Apr 29, 2012

Сэвх арилгах үйлчилгээтэй ЛЕМОН СКИН гэртээ хийх арга.

Гэртээ хялбархан аргааг СКин хийх арга оруулья гэж бодоод. Гоо сайханы бараа ямар үнэтэй билээ дээ, нэгийг нь ч гэсэн гэртээ хийгээд хэрэглэчихвэл мөнгөө ч хэмнэнэ, цэвэр байгалын гаралтай гоо сайханы бүтээгдэхүүнтэй ч болчихоно, Нэг сумаар 2 туулай буудна л гэсэн үг. Сэвх арилгах үйлчилгээтэй ЛЕМОН СКИН хийх арга.
Орц. 500 мл СКИн хийхэд 3ш лемон, 500мл Сөжү Солонос архи (болж өгвөл будааны архи байвал сайн) эсвэл 250мл цагаан архин дээр 250 мл буцалгаж ширгээсэн ус хийгээд хэрэглэсэн ч болно. СКИн хийх ариутгасан шилэн сав. Варены шил байхад болно доо.
1. Лемоноо сайтар угааж цэвэрлээд нимгэн хамтгай хэрчээд үрнээс нь салгана.
2. Шилэн савандаа лемон архиа хийгээд сайтар сэгсэрээд гэрэл нэвтрүүлэхгүйн тулд мөнгөн цаасаар эсвэл боогоол хөргөгчид буюу -4 грдуст 2 долоо хоно...г дарна.
3. 2 долоо хононын дараа Архины эхүүн үнэр нь гарсан байвал лемоноо шүүж хаяад шингэнийг нь СКИН хийж хэрэглэх савандаа хийгээд хэрэглэхэд бэлэн. Хэрэв хуурай арьстай бол СКИН дээрээ 2 юмуу 3мл цэвэр глицерин хийгээд чийгшүүлэгч сэвх арилгагч СКИНтэй болчихоно гэсэн үг.
АНХААРУУЛГА. Бэлэн болсон СКИНээ хэрэглээгүй үедээ заавал хөргөгчинд хадгалаарай тэгэхгүй бол амархан муудна шүү. 100 хувь байгалын гаралтай бүтээгдэхүүн болхоор 3 сарын дотор хэрэглэж дуусгаарай.
ЛЕМОНЫ СКИН НАРНЫ ГЭРЭЛ НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР САЙТАЙ ТУЛ ЗӨВХӨН ШӨНӨ ХЭРЭГЛЭЭРЭЙ. ӨДӨР НАРТАЙД ХЭРЭГЛЭВЭЛ СЭВХ УЛАМ ИХСЭНЭ ШҮҮ. Хэрэг болно гэж найдаж байна.

Apr 25, 2012

Sawangaa awaarai busguichuudee!

Zahialsan sawanguud n ochson shuu. hunsnii 4-r delguuriin urd 29r bainii hunsnii delguurt baigaa. utas n 99097971.

Apr 14, 2012

Хавар


Энэ хаврын тэнгэрээс болоод байна уу, ажил, ахуй амьдарлын олон асуудлаас болов уу сэтгэл санаа тогтож өгөхгүй, хаврын тэнгэр шиг орж гараад, бухимдмаар, гараад гүйчихмээр, эсвэл дотроо онгойтол сайхан хашгирмаар,  бүгдийг нь хаяад холоо зугтаачихмаар санагдаад байх чинь. Ядаж нэг өдөр холдож бие сэтгэлээ амраамаар...
Хүссэн юм хүзүүгээр татнаа гэгч л болжээ, дайраад, туулаад гархаас өөр замгүй. Өчигдөрийн суулгасан цэцэгийн үр өнөөдөр соёолж маргааш дэлбээлнээ

Apr 4, 2012

Гайхмаар


Хүүхнүүд бид их агуу эсвэл хамгийн шуналтай хүмүүс юм байнаа. Сайн охин болох гэж шунана, ганган хээнцэрт шунана, гоо сайханд шунана, эр хүнийг хайрлаж, хайрулуулахын төлөө шунана, сайн эхнэр байх гэж шунана, сайн ээж байх гэж шунана, сайн эзэгтэй байх гэж шунана, ажилдаа амжилт гаргах гэж бас л шунана. Энэ бүгдийг амжуулах гэж өдөр алгасалгүй зүтгэнэ бас амжуулна... гайхмаар