Aug 19, 2012

Нярай хүүхэд хэзээ ямар хүнс өгөх вэ?

Нярай хүүхдийг хооллох зарчим

1. Нярай хүүхдэд идүүлж болох болохгүй хүнсний зүйлүүд бий тэдгээрийг аль болох баримтлах нь зүйтэй. Хүүхдээ бор хоолонд оруулахаасаа өмнө ээж та бор хоол юу боло х тухай сайтар судалсайн байх ёстой.


2. Ээжийн гараар хийсэн хоол хамгийн амттай бас ЭРҮҮЛ. Бор хоол хийхэд төвөгшөөгөөд байх зүйл байхгүй 6-7 сар хүртэл хүүхдийн хоолонд мах, будаа, ганц төрлийн ногоо байхад л хангалттай. 5-7 хоног хэрэглэх будаа, махаа урьдчилаад бэлдчихэд ажил хамаагүй хөнгөрөнө.
A. Бор хоол өгөх нь хүүхдийн их тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг, шинэ амт, шинэ мэдрэмж нь хүүхдэд шинэ дадал, туршлага болсоноор хүүхдийн их тархины эсүүдийг холбож өгдөг. (Хүн төрөхөд мэдрэлийн эсүүд (neuron cell) хоорондоо сүүлээрээ холбогдоогүй байдаг. Хүүхэд өдөр бүр дадал, турглага хуримтлуулахын хирээр эсүүд хоорондоо тухай мэдээлэл, дадал, туршлагыг бүх насаараа хадгалж үлдэхийн тулд мэдрэлийн эсүүд сүүлээрээ хоорондоо холбогддог. Тиймээс 0-3 насанд хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь ямар хүн болохын 90%-ийг шийдэж байнаа гэсэн үг)
B. Хүүхэд хооллох зөв дадалтай болно. Шингэн хоолноос зажлууртай хоолруу аажимаар шилжсэнээр хүүхэд хоолоо зажилж идэж сурдаг.
C. Өөрт нь хоол хийж байгаа ээжийгээ харах бүртээ хүүхэд хамгаас аз жаргалтай байдаг.

3. Хүүхдийг 4 сар хүртэл нь зөвхөн эхийн сүү эсвэл тэжээлийн сүүгээр хооллоно. Эрт бор хоолонд оруулбал сайн гэж бодож байгаа бол эндүүрэл. Нярай хүүхдийн дотоод эрхтэнүүд жижиг учираас эрт бор хоолонд оруулбал аллергитэй болох магадлал ихсэнэ.Гэвч 6 сар буюу 26 долоо хоногоос хэтэрч бор хоолонд орвол мөнд аллергтэй болох магадлал өндөр болдон. 4 сар хүртэл нь ус сүүнээс өөр юм өгөхгүй. 4 сар хүрлээ гээд бүх хүүхэд ижилхэн бор хоолонд орноо гэсэн үг биш, хүүхэд бүрийн өсөлт хөгжилт харилцан адилгүй тул хүүхэд бор хоолонд ороход бэлэн болжээ гэсэн үед нь оруулаарай. Хэт тарган хүүхэдийг 4 сартайгаа бор хоолонд оруулж байхыг харсан. Манай охин бас тарган байсан болохоох 5 сартай бор хоол өгч эхэлсэн. Бор хоол өгсөнөөр хоолны хэмжээг нь хянах боломжтой болдог. Манай охин бараг 9 сар хүртэлээ хоолны дэглэм барьж биеийн хэдийн жиндээ очсон. Их тарган хүүхэд том болоод таргалах, зүрх судасны өвчин, чихрийн шижингээр өвчлөх, нярайн ходоод суналтаар өвдөх магадлал өндөр болдог.

4. Бор хоолонд оруулсан ч хүүхэддээ эхийн сүү, тэжээлийн сүүний аль нэгийг заавал өгөөрэй. 6 сараас ой хүртэлээ хүүхэд өдөрт 600мл (гр) сүү заавал уух ёстой. Хэрэв тэжээлийн сүү уудаг бол өдөрт 900мл-ээс хэтрүүлэхгүй.

5. Бор хоолыг будааны зутангаар эхлүүлээрэй. Будаа хэрэглэдэггүй америк, Европын орнууд ч хүүхдээ будааны зутангаар бор хоолонд оруулдаг. Учир нь будаан аллерги бий болгодог Глутен (gluten protein) уураг байдаггүй. Анх өгөх будааны зутан нь будааныхаа хэмжээнээс 10дахин их ус хийж буцалгаад өгнө. Усны оронд хөхний сүү, тэжээлийн сүүг нь хийж буцалгасан ч болно.

