Jan 24, 2013

Шоколад+Зөгийн бал+сүүний маск, чийглэг, толигор арьстай болмоор байвал


Тарагний оронд сүү хэрэглэсэн ч болно. Маскаа зөвхөн нүүрэндээ биш хүзүүндээ бас тавиарай. Саяхан ТВ-ээр энэ маскийг хүзүүндээ 10 гаруй жил хийж тавьдаг байсан гээд 50 гарсан ч 30тай юм шиг ганган арьстай авгай гарч байсан. үр дүн гайхалтай юм билээ.
Сүүний о

Jan 1, 2013

2013 оны төлөвлөгөө

Шинэ оны мэнд

Энэ онд өөртөө маш өндөр шаардлага, зорилгуудыг тавихаар шийдэв. Ер нь бол 2018 он хүртэл амьдарлын төлөвлөгөөгөө аль хэдийн бичээд тавьчихсан л даа. Түүнээс зөвхөн 2013 оны төлөвлөөгөө бичээд тавьчихая. Ер нь ажилаа төлөвлөх дуртай, хэнэггүйгээсээ болоод биелэлт нь 100% байдаггүй л болохоос.

  1. Өглөө 6-д босож хэвших, энэ онд хийх ажил их байгаа учираас өглөө эрт босож төлөвлөгөө биелэх нөхцөл бүрдэнэ. Энэ онд миний хувьд амралт байхгүй, оны эхний өдөрөөс ингээд бодчуул амрах юмсан, ядарч байга гэх мэтийн дэмий бодол толгойд орж ирэхгүй амар.
  2. Оны эхний хагас жилд амжуулж Доктороо төгсөх. SCI өгүүлэл 2-р хэвлүүлэх. Нэг нь туршилт нь 90% дууссан. Одоо бичих л үлдсэн. Бичих л хамгийн чанга ажил байна. Гэхдээ 1 сарын дотор багтааж сэтгүүлдээ өгч байж төгсөх боломжтой болох юм.
  3. Мөнгө санхүүгээ маш нарын төлөвлөж хэвших, илүү зардал гаргахгүй байх. Ер нь их сул гартай, олдууд яаж үрэх вэ гэдэг бодол эхэлж толгойд орж ирдэг. Энэ дутагдалаа 100% гэж үзвэл 50% зассаан. ХЭНЭГГҮЙ зангаа засах, энэ бас 50%-тай явж байгаа. Үрэлгэн, Хэнэггүйгээс хоёроос болж багагүй мөнгө (зарим нэг хүнд их биш байх л даа) цаг хугасаа, олон ч сайхан боломж алдсан. Цаашид алдахгүйн төлөө засарнаа. Үүнээс ганц миний ч биш гэр бүлийн маань ирээдүй шууд шалтгаална.
  4. Оны сүүлийн хагаст нэг зүйл төлөвлөсөн байгаа. Гэхдээ нууц, болохоор нь бичнээ. Үүний талаар хүн хартай ярьж тохирсон, бодсон санасан зүйл бий. Төгссөнийхөө дараа түүндээ ханцуй шамалан орноо. Зурхай дээр (огт итгэдэггүй ч энэ жилийн зурхай бодсон төлөвлөсөнтэй таараад, сэтгэлд их нийцсэн хэхэ) оны сүүлийн хагаст ажил үйлс бүтэмжтэй гэж бичсэн байна лээ.
  5. Өөртөө бага зэрэг анхаарал тавих. Төрсөнөөс хойш өөрийгөө байнга сүүлийн байранд тавиад байсан нь буруу юм билээ. Ядаж л орой нүүрээ угаалгүй унтах хэвийн үзэгдэл болсон байсаныг залруулсан. Өдөрт ядаж 20-30 мин дасгал хийх. Хааяа нэг ганцаараа гадуур гарч дуртай музейнүүдээ эргэх (мэргэжилйин өвчин юм даа, нэг үзсэн музейгээ хэдэн ч удаа давтан үздэг хоббитой. УБ-д байдаг баранг бүх музейг 5-с дээш удаа үзсэн хүн дээ) гэх мэт.
  6. Бас бус амжуулах ажилууд бий.
  7. Бас нэг юм нэмэхээ мартаж. Үгүй гэж хэлж сурах. тус болчий гээд за гэчихлэг, гэтэл тэр нь миний цаг зав, хэр хэмжээнээс хэтэрсэн юм байж таараад биелүүлж чадахгүй эсвэл удаадаг, нөгөө хүмүүс нь намайг хулхи нөхөр гэж ойлгоолд үлддэг. Сүүлийн нэг жил дандаа тийм байлаа. Одоо эрс шийдэмгий үгүй гэж хэлж сурнаа.
Бүгдийг нь биелүүлнээ.