Sep 23, 2013

Туфлээ богино долгионы зууханд шарж үзсэн үү???

Би гуталаа богино долгионы зууханд шарж үзлээ. Утаа ханхалаад гоё сунадын байнаа. Гэхдээ туршиж үзсэн хүний хувьд дэмий гэж зөвлөмөөр байна.
Өнгөрсөн долоо хоногт Солонгост ургацыг баярыг тохиолдуулан их дэлгүүрүүд хямдралаа зарлаж, далиманд нь авахаар төлөвлөсөн хэдэн хувцасаа авлаа. Жирмээ байхаасаа л Кинон дээр гардаг ганган хүүхнүүдийх шиг нээх гоё улаан өнгөтэй өсгийтэй гутал авах юмсан гэж мөрөөдсөн. Өнгөрсөн хагас сайнд дэлгүүр хэсэж явтал дэлгүүрийн гуталын тасагт хайгаад байсан улаан туфли маань сайн уу гээд хямдарсан үнээ гайхуулаад үзэгслэнтэй нь аргагүй гялалзаад зогсож байв, мэдээж аваад гэртээ харилаа. Маргааш нь гэрийхээ ойролцоо дэлгүүр гарахдаа өмстөл хөл холгоод, 10 мин хооронд хөл хэд хэдэн газар цэврүүтээд, шалбараад цус шүүрээд уйлнагаа алдаж орж ирлээ. Зун эхлэх үед авсан нэг ганган шаргал туфли маань бас урдаараа бариад байсан, 2-ланг нь аваад гуталчин ороод сунгуулах гэсэн чинь цагааныг нь сунгана, ганган улааныг маань сунгахгүй гэнээ. Цагаанаа үлдээчихээд улаанаа чирээд сургууль дээр ирээд нэтээс багадсан гутал сунгах арга хайлаа, гэрийн нөхцөлд гуталаа сунгах нэлээд олон арга байдаг юм байна. Тэд ний нэг нь гуталаа богино долгионы зууханд хийгээд 30 сек эргүүл гэсэн байлаа. Ер нь охидуудад маань энэ аргууд хэрэг болох байхаа гээд бүгдийг нь оруулья.

  1. нойтон оймстой хөлдөө гуталаа өмсөөд үсний сэнсээр гуталаа 10 мин үлээлгэх, энэ аргыг хэрэглэсэн боловч нэмэр болоогүй. Хиймэл арьсан гутал бол суначих юм шиг байна лээ. Миний ганган улаан их хатуу хоншоортой болохоор сунахгүй байна лээ. 
  2. Багадсан гутландаа сонин завсаргүй чихээд 2-7 хоног болгох. Гутал хэлбэрээ алдахгүй амархан сунгах арга. 
  3. Устай гялгар уут гутландаа хийгээд хөлдөөгчинд гуталаа 1-3 хоног болгох. Ус хөлдөхөөрөө тэлдэг аргыг ашиглаж байгаа. Даанч дээрх 2 аргаар цэвэр арьсан гутал сунадаггүй, буцаад хэвэндээ ордог гэнээ.
  4. халуун усанд алчуур норгоод багадсан гуталаа нортол нь арчина. Дараа нь хуурай алчуураар арчаад зузаавтар оймс өмссөн хөлдөө гуталаа өмс. Энэ аргыг гуталаа хөлдөө таарах хэмжээтэй болтол нь 2-3 удаа давтана.
  5. гутал сунгадаг төхөөрөмж байдын байна. Энүүгээр гуталыг яаж л бол яаж сунгадаг юм байна, нэгийг аваад тавьчихад хэрэгтэй эд байна лээ. 
  6. Заа гуталаа богино долгионы зууханд хийгээд гүйцэд сунатал нь эргүүлээд халуун дээр нь хөртөл нь өмс гэсэн байваа. Төмөр чимэглэлтэй бол болохгүй шүү. Хамгийн амархан арга нь энэ юм шиг санагдахаар нь өрөөсөн улааныгаа гялгар уутанд хийгээд зуухандаа 30 сек эргүүлтэл хиншүү ханхалаад эхэллээ. Гуталаа гаргаад хартал гялгар уут битүү утаа, харин ашгүй гутал маань зүгээр байлаа. Бодвол гуталнуу цавуу мавуу нь шатсын байлгүй дээ. нэгэнт өнгөрсөн гээд өрөөсөн гуталаа халуунаан дээр нь зузаан оймс өмсөж байгаа өмслөө дөө, нээрэн сунаж байна лээ. зууханд шатаагаагүй өрөөсөнөө бодвол арай том болсон байна лээ. 
Нөгөө сунгаагүй өрөөснийг нь халуун нойтон алчуураар норгож сунгахаас, хаха. 
Би бас гуталныхаа хэмжээг буруу сонгож авах юмаа. ихэнх хүний баруун зүүн хөлөө бодвол үл ялиг том байдаг бол минийх зүүн нь том. Дэлгүүрийн ажилтнууд ч дандаа баруун талын гуталыг эхэлж өмсүүлэхээр таарчихлаа гээд баярлаад авчихана. Яг өмсөхөөр зүүн хөл бариад. Төрсөний дараа эмэгтэй хүний бие өөрчлөгдлөө гэхэд тавхай богиносоод, өргөсөнө гэж байх уу, хагас размер бага өмсдөг болчихсон байх юм. 36 томдоод 35,5 жижигдээд, урьд нь 36 яг таардаг байсан юм. Ямартай ч охидууд минь гуталаа над шиг богино долгионы зууханд хийж шатаав. Ямар азаар өрөөсөнийг нь 30хан сек эргүүлсийн, 1 мин дээр тавьсан бол хайран гутал маань яайран болохгүй юу 

