Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts

Jul 28, 2010

Аалзны шүлс /өгүүллэг/

Акутагава Рюүносүкэ
Нэгэн өдөр болсон үйл явдал билээ. Бурхан багш диваажингийн бадамлянхуан цөөрмийн дунд ганцаараа элдвийг эргэцүүлэн алхаж байв. Дэлбээгээ нээсэн бадамлянхуа цэцэгс бүгд өндөг мэт цагаан агаад яг голд нь байгаа алтлаг өнгийн үрээс үгээр хэлэхийн аргагүй тааламжтай содон үнэр анхилна.
Диваажинд шинэхэн өглөө айлчлан ирж байгаа нь энэ ажээ.
Төдөлгүй бурхан багш тэрхүү цөөрмийн эрэг дээр ирж, усны мандлыг хучин ургах бадамлянхуан навчисын дунд үзэгдэх ертөнцийг ажлаа.
Энэ диваажингийн бадамлянхуан цөөрмөөс шууд доошоо тамын ёроол үргэлжилдэг бөгөөд болор мэт тунгалаг усыг нэвтлэн харваас эргүүлэгт гол, өргөст уулыг тольдон харж байгаа юм шиг тодорхой харагддаг ажээ.
Тэгтэл тэр тамын ёроолд Кандата

Dec 23, 2009

ТҮҮХ (Д. Нацагдорж)

Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй
Гэгээн мянган жилээс, бид энд оршсоор,
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршүиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан

Dec 17, 2009

Эхнэр (Өгүүллэг)

Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай
Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой
Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа.
Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо
Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.
Хардаж чамайг зовоодоггүй ч  харамлаж байгаа чамайг
Хань минь би чинийх гээд духан дээр нь үнс, уужрана.
Хайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэг
Халуун дулаан тэврэлтийг нь чи  л зөвхөн хүртдэг
Удам залгах үрийг чинь төрүүлж чамд өгөх
Ухаант бүсгүй дэргэд чинь байна, инээмсэглэ эр хүн та

"Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа л даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

Dec 16, 2009

АНУ ХАТАН (Бямбын Ринчен)

Өмнөх үг:
Хамаг хураасан бүгд барагдъюу:
Өндөр болсон тэр вээр эцэстүр унаюу
Хурах л буй бөгөөс, хагацах болъюу:
Төрөх л буй бөгөөс, үхэх болъюу.
(Үлгэрийн далай)


1.
Өгүүлэх ину: Энх амгалан нийслэл Бээжин хотынхон өглөөнөөс эхлэн Хар мөрний жанжин орж ирэх гудамж зээлийн газар их замын дагуу шоргоолж мэт овооролдон цуглаж, амьтан хүн улам нэмсээр байв. Хар хувцастай хятадын дунд хааяа монгол тангад хүн, хувцасныхаа өнгөөр тод ялгаран үзэгдэж, хоёр эгнээ болон жагссан олны хэлэлцэх нь дууриа цууриа мэт хачин чимээтэй байв. Манж солоон цэрэг, хятад ногоон тугийн хүнд цэргийн хүн, тэр жагсан жигдэрч байгаа олныг тэгшхэн жагс гэж өндөр дуугаар хашгиралдан, машид сүр бадруулан явж, замын тоосыг дарах гэж дайчилсан усчныг энд ус асга, тэнд тоос сайн дар гэж тушаан ханхалзаж явах ажээ.

Монголын Нууц Товчоо (PDF file)

Монгол тvvхийн тулгуур бичиг Монголын Нууц Товчоо номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг та бүхэн эндээс уншна уу. Файлыг бүрэн эхээр нь татаж авхыг хүсвэл линк дээр дарна уу.                                                                                                                                              

Jul 29, 2009

Болзоо


Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Хоцорч магадгvй. Хувцаслъя. Гэтэл хувцас олдохгvй. Яарах л хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг тvгших хэрнээ яарах. Гэрт нэг л бvрэнхий. Гэвч яарах л хэрэгтэй. Би болзсон. Єдєр бvр хvчтэй санагдах болсон тэр зэвvvн тєрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгvй.