6. 6 сар хүрэхээс нь өмнө жимний шүүс өгч болохгүй. Жимсний шүүс эрт өгсөнөөр хүүхдээ бүх насаараа зовоох аллергитэй болох магадлал өндөрөөс гадна чихэрийн амт авсан хүүхэд бор хоол идэх дургүй болдог.

7. Бор хоолыг заавал зориулалтын халбагаар өгнө. Хүүхдэд зориулсан ургамалын гаралтай хуванцараар хийсэн хүүхэд гэмтээхээргүй аяга, зөөлөн халбагаар хооллоорой. Хүүхдийн аяга халбагыг томчууд хэрэглэж болохгүй, ээж нь ч бас. Зарим ээжүүд, хадам ээжүүд хүүхдийн хоолыг нэг халбаганаас амсах, амандаа хийж хөргөж эсвэл зажилж өгдөг нь маш буруу. Хэдий ээж нь ч гэлээ хүүхэддээ амны хөндийд байх нянгаа бэлэглэж байна гэсэн үг. Амны эвгүй үнэр гаргадаг нян ч бас халддаг. Хоолны халуун хүйтныг гар дээрээ багахаан дусаагаад шалгачихаж болно.

8. Ой хүртэл хүүхдийн хоолонд давс хийхгүй. Ой хүртэл хүүхдийн өдөрт хэрэглэх давсны хэмжээ 0,2гр байдаг. Тун бага хэмжээ учир эхийн сүү, тэжээлийн сүү болон бусад хүнсний бүтээглдэхүүнээс хангалттай давс авч чаддаг. Шорвог хоол нь даралт ихсэн, зүрх судас, цэс харвалт зэрэг өвчиний үндэсийг тавьдаг. Давстай хоол идлээ гээд хүүхдийн даралт ихсэнэ гэж юу байхав гэж бодож магадгүй, гэвч хүүхдийн даралт ихэсдэг, нас ахих тусам ихэссээр даралт ихсэн өвчтэй болдог. 1-3 насны хүүхэд өдөрт 1000мг (2,5гр), 4-8 настай хүүхэд 1200мг (3гр), 9 дээш насны хүүхэд 1500мг (3,75гр), насанд хүрэгчид өдөрт 2300мг (5,75гр) давс дунджаар хэрэглэх ёстой. Гэхдээ имй хэмжээтэй гээд ийм хэмжээний давс хоолондоо хийж иднээ гэсэн үг биш, хүнс бүрт агуулагдах давсны хэмжээ бий гэдэгийг санаарай.

9. Шинэ хүнсийг 2-7 хоногын хугацаатай өгнө. Дөнгөж бор хоол эхэлж идэж байгаа хүүхэд 1 долоо хоногт шинээр нэг л төрлийн хүнсийг нэмж өгөөрэй. Хүүхдэд аллерги өгвөд даруй өгөхөө зогсооно.

10. Хүүхэд шинэ хүнс идээд аллерги өгсөн ч онцгой тохиолдол биш бол дахин өгч болно. Тухайн хүнсийг 1-3 сар өгөлгүй амраагаад өгч үзнэ. Дахин аллерги өгвөд 9-12 сар өгөлгүй амраасны дараа дахин өгч үзнэ. Нярай үед нь аллерги өгсөн ч хүүхдийг 1-2 нас хүрсэний дараа өгөхөд зүгээр. Гэвч хүнд хэлбэрийн аллерги өгч байгаа бол өгөхөөс зайлхийх нь зөв.

11. Аллерги. Бор хоол идсэний дараа хүүхэд бөөлжих, гулгих, суулгах, бие дээр туурулт үүсэх нь аллергинйи шинж тэмлэгюм. Хүүхэд багад нь олон төрлийн хүнсийг нэг дор нунтаглаж өгөх нт аллерги үүсгэх магадлалыг өндөр болгодог. Хүүхэд ойр ойрхон унгах, хоолондоо дургүй болох, бөөлжих, гулгих зэрэг шинж илэрвэл шинээр өгч эхэлсэн хүнсээ дариу өгөхөө больж эмчид хандаарай.

Яагаад хүүхдийг Бор хоолонд оруулдаг вэ

Монголчууд хүүхдийг хоолонд оруулах буюу махан хоол идүүлж эхлэхийг бор хоолонд оруулах гэж хэлдэг. Хүүхэдийг 5-6сартайгаасаа бор хоолонд оруулах ёстой хэд хэдэн шалтгаан бий.

