Mar 26, 2010

Хүнд өдөо бүр сэтгэлийн таашаал өгч аз жаргалтай болгодог 101 зүйл

Далай эргийн торгон элсэн дээгүүр хөл нүцгэн алхаж жаргах нарыг ширтэх, хүүдүүдтэйгээ цаасан шувуу нисгэж тоглохын жаргалыг мөнгөөр сольшгүй үнэтэй мөчүүд байдаг. Хүнд ийм аз жаргалтай мөчүүд тэр бүр олдоод байх нь ховор. Гэвч хүн тэр бүр анзаарагдаад байдаггүй өчүүхэн зүйлсээс таашаал, аз жаргалын мэдэрдэг гэнэ шүү. Ингээд хүн өдөр бүр аз жаргалыг бас амьдарч байгаагаа мэдэрч болох 101 зүйлийг танилцуулъя.
  1. Өнгө (Тиймээ өнгө бүрийн цэцэг, ногоо тарьж ургуулах үүнд багтана шүү) 
  2. Даавуун хөнжилөө шаржигнуулж дуугаргах
  3. Зөөлөн арьс
  4. Эмээгийн хоолны жор
  5. Хаврын анхны нахиа
  6. Тайван нойрсох
  7. Эндорфиний хэмжээг нэмэгдүүлэх дасгалууд

Mar 18, 2010

Археологи-антропологийн тэнхимийн танилцуулга

"Монгол орон шиг газрын хөрсөн доороо болон хөрсөн дээрээ түүхийн дурсгалаар баялаг орон хаа ч байхгүй" 
Оросын нэрт археологич П.К.Козлов

Нийт хүн төрөлхтөний болон монгол хүний биологи, нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг, тус оронд нэн ховорхон археологи-антропологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын мэргэжлийн байгууллагын нэг нь МУИС-ийн Археологи- Антропологийн тэнхим юм.
Археологи- Антропологийн тэнхим Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн  ухааны факультетэд 1995 онд байгуулагдан археологич-түүхч, түүхийн багш, түүхч-антропологич-түүхийн багш  мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлснээс хойш археологи- антропологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай  үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ хугацаанд 11 удаа төгсөлт хийж 200 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээс 30-аад төгсөгч археологи-антропологийн магистрын зэргийг амжилттай хамгаалсан ба эдүгээ тэнхимийн дэргэдэх докторантурт 10, магистрантурт 20 гаруй, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Англи, Герман зэрэг орны их сургуулиудад 10 төгсөгчид мэргэжлээрээ  МА болон Ph.D. суралцаж байна.

aDNA isolation method: Chung Ang Universty 2008 year

 ABSTRACT A novel method of ancient DNA (aDNA) purification was developed using ion-exchange columns to improve PCR-amplifiable DNA extraction from ancient bone samples. Thirteen PCR-resistant ancient bone samples aged 500–3,300 years were tested to extract aDNA using a recently reported, silica-based aDNA extraction method and an ion-exchange column method for the further purification. The PCR success rates of the aDNA extracts were evaluated for the amplification ability of the fragments of mitochondrial DNA, a high-copy DNA, and amelogenin, a low-copy DNA. The results demonstrate that the further purification of silica-based aDNA extracts using ion-exchange columns considerably improved PCR amplification. We suggest that the ion-exchange columnbased
method will be useful for the improvement of PCRamplifiable aDNA extraction, particularly from the poorly preserved, PCR-resistant, ancient samples. Am J Phys Anthropol 000:000–000, 2008. VVC 2008 Wiley-Liss, Inc

A Western Eurasian Male Is Found in 2000-Year-Old Elite Xiongnu Cemetery in Northeast Mongolia


Монгол Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний төсөл 10 гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн Хэнтий аймгийн Баяндарага сумын Дүүрлэг нарс хэмээх газарт орших хүннүгийн үед хамаарах оршуулгын цогцолбор газарт (cemetery) археологийн малталт судалгаа хийж байна. Тус дурсгалт газар нь Монголд байгаа хүннүгийн язгууртнуудын 4 оршуулгын газрын хамгын зүүн зах нь юм.

