Nov 16, 2009

In Lab, Busy :)

Yahoo messemger-ийн status дээр In Lab, Busy :) гэдэг үг өлгөөтэй байх болсоор 4 дэхь жилдээ орж байна. Өглөөнөөс шөнө болтол лабдаа суугаад юу хийдэг юм бэ гэж гайхах нэг нь ч бий, ингэж цаг заваа алдаж байхаар эмэгтэй хүн хүнтэй суу гэж зэмлэх нэг нь ч бий. Гэхдээ би ажилдаа дуртай, залуу насаа энэ лабд сууж өнгөрөөж байгаадаа хармасдаггүй, харамсахгүйн тулд судалгааны ажилдаа юунаас ч илүү анхаардаг. Би лабдаа өглөө 10 цагаас шөнийн 11, 12 заримдаа 1, 2 цаг хүртэл юу хийдэг тухайгаа напаас яагаад ингэж суугааг минь гайхаж асуудаг хүмүүс хариулт өгөхийн тулд бас миний сурч мэдэж, судлахаар зүтгэж байгаа энэ судалгааны ажил маань сонссон хүний шүлс гоожмоор сонирхолтой ажил учраас бусадтай хуваалцая гэж бодлоо. Гэхдээ би өөрийхөө хийдэг ажлыг нэг удаагийн бичлэгээр тайлбарлана гэвэл дэндүү их агуулгатай нийтлэл болох учраас цуврал болгож бичхээр шийдлээ.


Ойрын хэдэн сар завгүй гүйсний ашиг гарч манай багийн эрдэмтэдийн нэрээр оврглосон (энд дарвал та 2008 онд гаргасан өгүүлэлийг харж болно) бас нэг эрдэм шинжилгээний өгүүлэл удахгүй салбартаа дэлхийд тэргүүлэх зэрэгт ордог сэтгүүлд хэвлэглэнэ (American Journal Of Physical Anthropology). Үүнтэй зэрэгцүүлээд би өөрийхөө нэрээр овоглох өгүүлэлээ гаргачих санаатай лабортортоо хэдэн хуруун шилнүүдтэйгээ ярих нь халаг суугаа.
Би өөрийгөө бусад хүмүүс илүү азтайд тооцдог, яагаад гэвэл би хүүхэд байхаасаа мөрөөдөж байсан мэргэжлээ эзэмшсэн (Антропологич & археологч. МУИС) бас оюутан байхаасаа ядаж ганц удаа хажуугаас нь харчих юмсан гэж хүсэж байсан судалгааныхаа ажлыг хийж байгаа. Товчоор хэлбэл газрын хөрснөө хэдэн мянган жил хадгалагдсан хүний яснаас удамшилын мэдээлэлийг нь ялгаж тэднийн хэн байсан бэ гэдгийг судлах. Нэг үгээр нийгмийн ухаан байгалийн ухаан хоёрын хавсарсан судалгаа гэж хэлж болно. Газрын хөрсөн дор хэдэн мянган жил болсон эртний хүний яснаас тэр нарын ширийн юмыг яаж судалдаг байнаа гэж та гайхаж магадгүй, гэхдээ орчин үеийн молекул генетикийн шинжлэх ухааны өндөр хөгжиж буй технологийн ачаар энэ боломжтой зүйл. Яаж гэж үү? Мэдээж хэрэг тийм амархан ажил биш нь ойлгомжтой. Энэхүү төвөгтэй нарийн технологи хөгжиж эхлээд хориод жилийн нүүрийг үзэж байгаа харьцангуй залуу салбар боловч хүний генетидчид, антропологчидын дунд хит болоод байгаа гэж хэлж болно. Хэцүү юм бол яагаад хит болоод байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл антропологийн шинжлэх ухаанд хэрэглэдэг уламжлалт аргазүйгээр тайлбарлахад учир дутагдалтай, нарийн төвөгтэй эсвэл эргэлзээтэй асуултуудад хариулт маш оновчтой зөв хариултыг өгөх боломжтой. Саяханыг болтол хүн мичнээс үүссэн бөгөөл анх Африкийн зүүн өмнөд нутагт үүсэн тэндээсээ дэлхий нийтээр тархсан гэдгийг антропогчид баталсан боловч үүнийг эсэргүүгчид цөөнгүй байсан бол тэдний амыг таглах нотолгоог молекул генетикийн судалгаагаар гаргаж чадсан юм. Нэмж хэлхэд Адам Ева хоёрыг байсан гэдгийг хүний генетикчид яриад батлаад байгаа шүү.
Байгаль ээж өөрөө ямар ч өөгүй төгс төгөлдөр зүйл гэдэгтэй та бүхэн санал нэгдэнэ гэж бодож байна. Түүний бү
тээсэн бүх бүтээлүүдээс хамгын төгс бүтээлийг ДНХ гэж би нэрлэнэ. Яагаад гэвэл байгал дээр оршин тогтнох эгэл жирийн нэг эстээс амёбоос эхлээд хамгын төгс бодгаль болох хүн хүртэл бүх амьд биетүүдийн удамшилын мэдээлэл Дезоксирибонуклейны хүчил хэмээх энгийн моледулд агуулагдана. Удамшилын мэдээлэлийн агуулагч материал нь нэг юм бол яагаад дэлхийн дээр байгаа бүх амьд бие өөр өөр тэр бүү хэл 2 ихэр хүүхдүүдийн хурууны хээ солонгон бүрхэвч хүртэл өөр байдаг юм бэ бүгд л адилхан байх ёстой юм биш үү гэж та асуух байх. Хариулт нь тун энгийн ДНХ-гийн бүтэцтэй холбоотой. ДНХ тухай зүйлийн биологийн шинж чанарыг кодлох үүрэгтэй бөгөөд хэрвээ энэхүү молекулуудын дараалалд өчүүхэн төдий өөрчлөлт гарвал хүний хүүхэл муур шиг нүдтэй төрж уйлхын оронд миалах болно (нэг төрлийн удамшлын өвчин). ДНХ молекулуудын давтамжийг агуулсан уртаас урт гинжин холбоо, гинжин дээр байрлах азотын (аденин (A), цитозин (Ц), гуанин (Г), тимин (Т) ) сууриудын дараалал болон тоо нь (уртын хэмжээ) амьд бие бүрийх өөр өөр байдагтай холбоотой. Жишээ нь хүнийх 308.000.00.000 ширхэг байх бөгөөд бэлгийн 2, биеийн 44 нийт 46 хромосом дээр өөр хэмжээтэйгээр байрлана (үүнийг удамшлын код гэж нэрлэдэг). Энэ их тоо хүний эд эрхтэн, эс болгонл яг адилхан бидний хэлж заншсанаар хуулаад тавьчихсан юм шиг ижилхэн агуулагддаг. Товчоор Дезоксирибонуклейны хүчил гэдэг нь аливаа бодгалын удамшлын мэдээлэлийг агуулах нэгж буюу шидэт хүчил гэж хэлхэд болно. Энэхүү удамшлын нэгжийг судалдаг салбар нь Молекул генетик.