Дурлал


Цас хvнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгvй. Гэхдээ л дурласан юм даа.
Гудамжны гэрлийн тємєр бvрхvvл салхинд савласан гуравдугаар сар. Vдэш орой. Єнєєх бvсгvй цонхон дээрээ. Цонхны наан будрах цас. Бvсгvйн нvд хєгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бvр ширхэг бvрийг нь алдагvй харахыг хичээнэ. “Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой” гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж vзээгvй залуу хvн шиг аашилж єєрийн чаддаг бvхнээ бvсгvйд гайхуулахаар шийдэв. Єєрийгєє улам бишрvvлж, улам алмайруулах гэсэн тэнэг хvсэл цасыг эзэмдэнэ. Зєєлєн будрах цас тєдєлгvй том томоор малгайлан орж эхлэв.
Бvсгvй салхивчаар цээжээ гаргаж, хєєрхєн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч, хєєрсєндєє хамгийн том хамгийн ганган ширхгvvдээ бvсгvйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бvсгvйг харж ч амжаагvй байхад хайлан алга болно. Тэр бvсгvй єєрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас єєрийнхєє сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгvй, зvг чиггvй бужигнаж, уурласан нєхєр шиг тал талаас хуйсганалаа. Тєдєлгvй єнєєх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ vед бvсгvйн нvvрэн дээрх хєгжилтэй инээмсэглэл аажимхан алга болж, харцан дахь гэрэл нь хэрхэн бєхєхийг цас мэдэх ч завгvй хvvгэнэ. Хєєрсєєр, шуурсаар.
Цас єєрийнхєє сvр хvчийг бахдан гайхна. Эмх цэгцгvй энэ vлйдлээсээ сvvлдээ єєрєє ч бvсгvйг олж харахаа болив. Гэнэт тэр єнєєх цонх руу харлаа. Бvсгvй алга. Цонхонд хєшиг татжээ. Тэр яаж хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангvй. “Намайг хараач. Намайг хайрлаач.” Цас хамгийн том, хамгийн ганган ширхгvvдээрээ бvсгvйн цонхыг ийнхvv балбана. Гэвч тvvний энэ их хvч бороон дуслын чимээ ч єгсєнгvй. Шєнєжин бvсгvйн цонхыг балбасан цас єглєє нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бvсгvйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг єглєєний туяаг согттолоо ууж хєлчvvрхсэн цас vдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв.
Тєдєлгvй єнєєх цонхны хєшиг алгуурхан нээгдэж бvсгvйн гоо царай гарч ирлээ. Хєлчvv цас сvvлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бvсгvй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов.
Цасыг хайлж урсаад дуусан дуустал бvсгvй гэрээсээ гарахгvй байхаар шийджээ.
Х.Болор-Эрдэнэ

Jul 28, 2009

Цоорхой хувин


Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус тvгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зєєдєг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгарчихаад хvрдэг байв.
Энэ байдлаасаа цоорхой хувин нь ихэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй:
-Эзэнтэн минь би єєрєесєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ.
-Яагаад? гэж усчин асуухад:
-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь:
-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хvрэх газраа ирэхэд бас л тал устай хvрсэн тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: "Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингийн талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу?" гэж асуугаад:
-Vvний учир нь чамайг эвдэрхий болохоор нь замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ" хэмээн єгvvлжээ.

Jul 27, 2009

Сарнайн цэцэрлэг



Гоо vзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод тvvнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал vнэхээр vгээр хэлж vзгээр бичишгvй vзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хvмvvсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал тvvний нєхєр нь vзэшгvй муухай хvн гэнэ. Сониуч зан минь хєдєлж тvvнтэй уулзаад:
-Та ийм хєєрхєн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хvнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:
-Та миний сарнай цэцгийн хvлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ. Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, vлгэрийн мэт цэцэрлэг байлаа.
Эмэгтэй:
-Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв ємнєхєєсєє илvv сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно. Цэцэрлэгт ороод урагшлах алхам бvрт минь ємнєхєєс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бvр олон єнгєєр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл тєгсгєлд нь хvрэх vед харанхуй булан харагдахад илvv сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зvг рvv алхлаа. Гэтэл тэнд хатаж хорчийн, єнгє зvсээ алдсан, vхэж байгаа сарнай байх нь тэр... Харамсавч баршгvй зvйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хvлэмжиндээ оруулахдаа "Та ємнєх цэцэг илvv сайхан байсан гээд эргээд явж болохгvй" гэж хатуу сануулсан юм. Тэгээд нєгєє цэцгээ барьсаар эмэгтэй рvv очлоо. Тэр надаас:
-Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. "Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн тєгсгєлд хvрэхэд илvv сайхан цэцэг байгаа гээд тvvсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтсон байлаа" хэмээн тайлбарлалаа.
Тэр надад:
-Надад ч бас ийм зvйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илvv сайхныг хvлээн огт зєвшєєрдєггvй байлаа. Гэтэл хамгийн сvvлд энэ хvнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Jul 26, 2009

Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ

"Юм бvхэнд vнэ цэнэ буй. Хvн бvхэнд хувь тавилан гэж буй" гэсэн єгvvлбэрээр тєгсдєг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг таг мартжээ.
Гэхдээ тєгсгєлийнх нь энэ хоёр єгvvлбэр сэтгэлд vvрд vлдсэн нь гайхалтай. Vе vе сэтгэл vймрэхэд дээрх хоёр єгvvлбэрийг би єєртєє хэлдэг юм. Vнэндээ амьдралын бvх гvн ухаан энэ хоёрхон єгvvлбэрт багтсан байдаг санагдана. Гоо сайхны vнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгvvрээс гарч яваа охид бvсгvйчvvлтэй бишгvй л тааралддаг. Хєл нь газар хvрэхгvй баярлах нь ч бий, юм vзэж нvд тайлсан тэр зэргийн юманд хєєрч догдлохооргvй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог vеэ єнгєрєєсєн нэгэн бvсгvй хурааж хуримтлуулсан хэдэн тєгрєгєєрєє нvvр цэвэрлэгч, тансаг vнэртэн, хємсєг сормууны будаг, хєл гарын тос авчихаад дэлгvvрээс гарлаа. Гоо сайхны дэлгvvрийн vvдний толинд єєрийгєє зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ.

Энэ бvсгvйг хvний хорвоод тєрсєн тэр нэг єдєр бурхан номонд итгэлтэй, бишрэл шvтлэг ихтэй эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа тєєргийг нь vзvvлжээ. Шашин ном дэлгэр цагт хийдэд сууж байгаад бэрх цагийн эхэнд шар шувталж хар болсон ч уншлага номоо огт таслаагvй тэр хvн ёстой л шарсан мах андахгvй шар зурхайч байжээ. Охины тєрсєн єдрийн тєєрєг нь хэмжээлшгvй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргvй баярласан эмээ нь дэгдэх нь холгvй явсаар гэртээ ирvvтээ сонин болгож мэргэн ламын vгийг учирлан хэлсэн боловч шашингvйн vзэлд бvрэн автсан коммунист аав ээж нь ер тоож vзсэнгvй.

Тэр єдрєєс хойш эмээ нь аврал буяныг нь vзэх юм шиг ганц зээ охиноо гараасаа салгалгvй єсгєжээ. Иш, миний муу бор охин царай муутай юм шvv дээ? Том болоод засрахгvй бол хаан язгууртан яаж тоох вэ дээ? Дээд хvрээний тэр ламыг ч хvмvvс дэгс хэлдэггvй гэдэгсэн дээ? хэмээн vе vе охиныхоо ирээдvйд зовнин элдвийг боддог байжээ.Эмээгээ бурхан болсны дараа охин ээж аав дээрээ ирж амьдарчээ. Нас барахынхаа ємнєхєн хєгшин эх нь охиныхоо ирээдvйн хувь тавилангийн тухай, залуу насанд нь ирэх их амны хишиг, буян заяаны тухай бvгдийг ярьжээ. Сvсэг бишрэл ихтэй эмээгийн дэргэд єссєн охин тэр бvхэнд нь итгээд хэдийгээр нэг эцэг эхийн боловч єєрєєс нь хєндий болсон нас бие тэрсхэн гурван эрэгтэй дvvгийнхээ элдвээр аашлахыг тоодоггvй байлаа. Тэвчих хэрэгтэй залуу нас юухан байхав. Хэдхэн жилийн дараа ирнэ. Тэр vед та нарыг би хэзээ ч уучлахгvй гэж дотроо шивнэнэ.

