Уржигдар дэлхийн анхны топ моделуудын нэг болон Сомали гаралтай Варис Дарий (Варис гэдэг нь Сомали хэлээр Цөлийн цэцэг гэсэн утгатай) хэмээх бүсгүйн тухай Цөлийн Цэцэг гэдэг киног үзээд гэртээ ганцаараа баахан уйллаа. Үнэхээр хатан зоригтой бүсгүй юм, өөрийхөө амьдарлын тухай бичсэн намтар номоор киноны зохиолыг бичсэн гэнэ. Африкийн цөлд ямаа хариулдаг нүүдэлчин айлд төрсөн Варис Дарий Дэлхийн хамгийн алдартай топ моделуудын нэг болсон байлаа. Гэвч алдрын оргилд гарсан үзэгслэгт бүсгүйн ард чухам ямар эмгэнэлт амьдрал нуугдаж байгааг түүний найзаас өөр хэн ч мэдэхгүй. Сомали эмэгтэй хүн болж төрсөн түүнийг бусад Африк бүсгүйчүүдийн адил эмгэнэлт хувь тавилан хүлээж байлаа. Киноны тухайд товчхон өгүүлнээ, кино үзэх линкийг оруулсан болхоор өөрсөдөө үзээрэй.
Лондон хотын гудамжинд амьдарч байсан тэрээр Марилин хэмээх сайхан сэтгэлтэй охиной танилцсанаар унтах байр, хоолоо олж идэх ажилтай болно. Англи хэл нь аажмаар сайжирч, Гамбургерийн газарт шал угааж байсан түүнийг тухайн үеийн алдарт зурагчин Теренсе Донаван өөрийн нэрийн хуудсаа өгч зургийн модел хайж байгаа сонирхвол өөртэй нь ирж уулзаарай гээд сална.