May 20, 2011

Та аав, ээж болмоор байна уу, охинтой эсвэл хүүтэй болохыг хүсч байвал


Та ээж эсвэл аав болмоор үгүй бол хүүтэй охинтой болмоор байвал энэ зөвлөгөөг уншаарай. Энэ тэндээс уншсан, алтан туршлагатай хүмүүсээс сонссон зөвлөгөө зэргийг өөрийхөөрөө нэгтгэж бичлээ. Гэхдээ би эмч, анагаах ухааны чиглэлийн хүн биш, дээр нь доорх зөвлөгөөнд албан ёсны туршилтаар батлагдаагүй ам дамжсан яриа зэрэг байгаа учир 100 хувь баталгаа өгч чадахгүй гэдгийг дурьдах нь зүйтэй болвуу.
Эдгээр зөвлөгөөг дагахаас өмнө хэрвээ эрхэм хосууд маань хүүхэдтэй болхоор шийдсэн бол хүүхэд олохоос ядаж сарын өмнөөс бие сэтгэдээ бэлтгэх хэрэгтэйг анхааруулья.
1.   Юуны өмнө архи тамхинаас татгалзаж, хүнтэй муудалцах, муу сэтгэл агуулахаас зайлсхийж сэтгэл санаагаа тайдван байлгаж сайн сайхан зүйлийг бодох хэрэгтэй. Тэгж гэмээнэ ирээдүйд төрөх хүүхэд тань сайхан сэтгэлтэй, уужуу тайван, мэргэн ухаантай сайхан хүн болно гэж эртний мэргэдүүд сургасан байдаг.
2.   Орчин үеийн анагаах ухаанд хүүхэд олхоор шийдсэн бол ирээдүйн эцэг эхчүүд маань эрүүл мэндлийн үзлэгт орж хууч өвчин байвал эмчлүүлэх.
3.   Ялангуяа удамшлын ямар нэг өвчин байгаа эсэхийг шалгахыг зөвлөдөг. Хэрэв өвчтэй бол энэ хүүхдэд удамших магадлалтай учир хүүхэдтэй болох эсэхээ дахин нэг бодох шаардлага гарах байх. Ялангуяа нас тогтсон хосуудад энэ хамгийн их хамаатай байдаг.
4.   Мөн жирэмсэн болохоос 1 сарын өмнөөс ямар нэг эмчилгээний эм тан хэрэглэхийш хориглодог. Жмрэмсэн болхоор шийдсэн эмэгтэй хамгийн түрүүнд шүдээ эмчлүүлээрэй. Жирэмсэн болход дааврын нөлөөгөөр буйл хавдаж цус гарах, шүд сулрах магадлал өндөрсдөг.
5.   Эцэст эмчээс ямар нэг байдлаар зөвлөгөө авсан нь хамгийн зөв алхам болно.     
Хүн болгоны физиологийн онцлог өөр өөр учир доорх аргууд хүн бүрт өөр өөрөөр байж болзошгүй гэдгийг анхаараарай.

