Showing posts with label Арьс арчилгаа. Show all posts
Showing posts with label Арьс арчилгаа. Show all posts

Apr 27, 2014

яаж турах вэ болон хүүхнүүддээ зориулсан бяцхан зөвлөгөөнүүд

Би хүн харахад туранхай мэт боловч тарган гэж хэлж байсан даа. 

Би стресстэх тусам таргалдаг болчихсон, стресстэхээр тархинаас зохицуулагддаг дааварын хэвийн үйл ажиллагаа алдагдаад үс унаад, таргалаад, сар бүр ирдэг найз маань хэзээ хүссэн үедээ ирж зовооноо. Мөн би ямар ч булчингүй, жинхэнээсээ огт булчингүй, шинжилгээ өгөхөөр сульдаатай гэж гардаг. Удаан хэвтэрт байсан хүн булчингийн жин багасаад хөл дээрээ ч тогтож чадахгүй болдогтой төстэй. Өнгөрсөн хагас сайнд айлын нохой 2 цаг салхилуулж алхсан чинь хөл өвчин орчихсон ...


Тиймээс над хүн хэрхэн зөв турж эрүүл болох вэ гээд ойр зуур эрэл хайгуул хийлээ. Тарган хүмүүс, ялангуяа над шиг дотор өөр, целлвлит ихтэй хүмүүс турах ганц арга бол дасгал, хоолний зөв дэглэм. Хооллолтын хувьд өөрийгөө боломжийн гэж бодоод байгаа ш дээ. Өдөрт 5-10 аяга кофе уудаг, заримдаа өлссөндөө унтахаас өмнө идчихээд байдагаас бусдаар бодвол бусдаар болж бүтэхгүй юм идэж уудаггүй. 
Дотор өөхнөөсөө салмаар байвал жимс ногоо сайн идээд, өдөрт 1,5-2л ус уух. Оройдоо унтахаас 5 цагийн өмнө хоол идэх. Сүүлийн 1 сарын хугацаанд өдөрт 2л ус байнга ууж байгаа. Ус их онцгүй амттай санагдаад их ууж чаддаггүй байсан ч өвчинд баригдаж охиндоо гай бололгүй, эрүүл саруул хажууд нь олон жил байхын төлөө гээд ууж байгаа. Ука Төмөр -ийн бичлэгт аливаа зүйлийг хэвшил болгохын тулд яг 30 хоног тасралтгүй хий гэсэн зөвлөгөөний дагуу хийгээд байсан үнэхээр 30 хоноход ус уух хэвшилтэй болж чадсан. Одоо ус уухгүйгээр байж чадахаа байсан бас савалгаатй уснуудын амтыг ялгаж чаддаг болсон гээд боддоо. Мөн унтахаасөө өмнө идэхээ больсон шүү. Аан бас шөлтэй хоол их идэхээ больсон, хоолны давсаа эрс багасгасан. Шөлтэй хоол давс ихтэй байдаг болохоор турахыг хүсэж байгаа хүмүүс шөлтэй хоолноос татгалзах эсвэл давс багатай шөл уух зүгээр шүү. 

