Showing posts with label Амьдрал хайраар дүүрэн. Show all posts
Showing posts with label Амьдрал хайраар дүүрэн. Show all posts
Oct 5, 2014
Dream It, Wish IT, Do It
2014 on garsaar uurtuu neleed heden tom zoriltuud tawijee. On duusahad 3 sar dutuu baigaa uchir biyelelt heden huwitai yawaag neg hyanaj uzew. Er n 50% -tai baina daa. Er n hamgiin tom zorilt maani biyelsen uchir n busad n tsag hugatsaanii asuudal.
Odoogiin baidalaar minii hamgiin tom zorilt bol munguu zuv buguud hyamgatai zartsuulj surah. Mun tsagiin ymiig tsagt n hiij duusgah, Jishee n 8 sard minii ajilin geree duusah bsniig anzaralgui duussaniih n daraa sungah gej buun ajil bolow.
2014 onii 1 sard uurtuu tawisan zoriltuud maani
1. naimaa hiij uneheer chadahgui ym bna lee, dandaa buruu baraa avch zarsan, sharhaa nuhushiigeed duussan. orond n ajil hiisen nadad hamaagui hyalbar ym. Tiimees suuliin 2 sar tsagiin ajil hiij bgaa. Sanhuugiin berhsheelees garchihsan shuu.
2. Jingee hasaj, athletic busgui bolno gsn bas l hudlaa. On garsaar shunu ih idsenees bolood bur jin nemsen, tiimees odoo jin nemehgui bh tal deer iluu anhaarch bgaa. gehdee on garahaas umnu jingee hasaj huuchin jindee ornoo.
3. Ugluu ert bosoj sursan shuu, ert untdag bolson. Noirnoos bolj ajilaa alddag asuudal bhgui bolson. Er n ugluu yamar unetei bolohiig mash sain meddeg, bas ashigladag bolson.
4. Zaa ene ch hudlaa bolsoon, yuun uguulel shireenii nudend baisaar l bna. Udirdagch bagsh davhar 2, 3 n ch alba hashaad uguulelee zasaj hyanah zavgui bolohoor...
Bas davhar hiij baigaa sudalgaanii ajil maani manan dund tuuruud uchiriig n oloh geseer minii ajil ulam hoishlood bgaa.
5. Jolooch boloh gechihsen bhiin, bi uuruu ch martchihsan bna, saya l blogt oruulsan post-too unshaad sanalaa shdee. Daraa jilees bolohoos
6. End haraahan navch sharlaj ehleegui bna, navch sharlaad ehelheer ohintoigoo saikhan zugaalnaa. Shar oigoor udurjin zugaalna. Ohontoigoo zunduu zurag avhuulnaa. Suuliin heden jild barag neg ch zurag avhuulaagui bna lee.
7 bolon 8-r zorilgo-uud barag biyelsen. 7 n biyelchihsen. 8 dahi n on garah ued barag shiidegdeh bhaa.
Bi chini neg dor olon ajil amjuulj chaddaggui, olon ajil davhtschihval tuurteed bur ajilaa ballaj orhidog sul taltai. Zun ohinoo irsenees hoish neg dor heden ajiliig amjuulj surch bainaa. Er n buh asuudliig hyanan zohitsuulj surch bgaa bolohoor tsaashid ajiliin buteemj ulam saijrah tuluvtei bgaa.
3 sar dutamd neg udaa jiliin tuluvluguuguuniihuu biyeletiig shalgaad bh heregtei ym bna.
Zaa uldsen 3 sardaa jolooch bolohoos busad zorilgoo biyeluulnee.
Bugded n amjilt husye!
Secret-ийг 20 өгүүлбэрт багтаалаа, өөдрөг, өөдөө тэмүүлэлтэй амьдарцгаая
Ajiliin PC-d Mongol hel bhgui uchir shuud galiglaad bichlee.
