Sep 30, 2013
Уруул өнгөлөгчөө гэртээ хийгээрэй
Энэ аргааг гэртээ уруул өнгөлөгч хийж үзсэн дажгүй болдийн байналээ. дараа зурагийг нь оруулнаа
Sep 23, 2013
Туфлээ богино долгионы зууханд шарж үзсэн үү???
Би гуталаа богино долгионы зууханд шарж үзлээ. Утаа ханхалаад гоё сунадын байнаа. Гэхдээ туршиж үзсэн хүний хувьд дэмий гэж зөвлөмөөр байна.
Өнгөрсөн долоо хоногт Солонгост ургацыг баярыг тохиолдуулан их дэлгүүрүүд хямдралаа зарлаж, далиманд нь авахаар төлөвлөсөн хэдэн хувцасаа авлаа. Жирмээ байхаасаа л Кинон дээр гардаг ганган хүүхнүүдийх шиг нээх гоё улаан өнгөтэй өсгийтэй гутал авах юмсан гэж мөрөөдсөн. Өнгөрсөн хагас сайнд дэлгүүр хэсэж явтал дэлгүүрийн гуталын тасагт хайгаад байсан улаан туфли маань сайн уу гээд хямдарсан үнээ гайхуулаад үзэгслэнтэй нь аргагүй гялалзаад зогсож байв, мэдээж аваад гэртээ харилаа. Маргааш нь гэрийхээ ойролцоо дэлгүүр гарахдаа өмстөл хөл холгоод, 10 мин хооронд хөл хэд хэдэн газар цэврүүтээд, шалбараад цус шүүрээд уйлнагаа алдаж орж ирлээ. Зун эхлэх үед авсан нэг ганган шаргал туфли маань бас урдаараа бариад байсан, 2-ланг нь аваад гуталчин ороод сунгуулах гэсэн чинь цагааныг нь сунгана, ганган улааныг маань сунгахгүй гэнээ. Цагаанаа үлдээчихээд улаанаа чирээд сургууль дээр ирээд нэтээс багадсан гутал сунгах арга хайлаа, гэрийн нөхцөлд гуталаа сунгах нэлээд олон арга байдаг юм байна. Тэд ний нэг нь гуталаа богино долгионы зууханд хийгээд 30 сек эргүүл гэсэн байлаа. Ер нь охидуудад маань энэ аргууд хэрэг болох байхаа гээд бүгдийг нь оруулья.
Sep 16, 2013
Нэг үхэрийн эвэх доргивол мянган үхэрийн эвэр доргиноо гэж
8 сарын сүүл, 9 сарын эхээр нэг сар амьсгаа дээгүүр өнгөрлөө.
Бичиг цаасны хөөцөлдөх ажил барагддаггүй юм байнаа.
Дүүгийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд хэлний бэлтгэлд нь бүртгүүлэх гэтэл Монгол гэх мэт 21 улсын их сургууль төгссөн гэрчилгээг тухайн улсыхаа гадаад явдалын яаманд Apostille хийлгэ гэнээ. Манайхаас хуурамч дипломоор сургуульд элсэх нь их байдаг, ноднин нэг сургуулийн 10 гаран хүүхэд хуурамч дипломоор сургуульд орсон нь баригдаад шүүх цагдаа болж болоод бүгд буцсан байх.
Энд байгаа манайхан өмнөөс нүүр улаймаар хэрэт орооцолдоно. Хоморгонд нь мөрөөрөө амьдрах гэж зүтгэж байгаа бид мэт нь хохироод хөлд нь чирэгдэнэ. 7 хоног бүрийн мэдээгээр Монголчууд гэмт хэрэгт холбогдсон тухай гарна. Саяхан нэг гэр бүлийн аялалын ВИЗа-аар орж ирээд их Сөүлд их дэлгүүрт хулгай хийж байгаад баригдсэн хэрэг гарсан. Бүүр дэлгүүрийн хяналтын камерын байршил заасан схем зурагтай, хулгайлсан бараагаа дэлгүүрийн хаалгаар гарахад дохиололд баригдхааргүй мөнгөг цаасаар доторлосон зориулалтын цүнхэнд хийчихсэн байгаам. Эхнэр нөхөр 2 7 настай хүүгээ дагуулаад хулгай хийж байгаад баригдсан нь хамгийн эмнэгэнлтэй.
Бас сарын өмнө Сөүлээс холгүй Сувон хотын төв гудамжаар Монгол залуу зөрсөн бүх хүүхнүүдийн биенээс базаж байгаа бичлэг онлайнаар цацагдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хохирогч хүүхнүүдийн нэг нь тэр залууг барьж аваад, араас нь бичлэг хийж явсан Солонгос хосууд бичлэгээ нотлох баримт болгож өгсөн байсан. Улаанбаатарын гудамжаар явдаг шигээ санасан байх даа.
Subscribe to:
Posts (Atom)