Солонгост ирээд 7 жил болчихож ээ, таньж мэддэг хүмүүс намайг яг Солонгос хүн болчиж ээ л гэдийн, манай Со оюутнууд бол намайг гадаад хүн гэж ерөөсөө боддоггүй ш дээ. Анх ирээд сургуулийн хажууд байр хөлсөлж орсон болохоор сургуулиас ер нь холдож үзээгүй гэхэд болно доо. Солонгос оюутнуудын тэр тусмаа мастер доктор оюутнуудын тухай бичих гэж эртнээс бодоод амжихгүй байлаа.
Хүмүүс Солонгос оюутнууд толгой муутай гэж боддог, үгүй шүү гэж хэлмээр байна. Миний бодолоор Монгол хүн аливаа зүйлийг маш хурдан сурдаг, маш амархан тогтоодог. Нэгэнт тогтоосон, сурсан зүйлээ дахиж давтдаггүй. Тэгвэл Солонгос байнга давтдаг. Тиймдээ ч захын их сургуулийн оюутанаас 10 жилийн өмнө сурсан математикийн томъёог нь асуухад түгдрэлгүй хариулж чаддаг. Солонгос оюутнуудын хувьд өрсөлдөөн ихтэй. Нэг ахлах сургууль дунджаар 1000 оюутантай тэднээс ердөө 100 нь их сургуульд орох боломжтой. 100 оюутны 10 нь Сөүлд байдаг SKY(дээд зэрэгийн чансаатай сургуулиудыг Солонгосчууд ингэж нэрэлдэг) их сургуулиудад орох боломжтой. Ингээд бодоод үзвэл 100-гаан 1% боломжтой гэсэн үг. Тиймээс байнга үзсэнээ давтаж, хичээлээс гадуур нэмэлт давдалт хийхгүй л бол сургуульгүй хоцорноо гэсэн үг. Тиймээс Их сургуульд орохын тулд багаар бодоход 2-3 жил хичээлээ давтаж өндөр үнэлгээ авах, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох ёстой.