May 4, 2014

Улаан Далбаат хөлөг онгоц

Энэ киног багадаа их үздэг байлаа даа, одоо дахиад үзсэн яг л үлгэрийн кино байна даа. Заримдаа орондоо орой унтахаар орчихоод энэ охин шиг мөрөөдөлдөө үнэнч байвал үнэхээр улаан далбаат хөлөг онгоц хөлөглөсөн сайхан залуу шиг залуу хайрт минь гээд намайг хайгаад ирж байна гэж мөрөөддөг байв ш дээ. Охид болгон л багадаа цагаан морьтой ханхүү мөрөөддөг байсан байлгүй дээ. Мөрөөдөх ч сайхан шүү, эмэгтэй хүн бүрт л өөрийн гэсэн армаанчиг мөрөөдөл байдаг биз дээ. 
1961 оны кино гэхэд сайхан кино шүү, гол дүрийн залуу үнэн хөөрхөөн, ойрдоо ийм алтан шар үстэй цэнхэр нүдтэй залуус таалагдаад байгаа хэхэ
Jamie campbell bower хөөрхөн залуу байгаа биз дээ хэхэ
Ажаагаас нь дүү даанч


May 2, 2014

1400 жилийн өмнөх Монгол нуман ятга хөгжмийг дахин сэргээж хөгжимджээ

Алтай Ятга: 
2008 онд Ховд аймгийн Манхан сумын иргэн, тахиа овогт Намсрайн Дандар, Энхтөр нарын мэдээллийн дагуу Археологийн Хүрээлэнгийн археологич доктор. проф. Ц. Төрбат, ЭША Д. Батсүх, Т. Батбаяр нар цаг алдалгүй эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж нэн ховор эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг олдворложээ. 
2013 оны 8 сард "Бөртэ" хамтлагийн ахлагч Д. Ганпүрэв тус археологийн хөгжмийн зэмсгийг дахин нутагшуулах, уламжлалыг сэргээх судалгааг хийснээр "Эгшиглэн Магнай" хөгжмийн үйлдвэрийн эзэн П. Байгалжав уран сайхан урлаж, тоглох арга барил, хөг хөглөгөөг нэрт ятгачин Ч. Мөнх-Эрдэнэ амжилттай гүйцэтгэж туульч Э. Баатаржав болон язгуур урлагийн "Алтай" хамтлаг дээр дахин нутагшуулав. 

дэлгэрэнгүй мэдээлэлийг www.musicagency.mn
Эртний хөгжмийн зэмсэг сэргээн завсарлаад дахин ая тоглож амилуулах хамгийн хүнд ажилд тооцогддог. Эдийн болон оюуны өв соёл учираас тодорхой бичигийн баримт байхгүй бол 100 хувь сэргээх амаргүй, аз болохол  бичигийн сурвалж байсан бололтой. Сүүлд нарийн мэдээлэл олохоороо бичнээ. 
миний үндсэн мэргэжил чинь Археологич, антропологич юм шүү дээ. Мундаг хүмүүс юмаа, Түрэгийн үеийн эд бололтой, бичиг нь Орхон-Енисэйн бичиг буюу Рунь бичиг байх шиг байна. Монголын нутагаас их олддог, Билэн хааны хөшөө, Куль-Тегиний гэрэлт хөшөөний бичиг гээд алдартай дурсгалууд их бий. 
нарийн судалгааг нь манай Соёлын яамнаас хийж байгаан байна дэлгэрэнгүйг эндээс үзээрэй. 

Би хувьдаа соёлын яамны шинэ сайдад их талтай байгаа. Ямар ч байсан гадаад алдсан нэлээд олдворуудаа авчирч чадсан шүү дээ. Гэхдээ мэргэжилийн хүн биш болохоор сайн зөвлөх хажууд нь байх хэрэгтэй гэж бодогддог юм. Чойжин ламын музейг сэргээж байна гээд 100гаад жил болсон хөх тоосгон хашааг нь лантуудаад буулгачихсан хүн шүү дээ. Уг нь эхлээд зурагийг нь аваад, гар зураг хийгээд, тоосго бүрийг дугаарлаад нэгээр нь аваад буцаагаад түүхий шавар зуурч өрөх ёстой байсан юм. Соёлын өв сэргээн засварлах ажил бас амаргүй л дээ. 


Төгсөөд Герман юмуу Англид хэдэн жил мэргэжилээрээ ажиллаж үзэх юмсан. Археологийн судалгааг хэдэн 100 жил хийсэн түүхтэй болохоор харьцангуй туршлагатай. Европд судалгаа эрдэм шинжилгээний ажил ххийж байсан танилуудын амнаас сонссоноор Европын орнууд эрдэм шинжилгээний ажилыг жинхэнэ сонирхолын үүднээс хийдэг, заавал амжилттай үр дүн гаргаж авах ёстой гэсэн зарчим үйлчидэггүй болохоор жинхэнэ судалгааны эрх чөлөөг эдэлдэг гэсэн.