Nov 29, 2013

Анти-целлюлит

1. Давс, элсэн чихрээ багасгая
Гаднаас нь хичнээн сайн тос түрхээд, дотроос нь арга хэмжээ авахгүй бол нэмэргүй. Давс, элсэн чихэр хоёулаа целюлитийг улам үзэмжгүй болгож орхидог. Чихэр өөхөн давхаргыг нэмэгдүүлдэг учраас асуудлыг чинь улам томруулж, харин давс шингэнийг тогтоон барьдаг чанараараа целюлитийг чинь “өөхшүүлнэ”! Тиймээс өдөр тутмын давс, чихрийн хэрэглээндээ хязгаарлалт тавьж гоо сайхныхаа төлөө тэвчээртэй хандаарай.
2. Өнхрүүлэг
Асуудалтай хэсэгтээ 20 минутын турш долоо хоногт хэд хэдэн удаа өнхрүүлнэ. Яг гурил элдэж байгаа юм шиг тухайн хэсгийн арьсан дээрээ иллэг хийх маягаар өнхрүүлээрэй.
3. Кофетой скраб
Кофег оливийн тостой хольж бэлтгээд язарсан хэсэг дээрээ иллэг хийнэ. Энэ энгийн арга жүржийн хальс шиг арьсыг чинь зөөллөж, овон товныг багасгаж харагдуулах ид шидтэй.
4. Хуурай сойз
Хуурай сойз нь арьсыг зөөлрүүлж толийлгохоос гадна целлютиттэй маш сайн тэмцэгч. Наргил модны самрын тос дэлгүүрээс худалдан аваад асуудалтай хэсгээ зүлгэ. Дараа нь хуурай сойзороо түрхсэн газраа 20 минут зөөлөн үрээрэй.
5. Арц болон оливийн тос
Энэ нь дээрхтэй адил үйлчилгээ, үр дүнтэй арга. Арц болон оливийн тосны 50, 50 хувийн нэгдэлтэй зуурмаг бэлтгээд целлюлиттэй хэсэгтээ түрхэнэ. Ингэснээр арьс гуужиж, шинэ арьс нөхөн төлжих боломжийг бүрдүүлнэ. Хэдэн долоо хоногийн дараа үр дүнг нь мэдрээд гайхах байх даа.
6. Маалингийн үр
Тэр бол целлютитийн эсрэг хамгийн сайн "зогсогч" хүнс юм. Маалингын үр нь коллаген үйлдвэржилтийг дэмжиж арьсыг "хүчирхэг" болгосноор, целлюлитийг багасгадаг. Өдөрт хоёр халбага маалингын үрийг дангаар нь юм уу тарагтай хольж идэж байгаарай.
7. Гоо сайхан золиос шаарддаг
Нэг ширхэг нимбэгний шүүсийг чимх нунтаг улаан чинжүү болон аяга стакан устай хольж миксэрд. Энэ гашуун шингэнийг тэвчээр заан өдөрт гурван удаа уугаарай. Хэдэн долоо хоногийн дараа целлюлит чинь "хайлж" эхэлснийг харах болно.
8. Алимны дарсны цуу
Алимны дарсан цуу (apple cider vinegar) асуудалтай хэсэг дээрээ түрхэж эсвэл аяга усанд хоёр халбагыг хийж хутгаад тухайн хэсэгтээ иллэг хийж болно.
9. Липо массажинд ор
Дээрх аргуудыг хэрэглэхийнхээ хажуугаар 2-3 удаа липо буюу өөх соролттой массажинд ороорой. Хэсэгчлэн тураах үйлчилгээ үзүүлдэг ихэнх салонуудад ийм массажны аппарат байдаг. Үр дүнг нь хурдан харахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд л яг тохирох арга юм шүү.

Aug 16, 2013

Миний хийсэн савангууд

Энэ хагас бүтэн миний хийсэн уран бүтээл. Оюутан хүн чинь 9 сард буюу төгсөх Семестерт төлбөрийн 1/10-тэй тэнцэх хэмжээний төлбөр төлнөө. Энэ хэдэн саванг зарж тэр төлбөрөө төлөх санаатай хэхэ. Энэ удаа хийсэн савангууд маань их гоё болсоон, орцыг нь бага зэрэг өөрчилсөн. Саван хийх бүртээ улам дурлаад байнаа, мөнгө олдог хобби чинь сайхан юмаа. Намар 9 сард ажилаар Монгол явж магадгүй, амжвал гэрийн нөхцөлд хэрхэн гоо сайханы бүтээгдэхүүн, маск хийх сургалт зохион байгуулах бодолтой байгаа. Харин суух хүмүүс байх болов уу. Гэрийн нөхцөлд өөрийхөө арьсанд толхирох нүүр цэвэрлэгч, BB крем, 100% байгалын гаралтай маск, уруул өнгөлөгч гэх мэтийг хийх жорууд байнаа. 
Саван хийсэн болохоор гэрээс эфирийн тосны тансаг үнэр нэлээд хэд хоногтоо орцны үүдээр оронгуут үнэртээд сайхан байнаа. 

Витамин Е бүхийх хүүхдийн саван, мэдээж эмзэг хуурай арьсанд бас таарна
 Гаатай биеийн саван, хөлөрсөний дараа угаахад сайхан шүү
Осончу эмийн ургамалаар хийсэн батганы эмчилгээний саван

Jan 24, 2013

Шоколад+Зөгийн бал+сүүний маск, чийглэг, толигор арьстай болмоор байвал


Тарагний оронд сүү хэрэглэсэн ч болно. Маскаа зөвхөн нүүрэндээ биш хүзүүндээ бас тавиарай. Саяхан ТВ-ээр энэ маскийг хүзүүндээ 10 гаруй жил хийж тавьдаг байсан гээд 50 гарсан ч 30тай юм шиг ганган арьстай авгай гарч байсан. үр дүн гайхалтай юм билээ.
Сүүний о

