед гэрт гозойж байх ёстой. Тэгэхээр юун нөгөө лаб-ын туршилт болчихоод байхын. Өглөө нэгийг нь босгож хувцаслаж хооллоод сургуульд нь явуулаад дараа нь нөгөөг нь босгож хувцаслаж хооллоод цэцэ рүү нь авч явна, аваачиж оруулчаад 3 хүртэл сургууль дээр байж байгаад л гүйгээд ирнэ. Орой орж ирээд хоол хийгээд хувцас угааж тохоод хоёр хүүхдийн хичээл хийлгээл жаахан саатаж байх хооронд нь нөгөө өрөөнд орж хаалгаа хааж байгаад номоо уншихгүй бол дуу чимээнд нь уншсан юмаа ойлгохгүй шд. Тэгтэл угаалтуур дүүрэн аяга таваг, бас ус хоол хүнс дуусаастай дэлгүүр явах хэрэгтэй байдаг. Заримдаа ийш тийшээ хурал зөвлөгөөнд явмаар байдаг, хүүхдүүдээ яах вэ гэсээр байгаад оролцож чадахгүй, тэр хэмжээгээр багшийн намайг үнэлэх үнэлэмж буураастай.

mongolbusgui said...

harin tiimee, yaag unen. Bi bas thesis bichih ueer eejiigee avchirah sanaatai bgaa. Hamgiin gol n bagsh, hamt surdag humuusiin dund unelemjee aldaad bgaa n uur huremeer bgaa ym. manai bagsh bas namaig chi ene yanzaaraa mud tugsuhgui ee gesii shdee.

mongolbusgui said...

Emegtei hund yaagaad iim ih achaalal noogddog bnaa. Eregtei emegtei humuus tegsh erhtei gej huulind osoldohgui zaasan ch, amidral dr ter erhee edelhed bidend zunduu ih saad berhsheel tulgarah ymaa.