Жирэмсэн болох хамгийн найдвартай арга.
Хосууд тогтмол бөгөөд хамгаалалтгүй харьцаанд ороонд нэг жилээс илүү хугацаа өнгөрсөнч хүүхэдтэй болохгүй бол эмчид хандахыг зөвлөдөг.
Юуны өмнө хүүхэдтэй болхоор шийдэсэн бол хүүхэд олох болон төрөх сараа нарийн тогтоох хэрэгтэй. Зармдаа хосууд эрүүл боловч хамтаа удаан байсанаас болоод тэр бүр хүүхэд олдохгүй байх нь элбэг. Ийм тохиолдолд энэ арга маш үр дүнтэй.
1.   Эмэгттэй сарын тэмдэгийг мөчлөгийг харж байгаад сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнөөс сарын тэмдэг дуусад дахин 7 хоног өнгөртөл буюу дараа сарын өндгөн эс гадагшлах хүртэл багаар бодход 3 долоо хоног харьцаанд орохгүй байх.
2.   Ингээд эмэгтэйн өндгөн эс гадагшилж жирэмсэн болох магадлал хамгийн өндөр байх 3-5 хоногт харьцаанд орно.
3.   Харьцаанд орсоны дараа эмэгтэй хөлөө дээш нь өргөөд хэсэг хэвтэх хэрэгтэй (30 мин орчим байхад болно дөө). Угаах шаардлагагүй гэдгийг сануулах юун.
Хүүхдийн хүйс юунаас хамаардаг вэ?
Хэрэв танай гэр бүл ирээдүйн хүүхдийн хүйсийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол юуны өмнө эмэгтэй хүн биологийн хувьд хүүхдийн хүйсэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чаддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн болгоны өндгөн эс зөвхөн Х хромосом агуулж байдаг. Харин эр бэлгийн эс Х болон Ү хромосомын аль нэгийг агуулж байдаг. Хэрэв Ү хромосом агуулсан эр бэлгийн эс үр тогтолтонд оролцвол тухайн эмэгтэйгээс хүү төрөх болно. Харин Х хромосом агуулсан эр бэлгийн эстэй нийлвэл ирээдүйд охин төрөх болдог.Бэлгийн харьцааны төгсгөлд 200 гаас 400 сая эр бэлгийн эс эмэгтэй хүний үтрээнд орж ирдэг. Эдгээрийн зарим нь Ү хромосом агуулсан байдаг бол харин нөгөө хэсэг нь Х хромосом агуулсан байдаг байна. Эм бэлгийн эстэй зөвхөн ганц эр бэлгийн эс нийлж үр тогтолт явагддаг. Хэрхэн хүүтэй болох талаарх бүх онол Ү хромосом агуулсан эр бэлгийн эсийг үр тогтолтонд оролцох тэрхүү арга замд үндэслэгддэг. Статистик судалгаагаар 51 хүү тутамд 49 охин төрж байдаг гэсэн үзүүлэлт байдаг. Биологийн хувьд эр хүйсийн ураг илүү эмзэг байдаг учир байгалийн зохицуулгаар хүйсийн тэнцвэрийг хадгалахын тулд ийм харьцаатай төрдөг гэнэ. Хэрэв гэр бүл нэг эсвэл түүнээс олон охинтой бол тэдний хүүхдүүд ижил хүйсийнх байх магадлалтай гэсэн хууч яриа сонсож байсан байж магадгүй. Хэдийгээр ийм яриа байдаг боловч энэ бол ташаа ойлголт юм. Хэрэв танайх гурван хүүхэдтэй бол дараагийн хүүхэд адил хүйстэй байх магадлал зөвхөн 25% байдаг. Харин дөрвөн хүүхэдтэй бол энэ магадлал 12,5% болдог байна.
1. Эхлээд хүүтэй болох тухай барууны эмч нарын зөвлөгөөг танилцуулъя
1.1. Шеттлэсийн арга Эмч Шеттлэс энэ онолоо Ү хромосом агуулсан эр бэлгийн эс Х хромосом агуулсан эр бэлгийн эсээс илүү хурдан байдаг гэсэн санаан дээр үндэслэн гаргажээ. Иймд тэрээр хүүтэй болохыг хүссэн хосууд өндгөн эс гадагшлахаас өмнө 24 цагаас илүүгүй хугацааны өмнө мөн 12 цагаас илүүгүй хугацааны дараа үр тогтоохыг зөвлөдөг. Тэрээр эр бэлгийн эс умайн хүзүүнд хэдий чинээ ойр, гүн ялгарна Ү хромосом агуулсан эр бэлгийн эс үр тогтолтонд төдий чинээ идэвхтэй оролцдог гэж зөвлөсөн байдаг.


Нэмж хэлхэд Ү хромосом эмэгтэй хүний үтрээн дэхь хүчиллэг орчинд удаан амьдрах чадвар бага байдаг гэнэ. Гэвч энэ хүчиллэг орчин бэлгийн харьцааны үед эмэгтэй хүний сэрлийг өдөөж, ташаал өгөх тусам багасдаг тул эмэгтэйдээ хэр сайн таашаал өгнө тэр хэмжээгээр хүү олдох магадлал өндөр болдог гэж хүүтэй болох дуртай Солонгос ард түмэн ярьдаг юм билээ.



1.2. Веланий арга

Доктор Велан бэлгийн харьцаанд орсон хугацаа хүүхдийн хүйсэнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гэсэн таамаглалийг батлахийг оролддог. Түүний баримтлалаар сарын тэмдэгийн мөчлөгийн эрт үед бэлгийн харьцаанд орох нь эр хүйсийн үр удам үлдээх магадлалыг өндөр болгодог гэж үздэг. Түүний судалгаагаар энэхүү арга нь хүүтэй болохыг хүссэн хосуудын 68% д үр дүнгээ өгсөн гэсэн байна.
 
