Showing posts with label Органик Саван. Show all posts
Showing posts with label Органик Саван. Show all posts

Aug 16, 2013

Миний хийсэн савангууд

Энэ хагас бүтэн миний хийсэн уран бүтээл. Оюутан хүн чинь 9 сард буюу төгсөх Семестерт төлбөрийн 1/10-тэй тэнцэх хэмжээний төлбөр төлнөө. Энэ хэдэн саванг зарж тэр төлбөрөө төлөх санаатай хэхэ. Энэ удаа хийсэн савангууд маань их гоё болсоон, орцыг нь бага зэрэг өөрчилсөн. Саван хийх бүртээ улам дурлаад байнаа, мөнгө олдог хобби чинь сайхан юмаа. Намар 9 сард ажилаар Монгол явж магадгүй, амжвал гэрийн нөхцөлд хэрхэн гоо сайханы бүтээгдэхүүн, маск хийх сургалт зохион байгуулах бодолтой байгаа. Харин суух хүмүүс байх болов уу. Гэрийн нөхцөлд өөрийхөө арьсанд толхирох нүүр цэвэрлэгч, BB крем, 100% байгалын гаралтай маск, уруул өнгөлөгч гэх мэтийг хийх жорууд байнаа. 
Саван хийсэн болохоор гэрээс эфирийн тосны тансаг үнэр нэлээд хэд хоногтоо орцны үүдээр оронгуут үнэртээд сайхан байнаа. 

Витамин Е бүхийх хүүхдийн саван, мэдээж эмзэг хуурай арьсанд бас таарна
 Гаатай биеийн саван, хөлөрсөний дараа угаахад сайхан шүү
Осончу эмийн ургамалаар хийсэн батганы эмчилгээний саван

Sep 4, 2012

Миний бүтээл гээд сүртэй гарчиг өгчий

Өнгөрсөн амралтын өдөрүүдээр хийсэн хэдэн савангуудыхаа зурагнуудыг орууллаа














Jan 28, 2012

Арома эмчилгээ

Сүүлийн үед барууны болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад арома эмчилгээ (aroma therapy-үнэрээр анагаах) мода болоод байгаа. Монголд ч бас нэвтэрч эхлээд байгаа. Монголд үнэртэж хүртдэг рашаан байдагтай адил. Нийгмийн хурдацтай хөгжил, гэрлийн хурдтай эн зэрэгцэн хөгжих технологийн дэвшил, их хотын чимээ шуугиан, иргэншилээс үүдэлтэйгээр хотын иргэд бид хүссэн хүсээгүй байнгын стресстэй нөхцөлд амьдарч байна. Ажил, ар гэр гээд янзан бүрийн асуудлуудаас болоод хөдөө агаарт гарч амрах цаг завгүй байдаг хотын бидэнд хялбархан аргаар, багахан мөнгө зарцуулан тархи толгойгоо амрааж, сэтгэлээ сэргээх, бие мах бодийг сэргээх, ханиад томуу гэх мэт халдварт өвчинөөс өөрийгөө хамгаалах, эрч хүч нэмэх боломжийг арома эмчилгээ олгодог.


Монголчууд бидэнд арома эмчилгээ гэхээр хол сонсогдож байж магадгүй. Арома эмчилгээнйи тухай товчхон танилцуулахад анх эртний Грек, Ромчууд хэрэглэж байжээ. Грекийн физиологич Паданиус Диоскордесийн МЭ1-р зуунд бичиж үлдээсэн Ангаах ухааны хэрэглэгдэхүүн номонд цэцэг, ургамалаас гаргаж авсан тосыг (Essential Oil-эфирийн тос) зарим нэг өвчин анагаах, өвчин намдаахад хэрэглэж болон тухай дурьдсан байдаг. Дундад зууны үед Европийн язгууртнууд үнэртэй ус хийхэд эдгээр анхилуун үнэрт ургамалл цэцэгсээс ялгаж авсан тосыг хэрэглэж байжээ. 1910 онл Франч химич Гаттефоссе лабораторийн туршилтын үеэр хүндээр түлэгдсэн гараа Лавенла цэцгийн тосоор эмчилж эдгээсэн ба Арома эмчилгээ болон түүнд хэрэглэдэг ургамалуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судалж судалгааны бүтээлээ 1937 онл ном болнон хэвлүүлсэн. Дэлхийн 2-р дайн үед Францын мэс заслынг эмч Цан Валнет шархадсан цэргүүдэд хагалгаа хийхдээ Essential Oil-ийг мэдээ алдуулах зориулалтаар ашиглаж байсай тухай баримт байдаг.