Odoohondoo nadad hamgiin ih heregtei bgaa zuil bol ireeduigee mash saikhanar tusuuluh. Tusuuluud, muruuduud baidag hezee ch biyelehiin, gehdee itgel aldahugi shuu :)
Turuucheesee asuudluud shiidegdeed saikhan bolj l baina.
Minii Blog unshigchid ihenh n ohiduud bdg bolohor OHIDUUD mini unshaad bgaarai.
Та "Таталцлын хууль"-д итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай танд үргэлж үйлчилсээр байдаг" хэмээн дэлхийн олон оронд бестселлер болсон "The Secret" номонд өгүүлжээ. Уншигчиддаа "Нууц" номын хамгийн чухал санаануудыг 20 өгүүлбэрт багтаан хүргэж байна.
-Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил, даалгавар болгох хэрэггүй. Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор та урам зоригтой, баяр хөөртэй, аз жаргалтай, аль болох сэтгэл өндөр байх ёстой.
-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.
-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.
-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.
-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж бай.
-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.
-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.
-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг миутын турш инээмсэглэ.
-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.
-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.
-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.
-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.
-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаарлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.
-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байгаа дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямартай ч хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, захиа ч явуулж болно.
-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.
-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнээ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.
-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.
-Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла, хайрлаж чадах хүн болгоныг хайрла.
Eh surwalj: http://www.hunnu.mn/content/47424.htm
May 4, 2014
Улаан Далбаат хөлөг онгоц
Энэ киног багадаа их үздэг байлаа даа, одоо дахиад үзсэн яг л үлгэрийн кино байна даа. Заримдаа орондоо орой унтахаар орчихоод энэ охин шиг мөрөөдөлдөө үнэнч байвал үнэхээр улаан далбаат хөлөг онгоц хөлөглөсөн сайхан залуу шиг залуу хайрт минь гээд намайг хайгаад ирж байна гэж мөрөөддөг байв ш дээ. Охид болгон л багадаа цагаан морьтой ханхүү мөрөөддөг байсан байлгүй дээ. Мөрөөдөх ч сайхан шүү, эмэгтэй хүн бүрт л өөрийн гэсэн армаанчиг мөрөөдөл байдаг биз дээ.
1961 оны кино гэхэд сайхан кино шүү, гол дүрийн залуу үнэн хөөрхөөн, ойрдоо ийм алтан шар үстэй цэнхэр нүдтэй залуус таалагдаад байгаа хэхэ
1961 оны кино гэхэд сайхан кино шүү, гол дүрийн залуу үнэн хөөрхөөн, ойрдоо ийм алтан шар үстэй цэнхэр нүдтэй залуус таалагдаад байгаа хэхэ
![]() |
Jamie campbell bower хөөрхөн залуу байгаа биз дээ хэхэ Ажаагаас нь дүү даанч |
Feb 23, 2014
Яаж муу зуршлаасаа бүрмөсөн салах вэ?
муу зуршилаа салах гээд хичээж байгаа хэдэн блогчид маань үүнийг үзээрэй хэрэгтэй юм байна шүү
Jan 29, 2014
Архичны эхнэрийн хүүрнэл
Шүүдэрцэцэгийн өгүүлэл мөн байхаа,
бидний дунд ийм амьдрал бишгүй олон байгаа даа, миний сайн найзын маань амьдрал ч бас ийм байсан. Аз болоход нөхөөрөө эрүүл дээрээ салсан. Гэр бүлийн маргаан голдуу өмгөөлөгч өмгөөлөгч найзыхаа яриаг сонсоход зүрх зүсэгдэх шиг болдын. 10, 20 жил нөхөртөө зодуулсан, түүнээс болоод тархиндаа хүнд гэмтэлтэй, сэтгэцийн гүн гутралд ороод амиа хорлохоос наахнуур болчихсон бүсгүйчүүд ирдэг. Архичин, дарангуйлагч нөхөрөө хаяад явчихад яагаад болдоггүй юм бэ гэж хүмүүс гайхдаг. Би ч бас их сургуулийхаа ангийн охиныг яагад нөхөрөө хаяад явж чаддаггүй юм болоо гэж гайхдаг л байлаа. Гэхдээ ийм эмэгтэйчүүдийг маргаашийн хоолны мөнгө яах билээ, нөхөрөө уучлал гуйх бүрт засарчих болов уу гэсэн горьдлого, үр хүүхдээ хойд эцэгийн гар харуулахгүй гэсэг тэвчээр, эцэст нь энэ миний хувь заяа гэсэн бодол тэднийг энэ амьдралд нь хадчихдаг юм болов уу даа. Хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг бүсгүйчүүд сэтгэлийн гүн хямралд орсон байдаг учираас өөрт тулгарсан асуудлаа зөв дүгнэж шийдвэр гаргах чадваргүй болсон байдаг.
Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн баярын өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдхооч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?Гэрээс архины эхүүн нэгшмэл үнэр нилхийж, хагархай аяга шаазан хөглөрч, хивс нь хунирч ундуй сундуй болсон өрөөнд чи урд шөнө юу ч болоогүй юм шиг хурхиран унтана. Харин цурамхийх ч завдалгүй, хором бүрийг айдас, доромжлолын хүлээсэнд баглаатай зогсоогоороо шөнийг өнгөрөөсөн би хилийн зурвас дээрх харуулын цэрэг мэт ажил дээрээ ажил дээрээ бэлэн байхын тулд гэрээсээ гарах гэж байна. Би маш их ядарчээ. Яг үүнтэй ижилхэн, ширхэг солимгүй адилхан шөнөжин доромжлогдон, гутарч, гуньсан биеээрээ чиний хүнд нудрагын хөх эрээн ул мөр, сэтгэлдээ тэсвэрлэшгүй гуниг гомдлын хар мөр дүүрэн угтаж байсан, хараал идсэн өглөө миний амьдралд чухам хэд байсныг би тоолж чадахгүй нь. Тиймээ хараал идсэн олон олон өглөө. Ийт өглөө бүхэн сэтгэл салхийтэл гутарч, хичнээн удаач ингээд үхчихье гэсэн бодол орж ирэв дээ. Хүн сэтгэлээр амьдардаг амьтан. Гэтэл ингэж их гомдож гутраад байхаар амьдрах хүсэл минь шуудай элс атга атгаар асгаран гоожсоор хоосрон шалчийх мэт унтран алга болсоор байна. Тэгээд орчлонгийн уудамд алсран одсоор дуусах тэр амьдрах хүслийн оронд үзэн ядахуйн сэтгэл өнөөх шуудайг дүүргэсээр л. Тийм ээ, би амьдралыг үзэн ядаж байна.. Чи анх танилцсаныхаа 8 жилийн ойн өдрөө зоогийн газарт тэмдэглэнэ, намайг баярлуулж, миний ордын ээлтэй чулуу индранил шигтгээт бэлзэг бэлэглэнэ, дахин хэзээ ч гомдоохгүй гээд л ганцхан сарын өмнө надад ямар сайхан, сайхан юм амлаж байлаа даа.

Jan 2, 2014
2014минь сайн уу?
Бүгдээрэнд нь шинэ оны мэнд!!!!!
Өнгөрсөн он хар дарсан зүүд шиг онцгүй байлаа. Магадгүй өөрийхөө хамгийн том дутагдалуудаа засаарай гэж өгсөн сануулга байх гэж бодоод сууж байна. Өнгөрсөн онд болж өнгөрсөн явдлууд надад их зүйл ухаарууллаа, тэр хэмжээгээр ертөнцийг үзэх үзэл, зарчимууд маань өөрчлөгдсөөн. Хүн эхлээд өөрийгөө л хайрлах ёстой.
Жаргал зовлон жаргал гэдэг шиг энэ ондоо аз жаргалтай байнаа гэж найдаж байна, нэг мөсөн аз жаргалын модныхоо үрийг суулганаа. тиймээс шинэ ондоо ийм хэдэн зорилт тавинаа.