2. Дорно дахины арга
Дорнын ард түмэн эртнээс эрэгтэй хүүхдийг удам залгах хүн гэдэг утгаар хүүтэй болхыг илүүд үздэг, одоо ч хэвээр. Тиймээс амьдарлаас хуримтлуулсан туршлага, ажиглалтын үр дүнд хэд хэдэн оновчтой арга боловсруулжээ.
 2.1.Хятадын хүснэгтийн арга
Зарим хүмүүс эртний хятадын хүүхдийн хүйс тодорхойлох хүснэгтийг харж байсан байх. Энэ аргын үндэс нь эхний нас болох үр тогтсон сарыг үндэслэн төрөх хүүхдийн хүйсийг урьдчилан таамаглах арга юм. Анх энэ хүснэгтийг 700 орчим жилийн өмнөх Бээжингийн ойролцоох хааны бунханаас олсон бөгөөд зөв хэрэглэж чадвал 90 хувиас илүү магадлалтай арга гэж үздэг байна. Энэ арга эхийн сарны насыг хэрэглэхийн зэрэгцээ хүүхдийн хүйсийг мөн сарны тооллоор тооцдог болохыг мартаж болохгүй. Мөн манай тоололийн системд шилжүүлэхэд алдаа үүссэнээс буруу үр дүн гарч болдогийг анхаараарай.
Хүснэгтийн эхний эгнээнд эмэгтэйн үр тогтсон нас, дээд эгнээнд хүүхэд олсон насыг жагсаасан байгаа. Жишээ нь 1982 оны 1 сард төрсөн эмэгтэй 2011 оны 6 сард хүүхэд олсон бол хүүхэд олдхох үед хий насаараа 31 настай гэсэн үг (Европ тоололоор 29 настай). Хүснэгтнээс 31 насны ард 6 сарыг олж харвал 0 буюу охин олдсон байна гэсэн үг. Х-ээр хүүг, 0-оор охиныг тэмдэшлэсэн. (Таньдаг эгч дээр туршаад европ тоололоор тооцож үзсэн нь таарсан шүү).

2.2. Эртний Японы арга
Доорх хүснэгтээс төрөх хүүхдийг хүйсийг тодорхойлохын тулд эхний хүснэгтийг ашиглан ээжийн төрсөн сар ба аавыг төрсөн сарын огтолцол дээрх тоог олно.
Дараа нь гарсан тоог доорх хүснэгтийн дээд талын хэвтээ энгнээнээс хайна. Дээрх тооны дагуух босоо хүснэгтээс хүүхэд олсон эсвэл олохоор төлөвлөж буй сарын харалдаах улаан (хүү) хөх (охин) өнгийн графикаас ямар хүүхэд олдох магадлал өндөр байгааг харна.  Х тэмдэг олон байх тусам тухайн хүйсний хүүхэд олдох магадлал магадлал өндөрболно гэсэн үг.
Жишээ нь ээж нь 1 сард аав нь 12 сард төрсөн бол ргтолцол дээрх тоо нь 9 байна. Хосууд : сард хүүхэдлтэй болхоор төлөвлөжээ гэж бодьё. Доод хүснэгтийн дээд эгнээнээс  9-г хайна. 9-н дагуу босоо эгнээнээс 5 сарыг хайж олно. 5 сард охин олдох магадлал хамгийн өндөр байна. Таньдаг эгчиын хувьд энэ арга аргын тооллоор ч билгийн тооллоор ч таарсан, тохиолдол эсэхийг нь мэдэхгүй юм. Та бүхэн өөрсөдөө сайн тооцоолж үзнэ биз дээ. 
2.3.Удам залгах үүрийн туяаны үр
Нэлээд номтой хүсүүсээс дараа нь хөвгүүдтэй туршлагатай ээжүүдээс сонссон яриа. Охин хүүхэд нар жаргасаны дараа буюу шөнө олдох магадлал өндөр байдаг бол хөвгүүд эсрэгээр үүрийн туяа гэгээгэрэх үед олдох магадлал өндөр байдаг. Тиймээс зарим настангууд удам залгах үүрийн туяаны үр минь гэж ярьдаг гэнэлээ. Энэ бол Монгол болон Солонгос 2 ч орны хүмүүсээс сонссон яриа тул үнэний ортой байх. Тур дундаа дан хүү болон охин гаргасан Солонгос ээжүүдээс сонссон туршлага шүү. Тиймээс хүүтэй болохоор шийдсэн бол үүрээр, охинтой болохоор шийдсэн бол үдшийн цагаар харьцаанд ороорой.
3. Хоолны дэглэм ба х
үүхдийн хүйс
Хоол з
үйн онол ирээдүйн ээжийн хүнсний хэрэглээ болон төрөх хүүхдийн хүйсийн хооронд хамаарал байдаг гэж үздэг. Мах, ногоо, халуун ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн хүү олдоход тусладаг бол жимс болон сүүн бүтээгдэхүүн охин төрүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ онолын үндэс нь хүү олдоход кали болон натрийн ион илүү давамгай байж харин кальци, магнийн ион дутагдалтай байх нь нөлөөлдөг гэсэн таамаглал болдог. Харин эсрэгээрээ охин олдоход кальци, магнийн ион илүүд давамгай байх хэрэгтэй гэж ойлгож болно. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хосууд хоёулаа жирэмслэх сардаа хоол хүнсээ сонгон хэрэглээрэй. Амжилт олох дундаж магадлал 80 хувь орчим байдаг гэнэ. Энэ аргад шинжлэх ухааны нарийн судалгаа дүгнэлт байдаггүй. Хамгийн магадлалтай нь дотоод шүүрлийн үйл ажиллагааны өөрчлөлт, дааврийн тэнцвэр эцсийн дүнд бэлгийн эсэд нөлөөлдөг нь тодорхой. Хэсэг хугацаанд хоолны дэглэм баримтлах нь бие махбодид ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй. Жирэмсэн болсны дараа ирээдүйн ээж хүүхэдээ тустай хүссэн хүнсээ хэрэглэж болно.
3.1. Охид юунд дуртай вэ?
• Ундаа- кофее, цай, какао, кальци агуулсан эрдэсжүүлсэн ус. Хийжүүлсэн ундаа оруулахгүй.
• Мах- хязгаарлагдмал хэмжээтэй.
• Талх гурилан б
үтээгдэхүүн- бүх төрлийн гэвч давс, хөөлгөгч агуулаагү
й.
Өндөг болон сүү