1. Хүүхэд 6сар хүрч биеийн жин нэмэгдэж э хэлсэнээр дан эхийн сүү болон тэжээлийн сүүгээр хүүхдийн өсөлт болон хөгжилтөнд (өсөлт гэдэг нь хүүхдийн өндөр, жин гэх мэт тоон үзүүлэлтээр хэмжигдэх өсөлтийг хэлдэг. Хөгжил гэдэг нь хүүхдийн их тархины хөгжилтэй холбоотой бөгөөд хүүхэд толгойгоо өргөх, алхах, суух, ээж аавыгаа таних, сэтгэлд хөдлөлөө илэрхийлж сурах, гол төлөв мэдлэг, туршлагатай холбоотой үйлдэлүүдийг хэлнэ) хангалттай хүрэлцэхүйц шим тэжээлийн бодисыг авч чадахгүй болдог.

2. 6 сар хүрч хүүхдийн өндөр, жин нэмэгдэж, хөгжил хурдаст эхлэх ба түүнийгээ дагаад хүүхдэд цус төлжүүлэх төмөр дутагдаж эхэлдэг. Хүүхэд гэлтгүй том хүн ч төмөрийн гол төлөв махнаас биедээ шимэгдүүлдэг. Нярай хүүхэд төрөл бүрийн хүнсий бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй учир биед шаардлагатай төмөрийг зөвхөн махнаас авдаг. Групт харж байхад хүүхэдлээ ой хүртэл мах өгдөггүй ээжүүд харагдаж байсан хүүхэддээ заавад мах өгөөрэй гэж хэлм ээр байна, гэхдээ зөвхөн хонь, үхэр биш загас, гахай, тахиа гэ мэт хольж өгөхөд зүгээр. Өөх багатай нэг үгнээр холерторин багатай мах өгөхөд хүүхдэд хор болохгүй.

3. Бор хоолонд оруулах нь хүүхэд хооллох дадал суулгадаг. Анх хоолонд оруулахдаа шингэн зутангаас эхлээд хүүхэд томрох хоолыг нь шингэнээс шингэвтэр, эцэст нь зажлууртай болгож зажилах дадал суулгах хэрэгтэй. Тэгж сурсан хүүхэд аяндаа шүдээ ургахаар зажлууртай хоолын зажилж сурдаг. Миний ажигласанаар анх хоол идэж сурахад нь удаан зажилуулж сургамаар юм билээ, хурдан идүүлэхийн тулд ойр ойрхон хоолыг нь халбагадаж өгөөд байвал цөөхөн зажилдаг, аажуухан халбагадаж өгвөл удаан зажилах хандлага манай охинд ажигдагдсан. Байнга шингэн хоол иддэг хүүхэд шүд нь ургасан ч хоолоо зажилж идэж мэддэггүй.

4. Анх хүүхэд ямар хоол идэж сурна бүх насаараа тэр хоолоо л идэхийг хүснэ гэдэгийг санаарай. Тиймээс аль болох олон төрлийн хүнс хэрэглүүлж байгаарай. Та хүүхэддээ ямар хоол хийж өгнө тэр хүүхдийн тань амтны мэдэрхүйд хамгийн чухалаар нөлөөлнө. Хялбарчилбад давс багатай холыг амтгүй гэж ихэнх томчууд боддог, хэрэв та хүүхэддээ давс султай хоол идүүлээд сургачихвал анх удаа хоол идэж байгаа хүүхэд тань давс багатай хоол амттай гэдэг ойлголт тархинд нь нэгэн суучих учир бүх насаараа давс багатай хоол л иднээ гэсэн үг. Та хүүхэддээ ямар хооллох дадал суулгах нь танаас л хамаарна. Давс, чихэрнээс хүүхдээ хол байлгах гол үе шүү. Зарим хүмүүс хүүхэд өхөөрдөж чихэр өгөдөг нь маш буруу нэг чихэрийн амтанд орсон хүүхэд түүнийгээ хаяхгүй, тиймээс ойр дотныхондоо хүүхэддээ чихэр битгий өгөөрэй гэж захиарай .

5. Хооллох арга барилыг суулгана. Анх бор хоолонд орох үеэс нь эхлээд ширээ засаж суулгах нь чухал. Хоол идэх нь тоглоом биш гэдэгийг хүүхдэд ойлгуулж өгнө. Мөн өдөрт 3 удаа хооллож, 2 удаа цайлах дадалын ч суулгаж өгөх хэрэгтэй. Багаасаа цагаар зөв хооллоод сурчихвал том болсон хойноо ч тэр дадалаа алдахгүй. Эрүүл хооллолт эрүүл амьдарлын үндэс гэдэгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.