Jul 22, 2013

Kinship analysis

Манай Блогчид дунд STR data (AmpFlSTR® MiniFiler™ kit ашиглаж хийсэн) Kinship analysis хийж болох сайн программ юу байнаа, мэдэх хүн байвал хэлж өгөөч

Интернетээс хэдэн про татсан боловч аль нь сайныг мэддэггүй ээ. Бас харьцуулах DATA яаж оруулдаг юм болоо, manual-тайгаа сайн танилцахад цаг давчуу байнаа.

Jul 16, 2013

Өөрчлөн шинэчлэлт


Заа хүүхнүүд бид түрийвчний зузаан нимгэнээс үл хамаараад гоё ганган гялалзсан зүйл харахаараа баясдаг хүмүүс дээ. Нөгөө Өлдийхүүгийн мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан ядарч унаталаа дэлгүүр хэсэх шиг сайхан зүйл алгаа гэдэг шиг дэлгүүр хэсэх бол миний ганц сайхан хобби, стресс тайлах арга байлаа охиноо гарахаас өмнө.
Бодоод байсан чинь би жирмээ болсоноос хойш их хувцас хунар гоёл чимэглэл аваагүйн байнаа. Хувцаснууд маань нэгд их хуучирч, тоо толгой нь ч цөөрсөн байна.  
Хамгийн гол нь цөөхөн хэдэн хувцас маань хоорондоо зохицдоггүй учираас хэдхэн хувцасаа барьж өмсөөд байдаг байжээ. Саяхан Эднагийн зөвлөгөөг уншаад л мэдлээ. Сургууль гэрийн хооронд холхидог, байнга лаб-д суудаг надад аль болох биед эвтэйхэн, ганган дэгжин бус хувцас өмсөх хэрэгтэй байдаг. миний шүүгээнд лаб-д өмсөх боломжгүй хувцаснууд голдуу байнаа.
Тэгээд энэ блогоос жаал зөвлөгөө зураг үзээд энэ онд багтаж өөрт авах хувцасныхаа жагсаалтыг сая гаргалаа. Авах мөнгөгүй ч гэсэн зугаатай ажил байлаа шүү, нэлээд интернэт дэлгүүр хэсэж нүдээ хужирлав, дэлгүүр хэссэн юм шиг сайхан боллоо ш дээ. 
Эдийн засагийн хувьд ч нарийн төлөвлөгөө гаргаад 12 сар хүртэл сардаа 100$-т багтааж графикийн дагуу хувцаснуудаа авнаа. Одоогоор 3 улиралын гадуур дотуур хувцас, гутал, гоёл чимэглэлтэйгээ нийлээд бүгд нийлээд 800$  болж байна, шуналтай байна уу?????
Ер нь эмэгтэй хүн өөрийгөө гоёж гангалж, дэгжин байа ёстой юм байнаа. 





Jul 13, 2013

Шийдвэр

Би аливаа асуудалыг худалч хүнд бараг 10 ин дотор шийдвэрлэдэг, ямар ч чухал асуудал байсан хамаагүй үсрээд л 30 ин. Хэлсэнийхээ дараа, хийснийхээ дараа боддог, алдсан ч бий оносон ч бий.
Гэтэл үүн шиг шийдэхэд хэцүү, эргэлзээтэй, олон сараар бодол болсон асуудалтай тулгарч байсангүй, ер нь бол эргэн тойрны хүмүүс миний шийдвэрийг дэмжиж байгаа ч би нэг л тууштай шийдэж чадахгүй л байна. Яасан нь дээр вэ?????
Ирээдүйг харж чаддаг бол ч......