May 30, 2011

Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог

Монгол хүн буруу ярьж зөв ойлгосоор байгаад зарим хүмүүс зөв ярихаар буруу ойлгоод байх юм.
Буруу зөрүү ойлгосоноос болоод ажил амьдрал дээр зөндөө асуудал үүснэ. Үгээр хүнийг үхүүлж болдог, амилуулж ч бас болдог гэдэг дээ.
Зөв ярьж зөвөөр ойлгож суръя та минь ээ.

May 20, 2011

Та аав, ээж болмоор байна уу, охинтой эсвэл хүүтэй болохыг хүсч байвал


Та ээж эсвэл аав болмоор үгүй бол хүүтэй охинтой болмоор байвал энэ зөвлөгөөг уншаарай. Энэ тэндээс уншсан, алтан туршлагатай хүмүүсээс сонссон зөвлөгөө зэргийг өөрийхөөрөө нэгтгэж бичлээ. Гэхдээ би эмч, анагаах ухааны чиглэлийн хүн биш, дээр нь доорх зөвлөгөөнд албан ёсны туршилтаар батлагдаагүй ам дамжсан яриа зэрэг байгаа учир 100 хувь баталгаа өгч чадахгүй гэдгийг дурьдах нь зүйтэй болвуу.
Эдгээр зөвлөгөөг дагахаас өмнө хэрвээ эрхэм хосууд маань хүүхэдтэй болхоор шийдсэн бол хүүхэд олохоос ядаж сарын өмнөөс бие сэтгэдээ бэлтгэх хэрэгтэйг анхааруулья.
1.   Юуны өмнө архи тамхинаас татгалзаж, хүнтэй муудалцах, муу сэтгэл агуулахаас зайлсхийж сэтгэл санаагаа тайдван байлгаж сайн сайхан зүйлийг бодох хэрэгтэй. Тэгж гэмээнэ ирээдүйд төрөх хүүхэд тань сайхан сэтгэлтэй, уужуу тайван, мэргэн ухаантай сайхан хүн болно гэж эртний мэргэдүүд сургасан байдаг.
2.   Орчин үеийн анагаах ухаанд хүүхэд олхоор шийдсэн бол ирээдүйн эцэг эхчүүд маань эрүүл мэндлийн үзлэгт орж хууч өвчин байвал эмчлүүлэх.
3.   Ялангуяа удамшлын ямар нэг өвчин байгаа эсэхийг шалгахыг зөвлөдөг. Хэрэв өвчтэй бол энэ хүүхдэд удамших магадлалтай учир хүүхэдтэй болох эсэхээ дахин нэг бодох шаардлага гарах байх. Ялангуяа нас тогтсон хосуудад энэ хамгийн их хамаатай байдаг.
4.   Мөн жирэмсэн болохоос 1 сарын өмнөөс ямар нэг эмчилгээний эм тан хэрэглэхийш хориглодог. Жмрэмсэн болхоор шийдсэн эмэгтэй хамгийн түрүүнд шүдээ эмчлүүлээрэй. Жирэмсэн болход дааврын нөлөөгөөр буйл хавдаж цус гарах, шүд сулрах магадлал өндөрсдөг.
5.   Эцэст эмчээс ямар нэг байдлаар зөвлөгөө авсан нь хамгийн зөв алхам болно.     
Хүн болгоны физиологийн онцлог өөр өөр учир доорх аргууд хүн бүрт өөр өөрөөр байж болзошгүй гэдгийг анхаараарай.

May 1, 2011

Шаварт суусан шараа би...

 
Шаварт суусан шар шиг наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаад удаж байнаа. Шаврас татаж гаргах ёстой трактор нь бас бензингүй гацчихсаан, хэзээ бензиний мөнгөтэй болохын бүү мэд. Тракторын жолооч мааны удахгүй бензиний мөнгөтэй болоод шавраас чинь татаж гарганаа гэсэн амлатанд нь итгэхгзй гээд яахав дээ. Энэ шавраас аль болох хурдан гарч шинэ ирэх хүнээ сэтгэл хангалуун угтамаар бас хөдлөлгүй удсан хөлийн чилээгээ гаргаж хар эрчээрээ гүймээр...