1. later is better than never буюу наймаачин болноо гэсэн, хаха. Эндээс толгойтой болгон бараа зөөж наймаа хийх юмаа, энд ювутан болж ирээд 2 жил болж байгаа жаахан охин чингэлэг Монголруу ачуулж байна гэнэ ш дээ, сэргэлэн байгаа биз дээ, гэтэл би яаж байна 7 жил зөвхөн гэр сургуулийн хооронл шогшив. Би юугаараа дутахав жаахан наймаа хийж үзнээ. Мэдээж гоо сайханы Савангаа хийсээр байнаа, гэхдээ одоохондоо Монгол хэрэглэгчид саванг маань их сонирхохгүй байна, 2-т хийж зарах биш хийх аргаа заагаад түүхий эдээр хангах нь илүү зөв менежемэнт гэж өнгөрсөн 2 жил савангийн бизнесс эрхэлсэн туршлагаасаа ойлгосон.
Зовох цагт нөхөрийн чанар танигдана гэдэг шиг хэр их зовох, бэрхшээлээс хэр хурдан ангижирах нь нөхөдийн тус нөлөөлөх ч чиний халаасанд хэдэн төгрөг байгаагаас илүү их шалтгаалдаг гэдэгийг сая болж өнгөрсөн явдалууд надад ойлгууллаа. Хүн мөнгөтэй, танилтай байхад их ажил амжуулна шүү. Мөнгөтэй хүнийг хэн ч дээрлэхдэггүй, дорд үздэггүй болохыг яс махантуу тултал ойлгосон. Одооноос мөнгөтэй болноо.
2. Их стресстсэнээс болоод нэлээд жин нэмсээн, стресстэхээр дааварын түвшин маань их хэлбэлздэг, тиймээс амархан таргалчихаад байдаг юм. 3 сарын нэгэн гэхэд хэлийн жиндээ орж 6 сар гэхэд атлетик биетэй бүсгүй болноо.
3. Өглөөний хүн болно, ноднин онлайнаар танилцсан найз маань надад өглөөнийн хүн гээд сайхан ном бэлэгдээд, уншиж урам орсоныхоо дараа 7 хоног өглөө 6-д боссон ч тэгээд худлаа болсон. Энэ онд орой 11 гэж унтаад өглөө 6-д босдог хэмнэлтэй болно. Өглөө эрт босоход хүн их ажил амжуулдаг. Би шар шувуу төрөлийн хүн болохоор үдээс хойшоос эхлээд шөнө болохол жинхэнэ онгод ордог, даанч ийм хэмнэлтэй ажиллах нь хүнийг их ядраадаг юм байна лээ.
4. Мэдээж доктороо хамгаална, 2 өгүүлэлээ хэвлүүлнэ.
5. Жолооч болох
6. Солонгосынэ битүү Сакура цэцэглэх, намар навч шарлах үеээр ууланд гарах. Жилийн жилд л ууланд гарнаа гэсээр 7 жил болоход гарч чадаагүйн байна. Энэ жил заавал гарнаа.
7, 8-д нь хэт хувийн чанартай зорилт байгаа учир энд бичихгүй ээ.
Оройхон дайраад ширүүхэн дайрнаа.
Шинэ ондоо хүссэн бүхэн нь бүтэх болтугай
Aug 14, 2013
Би буруугүй
Би буруугүй ээ гээд өөрийгөө эцэс төгсгөлгүй өмөөрдөг хүмүүс байх юмаа.
Би юу ч буруу хийгээгүй, тэр намайг уруу татсан, чөтгөр намайг хоролчихлоо, Би тэгж бодсон чи ойлгохгүй байна ч гэх шиг.