(ДНХгийн бүтэц)
Бүх адгуусн амьтад дундаас бидэнтэй генетикийн хувьд хамгийн төстэй гэгдэх шампанзе биднээс ердөө 1%-ийн ялгаатай юм шүү. Өдийг хүртэл энэхүү гайхамшигын учрыг эрдэмтэд бүрэн гүйцэд тайлж амжаагүй л байна. Хориод жилийн өмнө 1984 онд Russ Higuchi болон Berkeley нарын эрдэмтэд музейд хадгалагдаж байсан үхээд 150 жил болсон нэг зүйл эрээн тахь (Quagga)-ийн яснаас ДНХ-г нь ялгаж молеулын дараалалыг нь гаргаж авсанаар эртний яс болон эд эсээс удамшилын мэдээлэлийг ялгаж болхыг баталжээ. Үүнээс улбаалан молекул генетидчид хүн төрлөхтний мөнхийн асуулт болох бид хаанаас ирсэн бэ гэдэг асуултын хариултын олхоор эртний хүний яс, эд эсээс ДНХ ялгах аргазүй боловсруулахаар эрчимтэй ажиллах болж Svante Pääbo хэмээх Швед эрдэмтэн нэлээд хэдэн мянган жилийн настай занданшуулсан хүнээс ДНХ молекулыг ялгаж дараалалыг нь тогтоосноор ЭРТНИЙ ДНХ-гийн судалгаа эхлэлээ тавьсан түүхтэй. Биднийн сайн мэдэх Оросын сүүлчийн эзэн хаан Николай II болон түүний гэр бүлийн ясыг олсоны дараа мөн ДНХ-ийн шинжилгээ хийсэн нь миний хийж буй судалгаатай яг адилхан, ялгаа гэвэл би Монголыхоо эртний хүний ясан дээр хийж байгаа.
Хүн буюу Homo Sapiens Sapiens-ийн ДНХ-ийн дараалал ижил юм бол яагаад хүн бүр дахин давтагдашгүй өөр байдаг юм бэ гэж бодож байгаа байх, таны зөвөө. ДНХ-г хүний биед зайлшгүй шаардлагатай уурагыг кодолдог хэсэг кодолдоггүй хэсэг гэж 2 хуваадаг. Кодолдог хэсэгийн даараалалд өөрчлөлт (mutation) үүсвэл хүн удаан амьдрахгүй нөгөө удамшлын өвчиний гол шалтгаан чинь шүү дээ. Харин эсрэгээрээ тэрхүү кодолдоггүй хэсэгт өөрчлөлт орсон ч хүн төрлөхтөнд аюул учрахгүй. Хүнд байх 46 дан хротосомын 23 дан хромосомыг ээжээс, нөгөө 23 дан хромосомыг эцэгээсээ авна. Энэхүү 23 дан хромосомууд хос хосоороо нийлж 23 хос хромосомыг бүтээнэ. Тиймээ л бид эргэн тойрны хүмүүсээс ээжийхээ нүдийг, аавыхаа хамрыг дуурайжээ гэдэг үгийг сонсдог хэрэг. Бидний эцэг эх мөн л бидний эмээ өвөөгөөс өнөөх 23 шидэт кодуудыг өвлөж авна, эмээ өвөө элэнц эцэг эхээс өвлөнө. Ийм маягаар хэдэн зуу хэдэн мянган жилийн алсад очино.