9 comments:

Meegaa said...

hahah shraj uzeegui ee, gehdee heden nooluuran tsamtsaa holdoogood l suuj bna. Erveeheind iduulchihlee :-(

Gavaa Lkhava said...

uu hairan tsamts,hulduuhuur zugeer bolchihdog ym uu?

Piglet said...

Би энэ гутал сунгадаг төхөөрөмжөөр сунгаж байсан. Тун давгүй юм байна лээ, гэрт нэг байхад зүгээр. Миний зүүн хөл бас том шд хэхэ. Зүүн хөлдөө тааруулаад авчихаад баруун хөлний гутал сугараад өсгий үрэгдээд цэврүүтнэ, баруун хөлдөө тааруулаад авчихаар зүүн хөл урдуураа бариад холгоод байдаг хэцүү шүү.

Meegaa said...

Avgaldai ni uhdeg gene. Buren ustgah asar hezuu baidag yum bna. Baigaliin argaar ustgay gevel ahiad neg oor shavj avchirch tavidag l gene.

Gavaa Lkhava said...

uu yasan balai ym be, Hulduusun ch 100% uhehgui bhaa, erveeheinii avgaldai chigeeree uvuliig davaad havar n erveehei boldog bhaa. Tghr huitend tesvertei amitad bgaa daa, gesgeehr dahiad l garaad ireh bh daa daraa jil. yaadiin bol doo. Yostoi l uur shawij avchirch tawih arga uldjee. Himi tsevrelgeeniihen argalj chadahgui ym bh daa, huurai himid ugchuul uhchih ym bish biz de?

Julia said...

Sharj uzeegui ee. Gutal sungadag tuhuurumj taslagdav. Miniih bas zuun hul tom. Tgd delguurt zaaval 2lang n umsuj uzehgui bol. Mongold tsagaan erveehiinii hor gd muuhai unertei zuil baidiin. Alga bolchdog l yum.

mycolorfulworld said...

Хүүе тэр сунгадаг төхөөрөмж нь юун хөөрхөн ийн, гэхдээ том гутал жижигрүүлдэг төхөөрөмж байхгүй биз? хихи

namgyalma sanjei said...

Тэр гутал томруулдаг юм нь хаана зардын?

namgyalma sanjei said...

Тэр гутал томруулдаг юм нь хаана зардын?