Ээ бурхан минь, бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг ч тийм хүмүүсийг ерөөсөөөөөө ч ойлгодоггүй ээ. Хүн амьдралдаа алдаж эндэхгүй, дандаа зөв бодож, зөв алхам хийж амьдрана гэж юу байхав дээ. Алды ш дээ, мэдээж хэрэг.
Нас ахиад аливаа юмны наадах цаадахыг арай нухацтайгаар боддог болоод нэг ийм зүйлийг маш сайн ойлгож авлаа. Хүн Амьдралдаа зөв зүйл хийхээс илүүтэйгээр алдаагаа ухаарч, түнийхээ хүлээн зөвшөөрөх хамгийн чухал байдаг юм байна. Өөрийгөө өмөөрдөг хүмүүсээс болоод эргэн тойрны хүмүүс их зовох юмаа, зүгээр зайлуулаад хаячихмаар санагдах юм.
Сүүлийн үед сэтгэл судлал, хүүхдийн хүмүүжилийн тухай их сонирохдог болсон. Хүүхэдээ яаж хүмүүжүүлэхээс түүний бүх насны амьдрал, эцэг эхийн насны бөгсөн дэхь амьдрал ч шийдэгддэг юм байна.
Хүүхдийн хүмүүжил хэдэн наснаас эхэлдэг гэж бодож байна?
Mar 27, 2013
Солонгос оюутнууд
Солонгост ирээд 7 жил болчихож ээ, таньж мэддэг хүмүүс намайг яг Солонгос хүн болчиж ээ л гэдийн, манай Со оюутнууд бол намайг гадаад хүн гэж ерөөсөө боддоггүй ш дээ. Анх ирээд сургуулийн хажууд байр хөлсөлж орсон болохоор сургуулиас ер нь холдож үзээгүй гэхэд болно доо. Солонгос оюутнуудын тэр тусмаа мастер доктор оюутнуудын тухай бичих гэж эртнээс бодоод амжихгүй байлаа.
Хүмүүс Солонгос оюутнууд толгой муутай гэж боддог, үгүй шүү гэж хэлмээр байна. Миний бодолоор Монгол хүн аливаа зүйлийг маш хурдан сурдаг, маш амархан тогтоодог. Нэгэнт тогтоосон, сурсан зүйлээ дахиж давтдаггүй. Тэгвэл Солонгос байнга давтдаг. Тиймдээ ч захын их сургуулийн оюутанаас 10 жилийн өмнө сурсан математикийн томъёог нь асуухад түгдрэлгүй хариулж чаддаг. Солонгос оюутнуудын хувьд өрсөлдөөн ихтэй. Нэг ахлах сургууль дунджаар 1000 оюутантай тэднээс ердөө 100 нь их сургуульд орох боломжтой. 100 оюутны 10 нь Сөүлд байдаг SKY(дээд зэрэгийн чансаатай сургуулиудыг Солонгосчууд ингэж нэрэлдэг) их сургуулиудад орох боломжтой. Ингээд бодоод үзвэл 100-гаан 1% боломжтой гэсэн үг. Тиймээс байнга үзсэнээ давтаж, хичээлээс гадуур нэмэлт давдалт хийхгүй л бол сургуульгүй хоцорноо гэсэн үг. Тиймээс Их сургуульд орохын тулд багаар бодоход 2-3 жил хичээлээ давтаж өндөр үнэлгээ авах, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох ёстой.
Mar 16, 2013
Head Over Heels 2011 720p
Oscariin shagnal avsiin bna :)
Huurhun kino we,
http://www.youtube.com/watch?v=sJxkgTYELAo&feature=player_embedded
Jan 31, 2013
Jan 28, 2013
Dec 13, 2010
....
