Sep 16, 2010

Хөнгөн гуниг төрж, хуучин шарх шархирах шиг...



Би зөв сонголт хийсэн болов уу

So what...?


Өгүүлэлээ бичих гэсэн чинь онгодоо гээчихлээ гэж хэхэ. Хайгаад олддогүй, хөөгөөд гүйцэгддэггүй ээ. Эрдэмтэн хүний хувьд дуртай судалгааны ажлаа хийж үр бусад эрдэмтэлтэй хуваалцах шиг жаргал хаана байхав. Би ч ойрдоо өөрийгөө олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж зүүдлээд. Тэрнээс өмнө өгүүлэлээ бичих хэрэгтэй, даанч толгой доторхи олон санаагаа эмхэлж цэгцэлж бичнэ гэдэг санасанаас амаргүй юм. Толгой дотор эргэлдээд байгаа энэ олон санаануудыг цаасан дээр эмхэлж найруулаад бичиг болгон буулгадаг машин байсан бол сайханаа. Удахгүй өгүүлэлээ бичээд хэвлүүлхээрээ ёстой сайхан бичлэг бичнээ.