Хэн ч тvvнийг сургуулийн царайлаг хєєрхєн охидын тоонд оруулдаггvй байв, Харин ч "Мэнгэт хар" зэргээр хочлон шоолох нь их. Даруухан бор царайтай, намхан хамартай, нимгэн уруултай, уруул дээрээ учиргvй том хар мэнгэтэй, сурлагаар ч сайнгvй тvvнтэй хэн ч vерхсэнгvй. Ахлах ангид байхдаа хамт хєтлєлцєн яваа охид хєвгvvдийг хараад сэмхэн дотроо атаархдаг. Хааяахан царай зvс муутайдаа єєртєє гомдон орондоо уйлах боловч эмээгийнх нь хэлсэн сайхан vгс сэтгэлийг нь тайтгаруулах бєлгєє. Дунд сургуулиа тєгсєєд их сургуулийн нягтлан бодогчийн ангид аавынхаа танилаар хєєцєлдvvлэн байж оржээ. Оюутан байхдаа мєн л хэнтэй ч vерхсэнгvй. Хэн ч тvvнтэй vерхсэнгvй. Ганцаардмал бvсгvй гэр, сургууль, номын сан гурвын дунд дєрвєн жил алхжээ. Харин хичээлдээ их шамддаг байв. Сайн нягтлан хаана ч хоолтой гэж ээж
аав нь олонтоо зєвлєсєн тул одон оронч болох багын мєрєєдлєє орхижээ.

Vнэхээр сургууль тєгсєєд ажил мундсангvй. Мєнгє ч чамгvй олж єєрийнхєє царай зvсийг их тордох болжээ. Нvvр цайруулах, сэвх арилгах vйлчилгээтэй гоо сайхны бараанд хамаг мєнгєє vрнэ. Гэтэл уруул дээрх том хар мэнгэнээс нь сvvлийн vед vс ургах болсон нь тvvний уурыг бvр ч ихээр хvргэжээ. Дэлгvvрээс гараад шууд эмнэлэг зvглэлээ. Гоо сайхны мэс засал хийлгэх хvсэлтэй байгаагаа нvдэнд дулаахан залуухан эмчид их л ичингvйрэн байж хэлжээ. Залуу эмч инээмсэглэснээ тєлбєрєє тєлчихвєл маргааш ч хийхэд бэлэн гэв. Хадгаламжинд байсан хэдэн тєгрєгєє аваад эмнэлгийн дансанд шилжvvлчихэв. Саяхан танилцсан циркийн жvжигчин залуудаа ч хэлсэнгvй. Тэр залуу, бvсгvйн анхны хайр бєгєєд хааяа нэг ажил руу нь утасдаж шєнє болохоор болзож хамаг мєнгєєр нь бааранд найрлачихаад хэд хоног сураг алдардаг нэгэн.

Гэвч тvvний эмэгтэй хvнийх гэмээр шингэн цагаан царай, давхраатай том хар нvдийг нь харахгvй байж чадахааргvй болтлоо дурлажээ. Дээрээс нь байнга очиж ажил тєрєл, амьдралынхаа бvтэмжийг асуудаг зурхайч лам нь яах аргагvй заяаны чинь хань юм аа гэж хэлснээс хойш сэтгэлийнх нь уяа бvр алдарчээ. Тvvндээ таалагдахын тулд ямар ч vнээр хамаагvй гоо vзэсгэлэнтэй болохоор зориг шулуудав. Энэ том хар мэнгэнээс салсан єдєр миний амьдралын хамгийн аз жаргалтай єдєр байх болно хэмээн мэс засал хийлгэх єдрийн єглєє боджээ.
Єндєр шулуухан хамартай, шингэн цагаан царайтай, давхраатай том алаг нvдтэй, єтгєн урт сормуустай, тємбєгєр хєєрхєн уруултай тvvнийг хэн ч харсан дуу алдахаар сайхан болжээ. Уруул дээрх том хар мэнгэнээс нь сорви ч vлдсэнгvй. Бие галбираа засуулж, нvдэндээ єнгєт линз хийж том зузаан шилнээс салав.