Арома эмчилгээ нь Essential Oil-ийн тусламжтайгаар өвчин эмчлэх эсвэл өвчлөлтийг саармагжуулах зарчмаар явагддаг. Арома буюу ургамалын үнэр нь тархины лимбийн систем (хүний сэтгэл хөдлөл, зан араншин, удаан хугацааны ой тогтоолт болон үнэрлэх мэдэрхүйг хариуцдаг дээд мэдрэлийн систем)-д эерэгээр нөлөөлдөг ба арома нь хүний биеийн дархлааг сайжруулах, өвчин намдаах, анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааг тайвшруулхад тусалдаг байна. Хамгийн энгийн жишээ нь төрөх гэж байгаа эхэд арома (Essential Oil) үнэртүүлхэд өвчин намдаж, тайвшрахаас гадна савны амсар хурдан нээгдхэж төрөлт харьцангуй хялбар болдог. Солонгост эмэгтэйчүүдийн ихэнх эмнэлэгүүд энэ аргыг амаржих эхчүүдэд хэрэглэдэг ба үр дүнтэй болхыг нь би өөрийн биеэр баталж чадна шүү, гкк.

Арома эмчилгээг иллэгийн газрууд хамгийн өргөнөөр хэрэглдэг, гэхдээ эдийн засгийн хувьд багагүй үнэтэй тусдаг сул талтай.

Аз болхол гэртээ хялбархан аргаар арома эмчилгээг хэрэглэг болно, яаж гэвэл Арома дэнлүү болон өөрт тохирох Essential Oil байхад боллоо. Мөн Essential Oil ашиглаж хийсэн органик саван хэрэглэж гоо сайхандаа ч эрүүл мэнддээ анхаарч бас болно. Арома ламп хэрэглэхэд тун хялбар, лампны дээд хэсэгт бага зэрэг ус хийгээд, усан дээрээ Essential Oil 2-3 дуслын дусаагаад доод хэсэгт нь лаа асааж тавьхад л боллоо. Бүхэл өдөржин өрөөнд цэцэгийн анхилуун үнэр ханхалан эмчилгээ болно. Сүүлд нв өөрийхөө лампны зургыг оруулчихлаа, жирэмслэлтээс үүдэлтэй таргалалт бас целлюлит ихсээд Cypress цэцэгийн тос целлюлит арилгахад тусалдаг тул байнга хэрэглэдэж байгаа, хажуугаар нь хоолны дэглэм барьж байгаа болхоор үр дүн бага ч гэсэн гарч байгаа шүү сүүлийн 3 долоо хоногт 1,5 кг хассан. Жирэмсэний тарга, амархан арилдаггүй бололтой, миний хувьд 3 долоо хоногт 1,5 кг гэдэг их хэмжээ шүү.

Dec 12, 2011

Sport Soap (биеийн Саван)


Биеийн саван, бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Орц
Сайпрусс цэцэгийн тос: Ариутгах, венийн судас хатуурах, цагаан мах эргэх өвчинд тустай. Өөх хайлуулах болон хөлс задлах үйлчилгээтэй.

Пеперминт цэцэгийн тос: Загатнаа болон өрөвсөл намдаахдаа сайнаас гадна тослог арьсанд тустай. Мөн гааныы сэнгэнэсэн үнэр нь анхаарал төвлөрүүлхэл тусалдаг учир шалгалт, анхаарал шаардсан ажил хийхээс өмнө хэрэглээрэй, үр дүнг нь та мэдрэх болно.

Кристал минт: Хэрэглэхэд сэнгэсэн мэдрэмж төрүүлж сэтгэл санаа сэргээдэг үйлчилгээтэй учир яларсан юмуу спортоор хичээллэсэний дараа хэрэглэхэд тохиромжтой.