Oct 19, 2012

Толигор арьстай болгох элсэн чихэр, сүүний маск

Элсэн чихэр сүүний маск

Бэлдэх зүйл
1. Бор элсэн чихэр цагаан болохгүй
2. Сүү
Бэлдэх арга
  1. Бор элсэн чихэрээ сайтар нүдэж нунтаглана, (том ширхэгтэй учираас нүүрний арьс урчих гээд байдаг учираас)

  2. Элсэн чихэр дээрээ ижил хэмжээтэй сүү нэмээд элсэн чихэрээ сайтар уусгана.
Бэлэн болсон маскаа нүд зовхиноос бусад хэсэгээр түрхэж хурууны өндөгөөр зөөлөн массаж хийж өгнө. Ялангуяа хар батгатай хэсэгээрээ сайн массаж хийж өгөөрэй. Бор элсэн чихэр нь арьсны болхирдол, үхсэн эсүүд, нүхэнд дэхь бохирдолыг сайн цэвэрлэдэг. Сүү уураг ихтэй учир арьсанд сайн шингэхээс гадна бохирдлолыг сайн цэврэлдэг тустай гэнээ.

Нүд, зовхины хэсэгт тавих сүүний маск
Бэлдээд байх юм байхгүй ээ, бага зэрэг сүү тавганд хийж тавиад гоо сайхны хөвөн түүндээ дүрж норгосоны дараа нүдэн дээрээ 10 мин тавиад л боллоо. Гол нь хүйтэн сүү хэрэглээрэй. Сүүнд серемайд болон липид (Монголоор нь мэддэггүй) ихтэй учир арьс чийгшүүлэхээс гадна тослог ихтэй учир ачаалал ихтэй ялангуяа компьютэр их хардаг хүмүүсийн нүдний ядаргааг тайлдаг гэнэ.


Хумсаа байнга буддаг хүмүүс будагаа арилгахдаа хөвөндөө ацетон шингээснийхээ дараа бага зэрэг сүүг хөвөндөө шингээгээд хумсныхаа будагыг арилгавал хумс чийгээ алдахгүйгээр гадна давхар тэжээл авдаг гэнэ шүү.     
Эх сурвалж: http://angtal11.blog.me/30095253747

Apr 29, 2012

Сэвх арилгах үйлчилгээтэй ЛЕМОН СКИН гэртээ хийх арга.

Гэртээ хялбархан аргааг СКин хийх арга оруулья гэж бодоод. Гоо сайханы бараа ямар үнэтэй билээ дээ, нэгийг нь ч гэсэн гэртээ хийгээд хэрэглэчихвэл мөнгөө ч хэмнэнэ, цэвэр байгалын гаралтай гоо сайханы бүтээгдэхүүнтэй ч болчихоно, Нэг сумаар 2 туулай буудна л гэсэн үг. Сэвх арилгах үйлчилгээтэй ЛЕМОН СКИН хийх арга.
Орц. 500 мл СКИн хийхэд 3ш лемон, 500мл Сөжү Солонос архи (болж өгвөл будааны архи байвал сайн) эсвэл 250мл цагаан архин дээр 250 мл буцалгаж ширгээсэн ус хийгээд хэрэглэсэн ч болно. СКИн хийх ариутгасан шилэн сав. Варены шил байхад болно доо.
1. Лемоноо сайтар угааж цэвэрлээд нимгэн хамтгай хэрчээд үрнээс нь салгана.
2. Шилэн савандаа лемон архиа хийгээд сайтар сэгсэрээд гэрэл нэвтрүүлэхгүйн тулд мөнгөн цаасаар эсвэл боогоол хөргөгчид буюу -4 грдуст 2 долоо хоно...г дарна.
3. 2 долоо хононын дараа Архины эхүүн үнэр нь гарсан байвал лемоноо шүүж хаяад шингэнийг нь СКИН хийж хэрэглэх савандаа хийгээд хэрэглэхэд бэлэн. Хэрэв хуурай арьстай бол СКИН дээрээ 2 юмуу 3мл цэвэр глицерин хийгээд чийгшүүлэгч сэвх арилгагч СКИНтэй болчихоно гэсэн үг.
АНХААРУУЛГА. Бэлэн болсон СКИНээ хэрэглээгүй үедээ заавал хөргөгчинд хадгалаарай тэгэхгүй бол амархан муудна шүү. 100 хувь байгалын гаралтай бүтээгдэхүүн болхоор 3 сарын дотор хэрэглэж дуусгаарай.
ЛЕМОНЫ СКИН НАРНЫ ГЭРЭЛ НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР САЙТАЙ ТУЛ ЗӨВХӨН ШӨНӨ ХЭРЭГЛЭЭРЭЙ. ӨДӨР НАРТАЙД ХЭРЭГЛЭВЭЛ СЭВХ УЛАМ ИХСЭНЭ ШҮҮ. Хэрэг болно гэж найдаж байна.