Шинэ жилээр аав ээж нь гайхан сайхан хєєрхєн болсныг нь магтаад мэс засал хийлгэсэн мєнгєний дvнг сонсоод толгой сэгсрэв. Циркчин залуу сард нэг удаа утастдаг байснаа долоо хоногт хоёр удаа утастах болж бvр єєрийнхєє мєнгєєр гурван ч удаа vдийн хоол идvvлжээ. Бvсгvй єєртєє сэтгэл хангалуун байлаа. Эмээгийнх нь хэлсэн буян хишигтэй залуу нас одоо ирлээ хэмээн бодох болжээ. Хувь тавилангийн тэнгэр буян хишгийн хvрд эргvvлж суугаад єглєгийн элчийг дуудууллаа.

- Элч минь єнєєдєр нэг бvсгvй 26 нас хvрч байна. Оноосон хувь тавилан ёсоор тvvнд єнєєдєр буян хишгийг нь єгєх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мєрийг засчихаад хvрээд ир. Тэгээд аяндаа бvх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бvсгvйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мєн их нигvvлсэнгvй харцтай жижигхэн бор нvд, єєр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь vс ургасан байх ёстой.

Єглєгийн элч зорьсон газартаа нvд ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бvхий бvсгvй байдаггvй. Бишгvй хайсан боловч олдсонгvй. Уг нь залуучуудын хєдєлгєєн vvссэний ойн хурал дээр тэр хоёрыг зэрэгцvvлж суулгаад ойртон танилцуулахаар хувь тавиланг зохицуулжээ. Арга барагдсан єглєгийн элч, хувь тавилангийн тэнгэрийн их хилэгнэлээсайж, нvдэнд дулаахан нэг бvсгvй сонголоо. Тэгэхээс єєр арга байсангvй. Учир нь энэ улсын ирээдvйн ерєнхийлєгч заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мєч дутуу байлаа. Харин энэ vед гоо vзэсгэлэнтэй болсон бvсгvй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан єнгєрчээ. Бvсгvйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов.

Арай єнєє гайтай хар мэнгэ дахиад ургачихгvй байгаа гэж бvсгvй дотроо айсхийн бодсоор єнгєрєв.Бvх юм ингээд тєгсєв. Зvс сайхан болсон ч бvсгvйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгvй. Нэг муу худалч зурхайч хєгшин ээжийг минь хуураа байлгvй гэж боджээ. Буян хишиг нь ч ундарсангvй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгvй салжээ. Єєрєєсєє олон эгч баян авгайтай нєхцєєд нєхєр нь алга болов. Vеийнхээ бvсгvйчvvдээс дэндvv эрт єтєллєє. Байн байн нvvр нь загатнах болж, арьсных нь єнгє нь vхээд, vе мєчєєр нь тэсэхийн аргагvй хатгуулах болжээ. Ямар их vнээр гоо сайхан болсноо тэр ойлгосонгvй. Єнєєх зохиол "Юм бvхэнд vнэ цэнэ буй. Хvн бvхэнд хувь тавилан буй" гэж тєгсдєг билээ.

П.Батхуяг

Jul 24, 2009

Ширээний хүүхэн

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,

-За яахав, гуйгаад гүйхийг чинь харна аа хэмээн тавласан. Зургаан жил ханилж, үнэрлэх үртэй болгосон хань нь үл таних нэгэн хүүхэнтэй нууцхан учраад байгааг мэдмэгцээ Цахирмаа салах шийдвэр гаргасан юм. Дуулгавартай эхнэрийнх нь энэ зоримог алхам нөхөрт таалагдаагүй.