Утас: 98454453, 88669027, 96207065

Poria Cocas Wolf Soap




Сэвхтэй арьсанд хэрэглэхэд тохироижтой

Орц
Жераниум цэцэгийн тос: Арьсны өнгийг тунгалаг болгохоос гадна гармонб түвшинг барихад туслах үйлчилгээтэй.

Poria Cocas Wolf: Нарс модонд ургадаг мөөг бөгөөд сэвх арилгах чадвартай учир эртнээс сэвх арилгах зорилноор хэрэглэж иржээ.

Ногоон шавар: Улаан лооль нь витамин С-гээр баялаг учир цайруулах үйлчилгээг улам нэмэгдүүлнэ.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065




Шаврын саван



Тослог болон батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжтойгоос гадна арьс чангаруулах үйлчилгээтэй

Орц
Жераниум цэцэгийн тос: Арьсны өнгийг тунгалаг болгохоос гадна гармонб түвшинг барихад туслах үйлчилгээтэй.

Сайпрусс цэцэгийн тос: Ариутгах, венийн судас хатуурах, цагаан мах эргэх өвчинд тустай. Өөх хайлуулах болон хөлс задлах үйлчилгээтэй.

Шавар: Байгалын хөрсийг нарны гэрэлд хатааж гаргаж авсан эмчилгээ ба ноо сайханы зорилноор хэрэглэдэг. Агуулагдах эрдэс болдисоос хараан өнгө болон үйлчилгээ нь өөр өөр байдаг.

Ягаан шавар: Арьсны үхсэн эсийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Каолин үавар: Арьсны тослогыг шингээхдээ сайн учир тослон арьсанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Ногоон шавар: Эмчилгээний үавруудаас шингээх чадвараар хамгийн сайн бөгөөд идээ, шархны шүүс зэргийг цэвэрлэхэд нэн тохиромжтой.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065


Осончугийн саван (Осончу эмийн ургамал) Houttuynia Soap



Тослог болон батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Орц
Эукалиптус цэцэгийн тос: Бактери болон вирусаас хамгалахаас, өвчин намдаахаас гадна анхаарал төвлөрүүлэх үйлчилгээтэй

Осончу: Осончу болон гамчу эмимйн ургамал нь микробоос хамгаалж батга анагаах үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065


Коэнзайм Кю 10-тай саван


Хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй.

Орц
Жераниум цэцэгийн тос: Арьсны өнгийг тунгалаг болгохоос гадна гармонб түвшинг барихад туслах үйлчилгээтэй.

Коэнзайм Кю 10: Арьс үрчлээтэхээс сэргийлж суларсан арьсыг чангаруулж өөгхөөс галдна хавлараас сэргийлэх, цусны даралтыг тэнцвэржүүлэх олон талын ач холбогдолтой.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065

Овьёосны саван


Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа эмзэг хуурай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Орц
Жераниум цэцэгийн тос: Арьсны өнгийг тунгалаг болгохоос гадна гармонб түвшинг барихад туслах үйлчилгээтэй.

Витамин Е: Арьсыг сэргээж, тэжээл өгөх үйлчилгээтэй.

Овьёос: Төрөл бүрийн витамин болон эрдэсээр баялан учир арьсны чийглэг болгохоос гадна арьсыг чангаруулах үйлчилгээтэй.

Зөгийн бал: Арьсны чийгшүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065


Хулуу зөгийн балны саван


Эмзэг, хуурай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Орц
Неролин цэцэгийн тос: Арьсны стрессийг тайлж, сэргээх үйлчилгээтэй ба хуурай болон үрчлээтэй арьсанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Хулуу: Бетакаротин болон витамин Е баялаг учир арьсыг сэргээж хөгшрөлтөөс сэргийлхэд тустай. Мөн Витамин С болон коллаген уураг бүрэлдэхэд тусалдаг учир хөгшрөлтөөс сэргийлж, цайруулах үйлчилгээтэй.

Зөгийн бал: Арьсны чийгшүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065

Хүүхдийн саван


Эмзэг арьстай хүүхэд хэрэглэхэд тохиромжтой.
Орц
Оранж жимсний тос: Биеийн эсэргүүцэлийг дэмжих, халдвараас сэргийлэх үйлчилгээтэй.
Паприка: Ногооны хаан гэгдэх паприка нь витамин С-гээр баялаг тул арьс цайруулах, бетакарутин уургаар агуулдаг учир хөгшрөлтөөс сэргийлэх болон арьсны атопи өвчний яр шархыг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.