• Х
үнсний ногоо- улаан манжин, шар лууван, өргөст хэмх, ногоон вандуй, сонгино
• Т
ө
мс- хязгаарлагдмал хэмжээгээр
• Жимс- чавга,чангаанз, хад, банан,
үхрийн нүднээс бусад бүх төрө
л
• Самар- давслааг
ү
й самарнууд
• Амттан, жимсний чанамал, анхилуун
ү
нэртэн
3.2. Хөвгүүд юунд дуртай байдаг вэ?
• Ундаа- цай, пиво, вино, сод агуулсан эрдэсжүүлсэн ус
• Мах- б
үх тө
рлийн мах болон хиам
• Талх- жигнэмэг, будаа, каш
• Х
үнсний ногоо- төмс, мөө
г, шош, хатаасан вандуй
• Хатаасан жимс- хар чавга, нандин чавга
• Б
үх хүнсэндээ давс түлхүү хэрэглэх. Хоолны цэснээс сүү сүүн бүтээгдэхүү
н, какао, шоколад зэргийг хасах хэрэгтэй.
3.4 Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба зарим төрлийн эмийн бодис

Зарим х
үмүүс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн бодис хүүтэй болоход тус болдог гэж итгэдэг. Тухайлбал Primrose Oil агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн умайн хүзүүний шүүрэл ялгаралтыг ихэсгэж өгснөөр хүүтэй болох боломжийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Калийн нэмэлт бүтээгдэхүүн мөн дээрхтэй төстэй үйлчилгээ үзүүлж хүү төрүүлэхэд тус болдог. Хэрэв та хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн бодис хэрэглэж хүүтэй болохоор шийдсэн бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө заавал аваарай. Эдгээр бүтээгдэхүүнүүд үндсэн үйлчилгээнээс гадна таагүй дагалдах нөлөө үзүүлж болохыг анхаарах хэрэгтэй.



Эх сурвалжууд

5 comments:

Battushig Enkhjargal said...

хөөх энэ ямар эгдүүтэй хөөрхөн зураг вэ. Амьдрал хайраар дүүрэн энэ үгэнд би маш их дуртай шүү. Гайхамшигтай...

Battushig Enkhjargal said...

Амьдрал хайраар дүүрэн блог хөтлөгч ухаалаг бас хөөрхөн эгч минь сайн байна уу? хорвоо дэлхий өнгөө засан үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж байна. Та ч гэсэн яг л тэгэж гэрэлтэж байгаа байх. Та сонгодог хөгжим сонирхдог уу? таныг сонсоосой гэж хүсэж байна. Биеэ сайн бодоорой. бас энэ нийтлэл таалагдсан шүү. Энэ блогоос таныг юу бодож юу хүсэж байгааг шууд л мэдрэх юм. Таньд чин сэттгэлээсээ амжилт хүсье. Түр баяртай.
МЁ:Б.Энхжргал.

mongolbusgui said...

Gkk saihan comment uldeesend bayarlalaa!

Unknown said...

Хөөрхөн юмаа

Unknown said...

ene huanli her vnen be