Тайван уг нь элдэв дэмий зангүй эр хүн. Эхнэртээ хатуурхаж байсан нь үгүй. Архи ууж агсам тавихгүй.
Албан ажлаа гэртээ ярихгүй. Гэхдээ баахан дураараа, ганцаараа шийдвэр гаргадаг нэгэн. Цахирмаад нөхрийгөө ойлгон уучлах, амрагийн явдлыг нь хүлээн зөвшөөрөх, эсвэл салах хоёр зам л байсан. Сүүлчийнхийг нь сонгохдоо тэр огтхон ч эргэлзсэнгүй. Тайван түүнийг зовоохоор шийджээ. Таван жил гэр сахисан Цахирмаад байр, мөнгө аль нь ч байсангүй. Нягтлан бодогчийн мэргэжил нь хуучирч, сургууль төгсөөд удсан түүнийг ямар ч байгууллага сонирхсонгүй.
Сайхан биетэй, гоё арьстай, царайлаг Цахирмаа эцэст нь “Марко”-д ажиллах болжээ. Сард 500 доллар, дээр нь цайны мөнгө гэж боломжийн хэдэн юм авчихна.
Гоо сайханч эмэгтэй гаднаас менежер залуугийн оруулж ирсэн алим, усан үзэм, тоор, гадилыг угааж цэвэрлэсээр. Цахирмаа алчуураа нөмрөн зогсоод, цонхоор ширтэн ээлжээ хүлээнэ. Үдэш болох “Нүцгэн урлаг” шоунд тэрбээр хүндхэн үүрэг гүйцэтгэх юм. Жимсээ угааж дуусаад эмэгтэй Цахирмааг дуудлаа. Хүүхнийг мөнөөх алим, усан үзмийн адил мөлчийтөл угааж, нууц эрхтэнийх нь үсийг юу ч үлдээлгүй хусан, анхилуун үнэрт тосоор бүх биеийг нь тослоод завины хэлбэртэй том модон тавцан дээр хэвтэхийг шаардлаа. Гоёмсог байдлаар хэвтсэн нүцгэн хүүхнийг жимсээр чимэглэх учиртай гэнэ. Усан үзмээр хэлхсэн урт зүүлт хүзүүнд нь зүүж, суга, цавийг нь жимсээр халхлан, эргэн тойронд нь нөгөө их алим, лийрийг элдэв янзаар байрлуулан бэлтгэлээ. “Нүцгэн хүүхэн” нэртэй энэ амттаныг үдэшлэгт ирсэн ноёдод дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Шоу хэдийнэ эхэлсэн бололтой, зочдын дуу чангарна.
Цахирмааг чимэглэж дуусмагц цээж нүцгэн зургаан чийрэг залуу тавцантай нь өргөн авч явлаа. Хөтлөгчийн дуу танхимд цуурайтна.
-Одоо та бүхэнд нэгэн өвөрмөц, сонирхолтой зоогийг санал болгож байна. “Нүцгэн хүүхэн” амтат жимсний цуглуулгын анхны дуудах үнэ 300 доллар. Хүүхнүүд инээлдэх, эрчүүд шивэр авир ярилцах нь чих дэлсэнэ.
Залуус түүнийг өргөн танхимыг тойрч, ширээ бүрийн дэргэд аваачин уригдаж ирсэн зочдын нүдийг хужирлана.
-Амьд хүүхэн байна.
-Үгүй ээ, үзүүлэн.
-Нүд нь хөдөлж байна.
-Гоё биетэй юм аа.
-Нүцгэн хүүхэн байна шүү дээ. Хараач, салтаанд нь усан үзэм хавчуулчихаж.
-Хөхнийх нь толгойг улаанаар будсан байгааг үзэв үү. Гоё харагдаж байна.
-Шал балиар юм. Ямар тэнэг нь ийм заваан юм бодож олдог байна аа.
Танхимд цуглагсад зөвхөн нүцгэн Цахирмаа болон жимснүүдийн тухай ярьж байлаа.
-500. Гуравдугаар ширээний ноёнтон 500 долларын үнэ өглөө.
-600. 600 доллар. Энэ ховор нандин амттаныг та өөр хаана ч харахгүй. Буулаа.
-Тэр ноён 700 доллар тавилаа. Ноёд оо, буулаа, буулаа. Худалдан авсан амттаныг нь тавдугаар ширээний ноёд, хатагтай нарт хүргүүлнэ үү.

