Nov 14, 2012

Бие, сэтгэлээ хайрлайж яваарай

Энийг уншиж байгаа уншигч та бусдад таалагдах гэж амьдардаг уу өөртөө таалаглах гэж амьдардаг уу? Өдөрт таны хэлсэн үг, хийсэн үйлдэлийн хэдэн хувь нь бусдад таалагдах эсвэл бусдын сэтгэл санааг аятайхан байлгахын тулд хийдэг вэ??? 
Хүний амьдрал хамгийн түрүүнд өөрт нь таалагддаг байх ёстой, хэлэхийг хүссэнээ хэлж, хүссэнээ өмсөж, хүссэн ажилаа хийж, сэтгэлээ уудалж амьдрах ёстой. Эргэн тойрны хүсүүстээ таалагдах гэж, намайг юу гэж хэлэх бол эсвэл сэтгэлийг (хайртай хүмүүст хамгийн их хамаатай) өвтгөчих вий гэсэндээ сонсохын хүссэн үгийг нь хэлж, харахыг хүссэн зүйлийг нь харуулж, дургүй зүйлээ дуртай юм шиг хийж, худлаа үнэн инээж байсан уу???
 
Мэдээж бусдын сэтгэл санааг бодолцолгүй яахав гэхдээ өөрийгөө хамгийн түрүүнд бодох ёстой юм байна. Өнгөрсөн хэдэн жид бусдад санаа тавьсаар өөрийгөө мартжээ би. Амандаа орсоноо хэлж, хүссэнээ мөнгө хайрлахгүй авч (тэтгэлэгээ сайхан ч үрдэг байсан даа), уйлхадаа уйлж, баярлахдаа баярлаж, уурлахдаа ууралчихдаг хүн байсан. Одоогийн профессорыхоо өөдөөс нь хар суугаад гараа энгэртээ зөрүүлэнгээ яагаад??? та буруу яриад байна ш дээ гэж хэлсэн ганц шавь нь би байлаа. Багш ч бусад оюутнууд ч нүдээ орой дээрээ гартал гайхаж байлаа. Одоо болтол тэр тухай ярьж инээлддэгийн манайхан. Сургууль дээр анх удаа энгэртээ нэлээд гүн ухлаадастай цамцыг анх би л өмсөж байлаа. Анх энд ирж байхад одооноос өөр байлаа, бүх оюутнууд халуун зун ч хоолой боосон битүү цамцтай, өвдөгөөр татсан юбка хамгийн богино банзалд ордог байлаа ш дээ. Одоо бол өөр л дөө, хошногоо гарах шахсан даашинзтай охидууд гүйлддэг болсон.
Би өөрийгөө урьдын хэвээрээ байгаа гэж өнөөдөрийг болтол бодож байлаа. Гэтэл удаан уулзаагүй найз маань надад миний ямар өөр болсоныг санууллаа, чи ийм байгаагүй ш дээ гэж уулга алдахад нь гайсаан. Би хэвээрээ л байна ш дээ гэж хэлсэн ч дотороо бодлоо. Дэндүү аймхай, хэлэх гэсэн үгээ дотогш нь залгиад чимээгүй сууж байлаг болчихсоноо, дуртай зүйлсээсээ дандаа татгазлдаг болсоноо сая л анзаарлаа.
Олон жилийн өмнө Солонгост сурах болоод явахаасаа өмнө унаган багын найзтайгаа уулзахад надад зориулаад заа чи минь БИЕ, СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ гэж хэлсэн үгийн цаад гүн утгыг одоо л ойлгож байна.
 

Nov 13, 2012

Ханиадыг эдгээх 10 ашигтай ундаа

Хаяанд ирсэн хүйтний улирал нь газар газрын хүмүүсийн ханиад томуу тусах эрсдлийг ихэсгэдэг билээ. Ханиадыг эхний шатанд нь элдэв антибиотик, эм тариа хэрэглэлгүйгээр эмчлэх нь хүний биед илүү сайн байдаг. Тиймээс та бүхэнд газар газрын “эмээгийн” жороор хийсэн ханиадын эсрэг 10 шилдэг ундааг хэрхэн бэлтгэх талаар мэдээллийг хүргэж байна.

1. Зөгийн бал, нимбэгтэй бүлээн цай
Хэрэв та ханиад хүрвэл, хамгийн түрүүнд шингэвтэр байхуу юмуу ногоон цай найруулаад, дотор нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр халбага нимбэг хийж уугаарай. Хамгийн гол нь зөгийн бал, лимоноо буцлам халуун усанд хийж болохгүйг анхаарна уу. Хэрэв тэгвэл хэт халуун усанд дээрхи хоёр бодисын хүний биед сайн чанар нь алдагдах болно.



2. Нимбэгний навч, бөөрөлзгөнөтэй цай.
Нимбэгний хуурай навчаар цайгаа хандлаад, дээрээс нь хатаасан бөөрөлзгөнө нэмж өгөөд, 30 минут хандлана. Бөөрөлзгөнө (малина) олдохгүй бол бөөрөлзгөний чанамал ашиглаж болно.