(Хүний 23 хос хромосом электрон микроскопоор хархад)

Цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү уураг кодолдоггүй хэсгүүд дээр гадна дотны хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөлтүүд (mutation) үүсдэг. Гэхдээ энэхүү мутацууд газарзүйн болон угсаатан бүрд өвөрмөц давтамжийг агуулдаг, энгийнээр тайлбарлавал А хэмээх мутаци Азид илүү тархсан байхад Б хэмээх мутаци Европт илүү их тархсан бай жишээтэй. Энэхүү үйл олон мутацуудын тархалтын давтамж (процентоор %) дээр бидний судалгаа судалгааны амин сүнс оршдог юм. Дээр Адам Евагийн тухай цухас дурьдсан, тиймээ тэд үнэхээр байсан. Гэхдээ Библь дээр гардаг шиг биш л дээ. Эрэгтэй хүн бэлгийн XY, эмэгтэй хүн XX хромосомтой. У хромосом эцгээс хүүд удамшина, үүн дээр нь тулгууралн эрдэмтэд дэлхий дээрх нийт угсаатнуудын эрчүүдийн У хромосом дээр агуулагдах ДНХ-г судлан дэлхий дээрх 3 тэрбүм эрчүүд бүгд нэг эрэгтэйгээс гарал үүсэлтэй ба 150000 жилийн Африкт амьдарч байсныг тогтоож Библьд гардаг Адамын нэрээр нэрлэжээ.


(Хүний Y хромосомын хадплогрупийн тархац)
Тэгвэл Ева мөн л адид Африкт амьдарч байсан нэгэн эмэгтэй бөгөөд, эсийн митохондрид агуулагдах ДНХ зөвхөн эхээс үр хүүхдэд удамшдаг болохыг тогтоожээ. Ева мөн л 150000 орчим жилийн өмнө амьдарч байсан. Адам Евагийн үр хүүхдүүд өсөж үржсээр Африкаас халин нийт дэлхий ертөнцөд тархан суурьшсан байна. Ийм тархацын хамгийн том жишээ бол У хромосомын С бүлэг (С бүлэгийг илтгэдэг мутаци). С бүлэг нь Монгол буюу Чингис хааны байлдан дагуулалын үеээр Дундад Ази, Ойрхи дорнод болон Зүүн Азийн бүс нутгаар тархсан болхыг тогтоосон байдаг. Энэхүү С бүлэг нь орчин үеийн Монголчуудын нийт эрчүүдийн 50 гаруй хувьд нь байдаг.