Цахирмаа тэсч үлдэж чадвал сард 700 долларын цалин авах ёстой. Ийм ичгэвтэр, ийм муухай байна гэж төсөөлөөгүй. Энэ тэнэг жимснүүдийг шалаар нэг цацаж орхиод гүйж одох хүслээ тэр арай ядан тогтоон барьж байлаа. Хувцсаа өмсөөд хүүдээ очихсон. Лав телевизээ асаалттай нь мартаад унтчихсан байгаа даа. Айгаад байна гээд уйлаад сууж байдаг үеэ бодоход хүү ээжийгээ хүлээж сурчээ.
Тойрон зогссон хүмүүсийн дунд ширээн дээр Цахирмааг тавилаа. Хөгшин залуу, эрүүл, халамцуу үл таних царайнууд. Эзэрхэг хэрнээ ялдамхан дуутай залуухан хүүхэн хөгшин амрагтаа наалдан эрхэлнэ.
-Миний хонгор, чамд зориулж авсан шүү дээ. Эхлээд гар хүрчих.
Хүүхэн өмнө нь, хөглөрөх жимсэн дунд нүцгэн хэвтэх Цахирмааг эрээ цээргүй ширтсэнээ эгэмнийх нь хонхорхойд тогтсон ширхэг үзмийг авч амандаа хийлээ. Нэгэн халамцуу залуу хоёр хөлийнх нь завсарт тогтоосон хэлхээтэй гадилнаас татна. Гайхсандаа түр нам гүм болоод байсан хүмүүс жимс рүү дайрч эхлэв. Цээжийг нь халхалсан алимнуудыг гар сунган ээлж дараалан шүүрнэ. Жимс цөөрч, Цахирмаа улам бүр нүцгэрсээр. Амьд, нүцгэн хүүхнээр хачирласан ховор сонин амттанаас хүн бүр хүртэхийг хичээнэ.
Цахирмаа өөрийгөө гутамшигтай муухайгаар доромжлон хэвтсээр л. Мөнгө хаян худалдан авсан өнөөх хөгшин эр хөхнийх нь товчийг зориуд татсанаа,
-Өө, үзэм биш байна шүү дээ гэж хошигнов.
Бүсгүйн тэвчээр дуусчээ. Дахиад нэг л хором өнгөрвөл тэр босоод гүйчихэж мэднэ. Өөрийгөө захирч чадахгүй бололтой.
Гэнэт тэр танил харцтай тулгарлаа. Нүдээ нээхийг нь хүлээн ширтэж байсан тэр харц хэнийх гээч. Нөхөр нь, салсан нөхөр нь ширээн дээр нүцгэн хэвтэх түүнийг харан зогсч байлаа. Нөхрийнх нь хажууд тас наалдан зогссон үл таних хүүхэн,
-Хараач, нүдээ нээлээ гэж цочин хашгирлаа. Тэгснээ
-Надад нэг алим аваад өг л дөө. Суганых нь тэнд байгаа ногоон алимыг хоёулаа идье гэж эрхлэв.
Цахирмаагийн нүдэнд нулимс дүүрээд ирэв. Тэгснээ сэтгэл зүрх нь хорслоор нэвчихийг мэдэрлээ. Ойлгомжгүй мэдрэмж түүнийг нөмрөн авав.
-Чи үүнийг хүсээ биз дээ. Чиний хүссэн амьдралаар би амьдарч байна.
Үл ойлгогдох хэрнээ дэндүү илэрхий сэтгэл ханамж Цахирмаагийн дотрыг гижигдэнэ.
Тайван мөрөнд нь нялуунаар наалдан зогссон хүүхнийг огцом түлхэв. Тэгснээ мөрөн дээрх гоёлын намирсан алчуурыг нь шүүрч аваад Цахирмаа руу ухасхийлээ. Түүнийг алчуураар ороон тэврээд үүд рүү шийдмэг алхав.
Энгэрт нь наалдсан Цахирмаа нулимсаа сул асгана.
-Хүү, хүү хаана байгаа вэ?
-Гэртээ.
-Гэр чинь хаана юм?
-Хөлсний байранд. Оюутны хотхоны хажуугийн.
-Тэнэг минь, тэнэгхэн минь.
Тайван түүнийг тэвэрсээр машин руугаа зүглэв.
-Юу хийж яваа юм бэ, миний хайр. Миний тэнэгхэн. Би чамд хайртай шүү дээ.
-Намайг уучлаарай, би…
-Үгүй ээ, намайг уучил. Намайг уучлаач. Би чамайг ямар их гомдоосноо одоо л ойлголоо. Уучлах уу, уучлана гэж амлаач.
Цахирмаа түүнийг түлхэн холдуулж, тэврээс нь мултраад буцан гүйлээ. Шөнийн цэнгээний газрын арын хаалга ард нь хаагдахад дороо бохирон суугаад уйлж эхлэв. Томоос том алчуурын дор турьхан бие нь ганцаардан чичирнэ.
Р.Эмүжин