Dec 1, 2011

Арьс арчилгаа 3 Толигор гэрэлтсэн арьстай болох энгийн арга

Бүсгүйчүүдээ Толигор гэрэлтсэн арьстай болмоор байна уу? Тэгвэл доорх зөвлөгөөг хүргэж байна.

1. Нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэх
2. Долоо хоногт 2-3 удаа гуужуулагч хэрэглэх
3. Нүүрээ цэвэрлэсэнийхээ дараа заавал чийгшүүлэгч болон тонер хэрэглэх
4. Долоо хоногт 1-2 удаа нүүрэнлдээ маск тавьж тэжээл өгөх

1. Цэвэрлэх
Таны арьсны гадаргууд наалдсан тос, хир, бактери зэргийг цэвэрлэх шаардлагатай. Тослог арьстай бол ус ихтэй цэвэрлэгч, хуурай арьстай бол тосон цэвэрлэгч хэрэглээрэй.

2. Гуужуулагч
Гуужуулагч буюу scrub нь арьсны үхсэн эсүүдийг цэвэрлэж шинэхэн эсүүдийг сэргээх үйлчилгээтэй. Ялангуяа байнга нүүрээ буллаг бүсгүйчүүдэд бүр чухал шүү.
3. Тонер
Тонер нь арьсны сүвийг нээж, арьсны балансыг тэнцвэржүүлж өгсөнөөр арьс чийгшүүлэх таатай нөхцөлийн бүрдүүлж өгнө. Чийгшүүлэгтэй тонер авхаа мартуузай.
4. Чийгшүүлэгч
Хэрэв батгатай бол энэ маш чухал алхам. Хэрэв арьсаа чийгшүүлэхгүй бол арьс тань хуурайшиж хэрэгцээнээс илүү тослог ялгаруулах болно. Арьсаа чийгшүүлсэнээр арьсыг сэргээж зөөлрүүлдэг. Хуурай арьстай бол lotion эсвэл cream, тослог арьстай бол water based gel хэрэглээрэй.

5. Маск
Маск нь арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Маск хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүний зааврын дагуу 3-20 мин тавьж хэрэглээрэй.

Арьс арчилгаа зөвлөгөө 1: Та нүүрээ яаж цэврэлдэг вэ?

Та нүүрээ яаж цэврэлдэг вэ?
Нүүрээ зөв цэвэрлэх нь цэвэрхэн, залуу сайхан арьсаа хадгалахын гол нууц. Арьсандаа мянга үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглээд арьсаа зөв цэвэрлэж чадахгүй бол үр дүнгээ өгөхгүй. Ганцхан удаагын цэвэрлэлтээр таны өглөө гэрээсээ гарахдаа хийсэн будаг, өдрийн турш таны нүүрэнд ьанв наалдсан тоос шороо арилахгүй.
Нүүр цэвэрлэх эхний алхам
Нүрээ цэврэлхээсээ өмнө гараа сайтар угааж байгаараай. Хүний гарт хамгийн их нян бактери байдаг бөгөөд бохир гараар нүүрэндээ хүрэх нь батга гарах гол шалтгаан болдог гэдгийг бүсгүйчүүд маань мэдж байгаа байх

Хоёр дахь алхам
Хуурай арьстай бол тосон цэвэрлэгчээр цэврэлэ. Усаар зайлж угаадаг тосон цэвэрлэгч сонгохоо мартуузай. Тослог арьстай бол нүүр цэвэрлэгч лосьон хэрэглээрэй.

Гурав дахь алхам
Нүүр цэвэрлэгч Органик саван хэрэглээрэй. Мэдээж өөрийн арьсанд тохирох саванг сонгоорой. Савангаар цэвэрлэхдээ гартаа савангаа хөөсрүүлсэний дараа хөөсөөр нь нүүрэндээ булчингийн ширхэгийн дагуу массаж хийж угаана.