Мах цуснаас бүтсэн болхоор өвдөж, зовох хүнд байдаг л зүйл. Заа ялангутяа, хүний нутаг юм болхоор ээж аавын халамжаас холдоод, ус агаар нь таараагүйгээс хүнйи биед зөндөө л өөрчлөлт гарна. Өнгөрсөн долоо хоногт ханиад хүрээд, нус нулимастайгаа хутгалдаад, сүүлдээ хүндэрээд халуурч бүлээрээд хэвтэхдээ тулав. Яг энэ зураг шиг л хэвтлээ. Өвдөөд хэвтэхээр хажууд ээж минь байсан бол юу боллоо гэж ингэж царай алдхав дээ гэж бодхоос л гэрээ удам их санаад. Ядаж байхад хархүү маань ажлаар хол явсан тул гэртээ ганцаараа халуураад хэвтлээ ш дээ. Хэрэгтэй үед явчихдаг гэж халуураад хэвтэж байхдаа гомдсон ч, миний төлөө л явсан хүн шүү дээ.
Цагаа тулахаар хүн аминдаа арчаатай байдаг юм байна, сармистай шөлөөр өөрийгөө жаал тордсоны ачаар ашгүй дээрдээд хүн төрхөндөө орлоо шүү. Ямар ч өвчинд амралт, сайхан халуун хоол хамгийн сайн эм байдаг юм байна.
Хайрт минт хурдан ирээсэй. Санаж байна шүү.
Анх ирсэнээс хойш удалгүй биохимийн шинижилгээ өгхөд үзүүлэлтүүд бара хамгийн дээд хэмжээг заах нь холгүй их сайн гарч баярлуулсан ч жил гарны дараа дахиад шинжилгээ өгөхөд нөгөө сайхан үзүүлэлтүүд хэвийн хэмжээний хамгийн доод үзүүлэлтийг зааж байж билээ.

Үүнийг эс тооцвол өвдөж сүйд болоогүй ээ, 2, 3 удаа хамрын ханиад хүрсэнийг эс тооцвол хэвтэрт ортолоо нэг ч удаа өвдөж үзээгүй.
Хүмүүс халуурахаараа зүүдэлдэг болвуу, би жаахан байдаа ногоон эрээн хөнжилийн даавуу нөмөрдөг байсын, халуурах бүрдээ яг тийм ногоон эрээн банзал өмссөн томоо биетэй бүдүүн авгай жижигхэн одой хүмүүст намайг халуун тогоонд хийгээд чанаад бай чанаад бай гэж тушаагаад, одой хүмүүс намаг томоо тогоонд хийгээд доороос нь галаар өрдөөд байна гэж зүүдэлдэг байж билээ, одоо тэгж зүүдэлхээ больсон.
Dec 7, 2010
Dec 3, 2010
Гоо сайханы мэс засал
Өөрт байгаа жаахан өөг засуулчих юмсан гэсэн дүрсгүй бодол олон хүнд байдаг. Яагаад болохгүй гэж. Одоо мэс заслын технологи улам сайжраад нүдний давхрааг 10мин дотор хийдэг болсон энэ цагт өөрт таарсан хөөрхөн засал хийлгэхэд яадгийн.
Би бага байхдаа өөрийгөө их том хамартай, жижиг нүдтэй гэж боддог байв. Тиймээс том болоод хамраа хасуулж, нүдээ том болгоно гэж мөрөөддөг байлаа. Одоо бол би хамарандаа хайртай, харин нүдээ засуулчих юмсан гэсэн бодлоо хаяагүй яваа.

Nov 30, 2010
Nov 15, 2010
Эдгээр хүмүүс бидэнтэй л адилхан хүмүүс шүү дээ
Саяхан ижил хүйтэн хүмүүсийн хийсэн нэвтрүүлгийг олж үзлээ, бидэнтэй л адил хүмүүс шүү дээ.
Gay Rights - LGBT Centre Mongolia Advocacy Video from AY Wong on Vimeo.
Gay Rights - LGBT Centre Mongolia Advocacy Video from AY Wong on Vimeo.