(Хүний митохондрийн ДНХ-гийн хадплогрупийн тархац)
Энгийн мэт боловч ДНХ ядангуяа эртний ДНХ судлах нь үнэхээр гайхамшигтай. ДНХг ялгаад, судалгааны үр дүнгээ уншаад үзхэд бидний өвөг дээдэс хэн бэ байсан гэдгийг мэдэж болно гэдгийг сонссон хэний ч арааны шүлс гоожмоор сонирхолтой судалгааны талбар шүү. Дараагийи бичлэгтээ судалгааны аргазйн тухай дэлгэрэнгүй бичих болноо.
Би ннэ гайхалтай сэдвийг судлахын төлөө чадах ядахаараа хичээж яваа оюутан болхоос аль хэдийнээ эрдэмтэн болчихсон хүн биш гэдгийг минь болгоорой.
Жич хэлхэл зарим нэг мэргэжлийн үгсийг Англиас Монгол хэлнээ хөрвүүлхэд Монгол хэл болоод дульмагхан эзэмшсэн Англи хэний мэдлэг минь дутагдаад хэцүү байлаа.

.

5 comments:

Anonymous said...

sonirxoltoi! bas gaixaltai!! goyo ym. DNA uurchluud, mutationd oruulj yanz buriin amitan, xun zereg gargadag mergejliin tuvshnii "togloom" bdag bolov uu? bi olox gd yur chadagui.

Ичинноровын Санжаасүрэн said...

Sonirholtoi sanagdlaa...
Gehdee delhiin buh hun 2 hon hunees uussen geheer neg l itgehed hetsuu yum baina. Herev tiim gej uzehed ah duus egch duus hoorondoo suutsgaagaad urjeed yavsan bolj taarch baina uu. Tsus oirtono gej yum baidaggui bish biluu? Bi buruu oilgoj baival halit tailbarlaad uguurei. Please?

Anonymous said...

Ih sonirholtoi sanagdlaa...
Gehdee delhiin buh hun neg hunees uussen geheer itgehed arai hetsuu yum. Herev tegsen bailaa gej bodohod ax duus, egch duus hoorondoo suusan bolj taarch baina u? Teheer nuguu tsus oirtono ene ter gej boldoggui biluu? Bi esuul buruu oilgoj baival halit tailbarlaad uguurei. Please?

mongolbusgui said...

Comment үлдээсэнд баяралалаа.
Дэлхийн бүх хүмүүс нэг хүнээс үүссэн гэсэн үг биш л дээ. Ихэнх хүмүүс ингэж асуудаг юм. Хүний гарал үүслийн тухай мэдхэд Дарвины зүйлийн хувьслын онолын ерөнхий ойлголттой байх хэрэгтэй л дээ. Энгийнээр тайдбарлавал нэг ижил шинж тэмдэгтэй нэг бүлэг хүмүүс байсан ба тэд өсөж үржин өөр нутаг оронруу нүүдэллэнэ. Өсөж үржинж, шинэ газар нутанруу нүүдэллэнэ, ингэх явцдаа дахин шинж тэмдэгийн хувьд өөрчлөлт орж моно буюу нэг байсан шинж нь мюлти буюу олон болж олширсоор орчин хүн төрлөхтөн хэлбэршсэн гэх үү дээ. Гэхдээ хүн төрлөхтөний гарал үүслийн тухай ярья гэвэл их цаг хугацаа хэрэгтэ болноо. гэхлээ асууж лавлах зүйл байвал асуугаарай, чадах чинээгээрээ хариулахыг хичээнэ.

mongolbusgui said...

Anonymousд
Ойр төрлийн хамаатнууд хоорондоо суувал мэдээж цус ойртоноо. Шинжлэх ухааны хэллэгээр нь хүний удамшлын мэдээлэлд өөрчлөлт орох магадлал өндөр болно өөрөөр хэлбэл өвчтэй хүүхэд төрөх магадлал өндөрсөнө гэсэн үг.
Ан хүн төрлөхтөн ганцхан хос мичин өвгөөс үүссэн гэсэн үг биш юм шүү. Нэгэн зүйл бичин зүйлийн байгалын хувьсалын үр дүнд бий болсон гэдгийн ойлгож авах хэрэгтэй. Амьтны аймгийн нэгэн зүйл болон цусан төрөл гэдэг ойлголтуудын хооронд тэнгэр газар шиг их ялгаа бий. Жишээ нь дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс арьсны өнгөөс үл хамааран амьтны аймгийн нэгэн зүйл. Тэглээ гээд африкт эсвэл америкийн уугуул иргэд миний эсвэл таны хамаатан биш шүү дээ. Тэгхээр нэгэн зүйлийн хувьсан хөгжил гэдэг нь маш өргөн ойлголт учир цус холилдох гэсэн асуудал байхгүй л дээ. Хэрвээ миний хариулт танд ойлгомжгүй санагдвал лавлаж асуугаарай.