Глицерин: Арьсийг чийгшүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065




Хүүхдийн саван (Ногоон)




Эмзэг арьстай хүүхэд болон цайруулах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.
Орц
Мандарин жимсний тос: Өвдөлтийг намдаах болон сэтгэл гутрах үед хэрэглэвэл сэтгэл сэргээж өгдөг увидастай. МӨн халдвараас сэргийлэх үйлчилгээтэй.
Цэцэгт байцаа: А витаминаар баялаг учир эсэргүүцэлийг халдвараас сэргийлэх үйлчилгээтэй. Мөн витамин Сгээр баялаг тул арьс цайруулах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.
Глицерин: Арьсийг чийгшүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065




Хүүхдийн саван




Эмзэг арьстай хүүхэд болон цайруулах, хөгшрөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.
Орц
Витамин Е: Арьсыг сэргээж, тэжээл өгөх үйлчилгээтэй.
Лавенда цэцэгийн тос: Байгалын саван, гоо сайханы бүтээгдэхүүн болон арома терапид хамгийн өргөн хэрэглэдэг. Ядаргаа тайлж, тайвшруулах үйлчилгээтэй.
Паприка: Ногооны хаан гэгдэх паприка нь витамин С-гээр баялаг тул арьс цайруулах, бетакарoтин уургаар агуулдаг учир хөгшрөлтөөс сэргийлэх болон арьсны атопи өвчний яр шархыг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.
Глицерин: Арьсийг чийгшүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар
1. Гараа сайтар цэвэрлэнэ
2. Саванг гартаа сайтар хөөсрүүлнэ
3. Савангийн хөөсөөр нүүрэндээ булчингын дагуу иллэг хийж угаана
4. Бүлээн усаар зайлна

Утас: 98454453, 88669027, 96207065

Dec 1, 2011

Арьс арчилгаа зөвлөгөө 1: Та нүүрээ яаж цэврэлдэг вэ?

Та нүүрээ яаж цэврэлдэг вэ?
Нүүрээ зөв цэвэрлэх нь цэвэрхэн, залуу сайхан арьсаа хадгалахын гол нууц. Арьсандаа мянга үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглээд арьсаа зөв цэвэрлэж чадахгүй бол үр дүнгээ өгөхгүй. Ганцхан удаагын цэвэрлэлтээр таны өглөө гэрээсээ гарахдаа хийсэн будаг, өдрийн турш таны нүүрэнд ьанв наалдсан тоос шороо арилахгүй.
Нүүр цэвэрлэх эхний алхам
Нүрээ цэврэлхээсээ өмнө гараа сайтар угааж байгаараай. Хүний гарт хамгийн их нян бактери байдаг бөгөөд бохир гараар нүүрэндээ хүрэх нь батга гарах гол шалтгаан болдог гэдгийг бүсгүйчүүд маань мэдж байгаа байх

Хоёр дахь алхам
Хуурай арьстай бол тосон цэвэрлэгчээр цэврэлэ. Усаар зайлж угаадаг тосон цэвэрлэгч сонгохоо мартуузай. Тослог арьстай бол нүүр цэвэрлэгч лосьон хэрэглээрэй.

Гурав дахь алхам
Нүүр цэвэрлэгч Органик саван хэрэглээрэй. Мэдээж өөрийн арьсанд тохирох саванг сонгоорой. Савангаар цэвэрлэхдээ гартаа савангаа хөөсрүүлсэний дараа хөөсөөр нь нүүрэндээ булчингийн ширхэгийн дагуу массаж хийж угаана.

Nov 17, 2011

Органик Саван гэж...?