Nov 7, 2010
Тенхологийн дэвшилээ гэж :)
Өнгөрсөн хагас сайнд захиалга өгөөд бүтэн сар шахам хүлээсний эцэст iPhone 4G авлаа. Захиалга ихтэй байна гээд удаан хүлээлгэсэнд нь утасны компанийханд уур хүрч байсан ч утсаа харангуутаа уучилж байгаам чинь. Утасны дэлгэцэн дээр филм, утасны гэр энэ тэр ав гээд утасны компаний бүдүүн нөхөр шахаад байхаар нь баахан л юм авлаа. Солонгосчууд олон мянган жилийн суурин соёл иргэншилтэй, худалдаа арилжаа хийгээд сурсан хүмүүс учир наймаанд үнэн сайн, ялангуяа энэ гар утас зардаг дэлгүүрийхэн үү, нэг гар утас авахаар энийг ч ав, тэрийг ч ав тэгэхгүй бол наад утас чинь хэдхэн хоноод халтартаад, зураас гараад муухай болно гэхээр нь итгээд баахан юм авчина.
Oct 18, 2010
Цөлийн цэцэг
Уржигдар дэлхийн анхны топ моделуудын нэг болон Сомали гаралтай Варис Дарий (Варис гэдэг нь Сомали хэлээр Цөлийн цэцэг гэсэн утгатай) хэмээх бүсгүйн тухай Цөлийн Цэцэг гэдэг киног үзээд гэртээ ганцаараа баахан уйллаа. Үнэхээр хатан зоригтой бүсгүй юм, өөрийхөө амьдарлын тухай бичсэн намтар номоор киноны зохиолыг бичсэн гэнэ. Африкийн цөлд ямаа хариулдаг нүүдэлчин айлд төрсөн Варис Дарий Дэлхийн хамгийн алдартай топ моделуудын нэг болсон байлаа. Гэвч алдрын оргилд гарсан үзэгслэгт бүсгүйн ард чухам ямар эмгэнэлт амьдрал нуугдаж байгааг түүний найзаас өөр хэн ч мэдэхгүй. Сомали эмэгтэй хүн болж төрсөн түүнийг бусад Африк бүсгүйчүүдийн адил эмгэнэлт хувь тавилан хүлээж байлаа. Киноны тухайд товчхон өгүүлнээ, кино үзэх линкийг оруулсан болхоор өөрсөдөө үзээрэй.
Лондон хотын гудамжинд амьдарч байсан тэрээр Марилин хэмээх сайхан сэтгэлтэй охиной танилцсанаар унтах байр, хоолоо олж идэх ажилтай болно. Англи хэл нь аажмаар сайжирч, Гамбургерийн газарт шал угааж байсан түүнийг тухайн үеийн алдарт зурагчин Теренсе Донаван өөрийн нэрийн хуудсаа өгч зургийн модел хайж байгаа сонирхвол өөртэй нь ирж уулзаарай гээд сална.
Oct 8, 2010
Намар
Намрын синдром тусаад ажил хийхээс залхуу хүрээд сонин байнаа. Намар миний дуртай улирал, байгаль улаан, шар өнгөөр хувираад, нар хүртэлд улам шаргал болсон юм шиг санагдаад цаанаа л нэг дулаахан зөөлхөн намуухан сайхан байдгийм. Намар намайг олон зүйлтэй учруулсан даа. Амьдарлын дурсамжтай бүх үйл явдал дандаа намар тохиолдсон болхоор тэр байх. Хамгийн сайхан нь намайг хайртай минь учруулсан даа.
Oct 5, 2010
Баярлалаа
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нvгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын єдрєє дурслаа
Наслах тусмаа сэтгэл зєєлєрч
Бусдын гэмийг уучлах боллоо гээд сайхан дуу байдаг даа.
Хүн амьд явах богино хугацаандаа санаатай, санаандгүйгээр бусдын амьдралд сайн муугаар зөндөө л нөлөөлдөг. Мэдээж ихэнх хүмүүс сайнаар нөлөөлөхийг хүсдэг шүү дээ, гэхдээ тэгж боддоггүй хүмүүс бас байх юм.
Subscribe to:
Posts (Atom)