Би их нойртой, өдөрийн 12 цаг унтаад ч нойр ханадаггүй хүн дээ. Охиноо гарсанаас хойш бүтэн нойртой хонохсон гэдэг ганц хүсэл тээж явна. Мөлхдөг болсоноосоо хойш охин маань ясли дээрээ өдөржин нааш цааш холхиод, тоглоод ядардаг бололтой шөнөдөө овоо сайн унтдаг болсон чинь сүүлийн хоёр өдөр яг ид сайхан унтаж байтал сэрээд тас тас хөхрөөд суучихдаг байна шүү. Шөнийн 2 өнгөрч байхад сэрээд алгаа ташаад инээд алдаад, тонгочиж байснаа мөлхөж ирж мөөмөө хөхөөд, дахиж тонгочоод. Хөхүүл хүүхэдтэй ээжүүд мэднэ дээ хүүхэд хөхүүлэхэд ялангуяа шөнө хүүхэд хөхүүлхэд ямар их ядардаг билээ дээ. Охиноо бүгчимдээд байгаа юм болвуу гээд 3 хүртэл хөхүүлж байгаад үүрээд гарч салхилууллаа. Зун болохоор 4 дөхөөд гэгээ орчих юмаа. Гадаа гудамжинд хүүхдээ үүрээд л бүүвэй дуу аялаад л нааш цааш бараг цаг холхилоо ш дээ 2 шөнө. Бараг 5 дөхүүлж байж эргэж унтлаа. Нойрондоо харам болохоор охиноо шөнө сэрэхээр ёстой уур хүрэх юмаа. Ядаж нөхөр хүүхдээ огт унтуулж чаддаггүй, хүүхэд асрах тухайд ёстой нойл, хамт тоглож л мэднэ. Хичээл ном, ар гэрийн ажил, хүүхдээ асрах гээд бүгдийг зэрэг амжуулах амаргүй юмаа. Заримдаа ар гэрийн ажилаас арай дэндүү залхах юмаа, нөхөр ажил ихтэй тул гэрийн ажилд туслана гэж түүхэнд байхгүй, үүрээр гараад шөнө орж ирдэг хүнд тоос сорогч бариулалтай биш дээ. Би хүнтэй суувал гэрийн ажил хийхгүй гэж боддог байлаа, баяжаад гэрийн үйлчлэгч хөлсөлчих юм чинь гэж мөрөөддөг байлаа. Өндөөртөө амжихгүй ч хэдэн жилийн дараа баяжинаа яахуу!!!!!
Jun 27, 2012
Jun 25, 2012
Бадарчин явсан газар балагтай гэж
Энэ долоо хоногийн эрч хүчээр дүүрэн эхлүүлсэн чинь байдаггүй.
Нэг бүтэлгүй нөхрөөс болоод энэ зуны төлөвлөгөө ёстой будаа боллоо. Охин бид 3 хөл залгуулдаг ганц унаасаа саллаа өнөөдөр. Дахиад машин авахаар бас л мөнгө, авахгүй гэхээр охиноо тэврээд нийтийн унаанд суугаад явах хэцүү, баян хүн шин таксидаад байх хэцүү. Нялх хүүхэдтэй гадуур гарах ямар төвөгтэй байдаг билээ дээ. Энэ зуны зугаалах төлөвлөгөөнүүд бүгд будаа. Ямар их юм төлөвлөлөө дөө. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэж юутай үнэн үг вэ
Subscribe to:
Posts (Atom)