Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

Mar 18, 2010

Дэлхийн ирээдүйн газрын зураг (Параг Канна)

Дэлхийн ирээдүйн газрын зураг.
Геополтитикийн маш хэрэгтэй лекц байна. Товч бөгөөд тодорхой өгүүлж, Монгол бас дэлхийн уул уурхайн салбарт халуухан цэгүүдийн нэг гэдгийг эндээс харж болно. Бас Хятадын глобалчлал гэж чухам юуг хэлээд байгааг ч энхүү лекцээс мэдэж болно. 

Dec 29, 2009

Гараг эрхсийн Монгол нэр


Тигр Еврафт мєрний vржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн єдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Єрнє, Дорно зvгт адил тархсан тул Ази, Еврєпын нэлээд хэлэнд єдєр гарагийн нэрс дvйдэг байна. Монголчууд ч бас гараг хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн єдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх єєр vгтэй андуурагдах болсноос зайлс хийж буй хэрэг юм.
Ингээд Ням гарагаас эхлэн єдрvvдийн нэрийг тодорхойлбоос:
Sun-day буюу Нарны єдєр нь Тєвдєєс Монголд орохдоо НИМ-А (ням), Самгардиас (самгарди- санскрит адил) уйгараар дамжин орж ирэхдээ ADIYA (адьяа) хэлбэрийг олсон бєгєєд аль аль нь нар гэсэн vг болно.

Dec 16, 2009

Улаанбаатар хотын зарим сонирхолтой газрууд


Монгол улсын нийслэл хот анх үүссэн түүх нь 17-р зуунаас улбаатай. Шарагчин туулай жил буюу 1639 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн түүнд зориулж тусгай өргөө байгуулж өгчээ. Өндөр гэгээнд зориулан барьсан энэхүү өргөө нь эдүгээгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл байлаа.

Монголын Нууц Товчоо (PDF file)

Монгол тvvхийн тулгуур бичиг Монголын Нууц Товчоо номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг та бүхэн эндээс уншна уу. Файлыг бүрэн эхээр нь татаж авхыг хүсвэл линк дээр дарна уу.                                                                                                                                              

Jul 18, 2009

Агуу Ашока Хаан



Ашока (МЭӨ 304-232 он) МЭӨ 273-232 оны хооронд Энэтхэгийн ихэнх газар нутгийг захирч байсан Мауря Улсын эзэн хаан. Тэрээр Энэтхэгийн түүхэнд хамгийн агуу эзэн хаан, байлдан дагуулагчийн нэрээр мөнхрөн улдсэн бөгөөд түүний эзэн гүрэн баруун зүгт орчин үeийн Пакистан, Афганистан, Бангладеш, дорно зүгт Энэнтхэгийн Ассам муж, умар зүгт Тамил хуртэл өргөн уудам нутгыг захирч байв. Түүхнээ түүний нэрийг мөнхлөн улдээх болсон гол үйлс нь байлдан дагуулагч бус харин Буддын шашыг дэлгэруулэгч байсан явдал билээ. Калинга улсийг байлдан дагуулсныхаа дараа (МЭӨ 263 эсвэл МЭӨ 265он) тэрээр Вэдиk (Хиндуисм) шашныг хаяж Буддын шашинд оржээ. Үүнээс хойш тэрээр, Гаутама Буддагийн олон дурсгалуудыг бариж байгуулах ажлийг хийсэн бөгөөд түүний байгуулсан нийслэл "Арслан хот"-ын туурьнаас олдсон баганын орой дээр байрлах 4 арслангийн баримал нь одоогийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн сүлд болжээ.

Буддын шашинд орхоосоо өмнө тэрээр эзлэн түрэмгийлэгч даралгуйлагч байсан бол Буддын шашинд орсоноор хүн төрлөхтөний түүхэнд анх удаа сайн санааны аян, буяний уйлсэд хандив өргөх, зохион байгуулах ажлыг (philanthropic) санаачилсан хүн гэж тэмдэглэх гавъяаг байгуулжээ. Ашока нь Буддын шашны ашима буюу дуугуй байх, хайрлах, унэнч байх, нигуулсэнгүй байх, цагаан хоолтон байх гэсэн 5 үндсэн зарчимын гол агуулгыг тодорхойлогч төдийгүй баримтлагч.
Хожуу Харрапа (МЭӨ 1800) үээс уламжлагдан ирsen Дхармацакра буюу бидний нэрлэж заншсанаар Зогсолтгүй эргэх хүрд нь Буддын шашны хамгийн эртний бэлэгдэл бөгөөд Ашока хааний ачаар орчин үеийн Буддын шашний гол бэлэг тэмдэг болжээ.

Түүний Буддын шашинд хэрхэн орсон тухай домогт өгүүлсэнээр дайн дууссаний дараа Ашока хаан өөрийхөө эзэлсэн хотруу ороод үнс болон шатсан байшин, хотын гудмажаар хөглөрөх цогцоснууд, хагацал гуниг, уй гашуудалыг хараад Би юу хийчих нь энэ вэ? Энэ ялалт мөн гэж үү? тэгвэл ялагдал гэж юү вэ? Энэ бол ялалт эсвэл ялагдал! Энэ бол шудрага бас шудрага бус явдал! Хүүхэд эмэгтэйчүүдийг алах нь баатарлаг гавьяа мөн гэж үү? Би эзэнт гүрэн байгуулахын төлөө эсвэл нураан сүйтгэийн тулд дайтсан гэж үү? Хүмүүс эр нөхрөө, эцэгээ, үр хүүхдээ, төрж амжаагүй үрсээ алдаж байна. Энэ балгас, үхдэлүүд юу вэ? Энэ бүхэн ялатийн бэлэгдэл гэж үү? Энэ араатан, хэрээ, бургэдүүд үхэл эсвэл чөтгөрийн элчнар уу? Би юу хийчих нь энэ вэ? Би юу хийчих нь энэ вэ хэмээн харуусан хэлсэн гэдэг. Ашока хаан МЭӨ 260 онд Вибхажявада Буддыб шашныг (Буддын шашны эртний урсгалуудын нэг) төрийн шашин хэмээн зарласанаар түүхэнд анх Буддын шашинт төрийн бодлогыг баримталж эхэлсэн түүхтэй.
Ашока Хаанийг Нирваан дүрийг олсоноос шойш түүний байгуулсан эзэнт гүрэн 5 жилээс хэтрэлгүй бутран унасанч үр хүүхдүүд нь Ази даяар Буддын шашнийг дэлгэрүүлэх үйлсийг нь үргэлжлуулсэн түүхтэй.
2001 онд Болливоод-н нэрт найруулагч Сантош Сиван Ашока хааны
тухай
"Ашока"хэмээх түүхэн уран сайхны киног бүтээжээ.
(Буддын Гүн Ухааныг баримталдаг учраас оюутан байхдаа
хийж байсан семинараа сийрүүлж оруулав)

Лхагва