May 1, 2012

Хотын "хөдөө"

Энэ бичлэгийг уншаад их таалагдахаар нь нааш нь чирээд ирлээ. Миний бага нас ч бас иймэрхүү л өнгөрсөн дөө. Хотын хүүхдүүд байгалын сайханыг мэддэггүй гэж нэгдүгээр курст байхад Завханаас ирсэн охин хэлхэд нь мөн ч уур хүрч билээ.

Би хотын хүүхэд. Дуу, шүлгэнд гардаг хөдөөгийн үзэсгэлэнт байгалиас тэс өөр орчинд өссөн болоод ч тэр үү тариа халиурах, бугын урамдаан говийн зэргэлээг хараад малчин хүний мэдэрдэг мэдрэмжийг үнэндээ ойлгодоггүй. Гэхдээ голын усанд сэлсэний дараа засмал зам дээр хэвтэх таашаалын тухай хэний ч нүдэнд харагдтал дүрсэлж чадна. Гэрэл залгасан шонгийн модод нар жаргах үеэр хэрхэн “Болтрон” шиг болж хүүхэд айлгадаг, нүүрсний утаа, автобусны яндагийн үнэр ямар мэдрэмж төрүүлдгийг адуу манаж суугаа эрээс илүү мэднэ. Унасан газар минь Улаанбаатар, угаасан ус минь Сэлбийн гол (үнэндээ төрхийн ор миний анхны унасан газар, тэндхийн крантаар намайг угаасан гэнэ лээ). Энэ бүгдийг тоочихийн учир уншигч авхай таныг би хүй цөглөсөн нутаг тийшээ хөтлөхөөр зориглолоо.

Нарны туяа ба Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн

Нарны туяа

Зун болж байна. Нарнаас хамгаалах хэрэгтэй болж байна. Бага байхдаа л хамаг хувцсаа тайчиж хаяад нар борооноос айхгүй гүйлддэг байж дээ. Одоо ч наранд их борлож болохгүй, бороонд норж болохгүй л гэдэг болж. Наранд борлох чинь их учиртай. Гоо сайхан талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч тэр. Гол нь нарнаас ирж буй туяанд их учир байгаа юм.

Цацрагийнхаа уртаас хамаарч UVA, UVB, UVC гэсэн 3 янзын хэт ягаан туяа нарнаас дэлхий дээр тусч байдаг. Эдгээр нь өөр өөрсдийн биологийн идэвхи болон арьсанд нэвтрэх чадвараараа арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь хэт ягаан туяанууд зуны улиралд болон эквадор луу ойр газар тусмаа илүү хортой нөлөөтэй байдаг байна. UVC туяа нь озоны давхаргад шингээд дэлхийн гадаргад хүрч чаддаггүй. Харин нөгөө хоёр нь агаар мандлыг чөлөөтэй нэвтрээд бидний арьсан дээр тоглолт хийдэг байх нь.