Jun 4, 2010

Аялал №1

Суусан цэцэнээс явсан тэнэг дээр...

Би хотод төрж өссөн унаган хотын охин. Тийм болхоор би надад үл мэдэгдэх ертөнц болох хөдөө нутаг, гадаадад нутагийн тухай мэдэх хүсэлдээ хөтлөгдөн хөтлөгдөн миний заавал очиж үзэх ёстой газаруудын нэрсийг жагсаасан урт жагсаалтыг бага байхдаа гаргасан юм. 
Саяхан жагсаалтыхаа бас нэгэн нэрийг дугуйлахаар ээлжит аяндаа яваад ирдлээ. Ингэж ярихаар намайг олон газраар явж үзсэн гэж бодож байгаа бол тийм биш шүү, гкк. Гэхдээ хоосонгүй Дорнод Монгол, Архангай, Солонгосын ихэнх түүх соёл, байгалын дурсгалт газраар яваад амжсан шүү.
Энэ удаагын аялал минь намайг Хятадруу хөтлөв. Хөтөлсөн гэдгийн учир нь санаандгүй байтал явах боломж гарсан хэрэг.