Үр хүүхдээ эрүүл саруул өсөж том болоосой бас хэзээд гоо сайхан байхыг бүх ээжүүд эмэгтэйчүүд хүсдэг нь мэдээж. Бидний танилцуулж байгаа саван 100 байгалын гаралтай түүхий эд ашиглан гараар нэг бүрчлэн хийсэн.
Өнөөгийн хотжилтын уршигаар та бидний дунд харшилгүй хүн цөөрч байгаа нь үнэн билээ. Өртөг багатай, их ашиг өгдөг учир өнөөгийн савангийн үйлдвэрүүд химийн аргаар гаргаж авсан түүхий эдийг түлхүү хэрэглэх болсон энэ үед цэвэр байгалын гаралтай түүхий эдээр хийсэн саван олж хэрэглэх бараг боломжгүй өнөө үед манай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Манай саван жирийн нэг саван биш гоо сайханы саван бөгөөд төрөл бүрийн арьсанд зориулагдсан юм шүү. 
  1. Хүүхдийн саван
  2. Хуурай болон эмзэг арьсны
  3. Хөгшрөлтөөс сэргийлэх
  4. Тослог болон батгатай арьсны
  5. Цайруулах
  6. Үс болон хуйханд зориулсан саван
  7. Биеийн саван
  8. Хайртай дотны хүмүүстээ өгөх бэлэгийн саван

Та бүхэн Манай блогоор дамжуулан байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсан савангаа авч хэрэглэнгээ улам гоо сайхан болоорой.
Байгал ээжийн бүтээл таньд байгалын гаралтай бүтээгдэхүүн л таарна.

Манай саванг авахыг хүсвэл 91999116 дугаарын утасаар эсвэл g_lkhagvasuren@yahoo.com хаягаар холбогдоорой.

Бүсгүй та торго шиг зөөлөн, тольгор арьстай болмоор байна уу? Natural Soap and Hand Made

Natural Soap and Hand Made
Зөвхөн бүсгүй таны гоо сайханд зориулгдсан Байгалын цэвэр бүтээгдэхүүн
Торго шиг зөөлөн, тольгор арьс Бүсгүй таны гоо сайхны гол түлхүүр гэдэгтэй бүгд санал нийлнэ бүйзаа. Хамгийн сайн чанартай, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд санаанд тань хүрэхгүй байна уу? Сайхан арьстай болох хамгийн хялбар арга бол өөрийн арьсанд тохирсон зөв цэвэрлэгчээр цэвэрлэх юм.

 
 Химийн найрлага ихтэй цэвэрлэгч хэрэглэсэнээр таны арьсанд агуулагдаж буй тэжээллэг чанарыг алдагдуулдаг сул талтай. Үүнээс сэргийлье гэвэл та толигор арьсаараа алдартай Солонгос бүсгүйчүүдийн хэрэглдэг нүүр цэвэрлэгч Органик Саван хэрэглээд үзээрэй. Хуурай уур амьсгалтай Монгол бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй шүү

Органик Савангийн давуу талууд

1. Дээд зэргээр чийгшүүлэх үйлчилгээтэй. Энгийн нүүр цэвэрлэгч нь хэрэглэх хугацааг нь нэмэгдүүлэхийн тулд чийгшүүлэх үйлчилгээтэй глицеринийг ашиглаггүй бол Органик Саванг хийхэд глицерин үндсэн түүхий эд болдог тул хэрэглэсэн өдрөөс эхлээд таны арьс чийглэг толигор болно



 
 
3. Байгальд ээлтэй. Энгийн нүүр цэвэрлэгчийг цэвэршүүлхэд их цаг ордог бол Органик Саванг усанд хийгээд 24 цаг болгоход уусч задагдаг тул байгалд хоргүй.
4. Зөвхөн таны арьсны онцлогт зориулагдсан. Энгийн нүүр цэвэрлэгч нь та өөрийн арьсанд тохирох цэвэрлэгчийг олж хэрэглэдэг бол Органик Саван нь та өөрийн арьсанд тохируулан хийж болдог 

5. Хэлбэр, өнгө үзэмж сайтай. хэвшил болсон шингэн саван, нүүр цэвэрлэгчийг бодвол өнгө, хэлбэр сайтай тул хэрэглэхэд зугаатай, удаан хэрэглэнэ бас дотны хүндээ өгөх өвөрмөц бэлэг.


Манай бүтээгдэхүүнийг хэрэгдэхийг хүсвэл доорх хаягаар холбогдож захиалгаа өгөөрэй. Хаяг: Бөмбөгөрөөс урагш нэг урсгалтай зам дагуу Хараа зочид буудлын замын эсрэг талд
Төхөм Урлан
Урлалын дэлгүүр
Утас: 99080947