Showing posts with label Гар урлал. Show all posts
Showing posts with label Гар урлал. Show all posts

Dec 23, 2012

DIY Шинэ жилийн бэлэгнүүд

Сүүлийн үед иймэрхүү зүйл хийгээд амтралтын 2 өдөрийг тун завгүй өнгөрөөж байнаа. Шинэ жилийн хэдэн савангууд хийлээ. Бас удахгүй болох Валентиний өдөрт зориулж хэдэн саван хийв. Хамгийн доор байгаа 2 хүүхэлдэйг охиндоо зориулж эсгийгээр хийсэн. Яг 2 өдөр сууж хийсэн. Анх удаа хийсэн гэхэд дажгүй болсон шүү. Оёдолын машингүй болохоор жаахан удаан оёсон. Ирэх зунаас оёдолын машин авч байгаад охиндоо өөр олон гоё тоглоом, хувцас оёж өгөөд бүлтийтэл нь гоёх юм шүү хэхэ. Ирэх долоо хоногоос цагаан сарын бэлэгний савангууд хийнээ. 2 талыхаа аав ээжид цагаан сарын бэлгэндээ нэмэрлэг гээд хэдэн саван хийхээр төлөвлөчихсөн.
 
Урьдчилсан хамгаалалтандаа орчихсон, судалгааны ажил гээд ширээнийхээ ард суух завгүй л байна. Ирэх хавар төгсөхийн тулд өглөө 6н цагт босож сурч байгаа. Ажилын 5 хоногийн 3т нь яахав босоод л байна. Яваандаа 7 өдөр босдог болох төлөвлөгөөтэй. Өгдлөө босож сурахад минь Өглөөний хүн гээд ном их тус болж байнаа. Сайхан ном бэлэглэсэн найздаа баярлалаа. Царайгаа харж нэг удаа уулзаагүй ч гэсэн сайхан найзууд болж гоё бэлэг өгсөнд (Монголоос явуулсан) баярлалаа. Ирэх онд надад амралтын өдөр гэдэг ойлголт байхгүй, хагас бүтэн сайнгүй сургууль шогшино, хажуугаар нь савангаа хийж мөнгөө олно гээд завгүй ээ.
 

Jul 5, 2012

Уран гартануудын хийсэн Эсгий бүтээгдэхүүнүүд


Эзэгтэй та өөрийн гараар хийсэн бүтээлээр гэрээ чимээд үзээрэй таны хайраа шингээж уралсан бүтээл гэрийг чинь улам чимнэ шүү.

Эсгийгээр хийсэн тоглоомууд

Машинаа унаад давхиарай
Эсгийгээр уралсан тоглоомнууд мод бусад материалаар хийсэн тоглоомуудыг бодвол аюулгүйн дээр эрүүл мэндэд хоргүй. Эсгий 100% байгалын гаралтай бүтээгдэхүүн учир хүүхдүүдэд маань хор болохгүй.
Бас ээжийн хайраа шингээн уралсан, хорвоо дээр цор ганц тоглоом шүү дээ.
Вакцинаа хийлгээрэй жаалуудаа

ээжийн уралсан ном

Эсгий юу даавуу юу


(Хатуу эсгий 1мм)
Монголчууд бидний өвөг дээдэс эсгийг хэрэглээнээс урлаг болтол хөгжүүлж чадсан гайхалтай авъяастанууд. Даанч нүүдлийн амьдралд маань зохицсон эсгий урлалыг орчин үеийн хотын амьдралд хэрэглэхэд хэцүү, эсгий ширдэг дэвсэхээс нэг их хэтэрч хэрэглэж чадахгүй байдалтай байгаа шүү дээ. Тэгвэл Монголоос бусад оронд энэ эсгий урлал хэрэглээ болжээ. Их сургууль төгссөн жилээ манай тэнхим дээр (МУИС-Антропологи-Архерологийн тэнхим) мастерийн ажилын судалгааны ажилаа хийхээр ирсэн Голлонд охинд туслах даалгавар багшаас авч танилцсан түүхтэй найз байдаг юм. Тэр зун төрсөн өдөрөөр ээж нь Голландаас бэлэг явуулсан нь ногоон өнгөтэй нимгэн эсгийгээр хийсэн түрийвч, дотор нь этниз стилийн мөнгөн ээмэг байлаа. Бид 2 эхлээд бэлэгийн задалж үзээс эсгий, мөнгөнөөс их юмгүй Монголд байгаа хүнд ийм бэлэг явуулжээ гэж инээсэн боловч, Монгол эсгийнээс илүү боловсруулалт сайтан байсанд нь гайхаад л өнгөрч байлаа.
 Тэгвэл тэр нягт, өнгө будаг сайтай эсгийнгүүд энд байнаа, хатуу, зөөлөн, зузаан, нимгэн, хээтэй, хээгүй гээд л.