The Face of Jesus: Reconstructed

Эрдэмтэд Есүс Христийг жинхэнэ төрх ямар байсныг хайх болсоор олон 10 жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Энэ удаад ч бас Ерусалет хотын ойролцоогоос олдсон МЭ 1р зуунд буюу Есүсийн амьд байх үед холбогдон хүний яснуудад анализ хийжээ. Антрополийн гавлийн ясны реконструкц хийж гарсан үр дүнгээ түүхийн сурвалжуудтай харьцуулан үзсэн байна. Энэ судалгаа нь Есүсийн жинхэнэ төрхийг мөшгөн судалж буй олон судалгааны багуудын хийсэн бас  нэгэн судалгаа учраас туйлын үнэн гэж зөвшөөрхөд учир дутагдалтай гэдгийг сануулхад илүүдэхгүй буйзаа. 

Nefertiti Resurrected

Finding lost Queen of Egypt, Nefertiti. Most beautiful and powerful Queen in ancient history.
Нефертити хатан хааны бунхан хайсан 13 жилийн судалгааны үр дүнгээр бүтээсэн баримтат кино. Хаадын хөндийгөөс олдсон X-lady Нефертити хатны мумми үнэхээр мөн эсэх түүний гавлын ясан дээр амьд үеийн дүр төрхийг сэргэээ засварласан нь Их Британы Музейд хадгалагдаж буй алдарт барималтайгаа үнэхээр адилхан байгаа эсэхийг энэ баримтат киноноос үзээрэй. 

Egyptian mummy reconstructions

Кофены үрнээс нүүрс төрөгчийн атом хүртэл

Кофены үрнээс нүүрс төрөгчийн атом хүртэл
Хэмжээг нь харьцуулаад хараарай.

Дэлхийн ирээдүйн газрын зураг (Параг Канна)

Дэлхийн ирээдүйн газрын зураг.
Геополтитикийн маш хэрэгтэй лекц байна. Товч бөгөөд тодорхой өгүүлж, Монгол бас дэлхийн уул уурхайн салбарт халуухан цэгүүдийн нэг гэдгийг эндээс харж болно. Бас Хятадын глобалчлал гэж чухам юуг хэлээд байгааг ч энхүү лекцээс мэдэж болно. 

Mar 5, 2010

Mary and Max

Макс Мэри хоёр гэдэг энэ кино их хөөрхөн юмаа, үзээд төгсгөлийн хэсэн дээр нь уйллаа. Энэ киног амьдрал дээр тэр бүр тохиолдоод байдаггүй бодит явдалаас сэдэвлэн хийсэн гэнэ. Австралийн хөдөө нутагт амьдардаг 8 настай Мэри охин Америкийн утасны номноос олж харсан хаягаар нэгэн захиа бичиж тэр нь Ню Ёрк хотод амьдардаг 44 настай Макст хүрсэнээр тэр хоёр 18 жилийн турш (19746 1994) захиагаар харилцаж жинхэнэ найзууд болсон түүхээс сэдэвлэж. 2 өөр ертөнцийн тэс өөр хүмүүс найз нөхөд болцгоосон тухай, тэдний амьдралын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх санагдсан. 
Энэ киноноос сэтгэцийн өвчиний тухай бага ч гэсэн ойлголттой болж болхоор санагдсан шүү, Макс нэлээд хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй түүний нүдээр ертөнц яаж харагдаж байгаа нь их сонин, Мэри ч бас аливааг их сонин өнцөгөөс хардаг охин. Энэ киног доорх линкээр орж үзээрэй.  (http://www.novamov.com/video/y7relfo7wovjn)
Киног нь ч гэсэн их өвөрмөцөөр хийсэн байна лээ, надад бол маш их таалагдсан.