(Зөөлөн эсгий 1мм)

Жинхэнэ утгаар нь хэрэглээ болжээ. Хүүхдийн тоглоом, ханын цаг, хуанли хүссэн бүгдээ л хийж болдоно.

 
(Хээтэй эсгий 1мм)

Шинэ Хобби-хэрэглээний эсгий урлал

Саяханаас нэг шинэ хоббитой болсоон. Юу вэ гэвэл эсгий урлал, гэхдээ бидний мэддэг Felt Art бус жинхэнэ хэрэглээний урлал. Охиндоо тоглоом авч өгөх гэхээр хүүхдийн эрүүл мэндэд аюултгүй түүхий эдээр хийсэн тоглоомууд голдуу байдаг болохоор ер нь их үнэтэй. Алгын чинээ бамбарууш 15-20000 вон. 1 ойтой хүүхэд эвлүүлж тоглодог даавуугаар хийсэн 4 хос шоо гэхэд л 25000, органик даавуугаар хийсэн гээд тайлбар тавьчихсан байна. Тэгээд өөрөө тоглоом хийж өгье гэж бодоод эрэл сурал болтол энэ хэрэглэээний эсгий урлал гэгчийг оллоо. Эсгийгээ худалдаж аваад хийчих юмаа. Хийж сурч байгаа хүмүүс эсгээд бэлдчихсэнийг нь аваад хийчихээр юм. Хялбархан, хямдхан, хамгийн чухал нь эрүүл мэндэд хоргүй бас миний зулзага ээжийхээ хийсэн тоглоомоор тоглоно гэдэг чинь сайхан юмаа.




Бас охины үс нь ургаад өөрөө боолт хийж өгөхөөр шийдсэн. Хэрэгтэй материалуудыг нь бүгдийг нь зарах юмаа.
Зурган дээрх мобилийг би хийгээгүй шүү нэтээс зургыг нь авчихлаа бусдыг нь өөрөө хийж үзсэн, хөөрхөн л болдог юм байна. Мобил гэсэнээс манай охиныг төрөхөд авга эгч нар нь зөндөө бэлэг бэлдэг явуулсаны нэг нь толгой дээр нь зүүдэг хуванцаг мобил байлаа. Нэг шөнө охин гэнэт час хийгээд уйлахаар нь сэрээд хартал нөгөө мобил чинь охины толгой дээр уначихсан байдаг байгаа. Энэ эсгий мобил унасан ч зөөлөн болохоор хүүхэд гэмтээхгүй. Ээжүүд маань мэддэг байлгүй дээ, хүүхэд төрсөний дараа эхний нэг сар өнгө ялгадаггүй тул хар цагаан өнгийн мобил хэрэглэдэг юм билээ. Бид 2 ганцран сар хэрэглэх юм чинь гээг цаасыг хараар будаж байгаад хар цагаан алаг цаасан шоогоор мобил хийж өгч байлаа. Охин маань туулай жилтэй болохоор туулайтай үсний боолт хийж өгөөд, хөөрхөн гэж жигтэйхэн. Тоглоомондоо ч нугасгүй, барьсан болгоноо амталж үздэг болохоор хуванцар, модон тоглоомуудыг бодвол бэртчих вий, хор болчих вий гэж айх аюулгүй амар юмаа. Тэгээд сайхан хоолыг олуулаа хувааж идвэл бүүр амттай болдог учираас олонтойгоо хуваалцая гэж бодоод энэ шинэ хоббигоо Монголыхоо ээжүүдтэй хуваалцъя гэж шийдлээ.