Суусан цэцэнээс явсан тэнэг дээр...
Би хотод төрж өссөн унаган хотын охин. Тийм болхоор би надад үл мэдэгдэх ертөнц болох хөдөө нутаг, гадаадад нутагийн тухай мэдэх хүсэлдээ хөтлөгдөн хөтлөгдөн миний заавал очиж үзэх ёстой газаруудын нэрсийг жагсаасан урт жагсаалтыг бага байхдаа гаргасан юм.
Саяхан жагсаалтыхаа бас нэгэн нэрийг дугуйлахаар ээлжит аяндаа яваад ирдлээ. Ингэж ярихаар намайг олон газраар явж үзсэн гэж бодож байгаа бол тийм биш шүү, гкк. Гэхдээ хоосонгүй Дорнод Монгол, Архангай, Солонгосын ихэнх түүх соёл, байгалын дурсгалт газраар яваад амжсан шүү.
Энэ удаагын аялал минь намайг Хятадруу хөтлөв. Хөтөлсөн гэдгийн учир нь санаандгүй байтал явах боломж гарсан хэрэг.
Санаандгүй аялалаараа лабораторийн гишүүд болон багшийн хамт Хятадын өмнө зүгийн жижиг хот болох Сүжоу хотод болох эрдэм шинжилгээний хуралд оролцохоор явлаа. Бидний гол зорьлого хуралаас гадна хөгжилтэй бөгөөд дурсамж дүүрэн аялалд яваад ирэх байсан учир Шанхайгаар дайран хурал болох Сүжоу хот дараа нь Ханжу хотоор аялахаар төлөвлөв. Дашрамд дурьдхад манай багш Бээжинд жижигхэн хувийн бизнес эрхэлдэг учираас Хятад байнга явдаг, бидэнд хятад орон хятад хүмүүсийн тухай сонирхолтой зүйлсийг үргэлж ярьдаг байсанаас бид Хятад орны тухай нэлээд сонирхох болж ажлын заваараа хятад хэл бага зэрэг судалцгаадаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Аялалыхаа оршилийг үүгээр төгсгөөд явсан газруудыхаа сониноос хуучлая.
1. Шанхай
1. Шанхай
Бидний онгоц Шанхайн олон улсын нислэгийн хуучин буудалд газардав.
Их хотод Сүн, Мин болон Манж улсын үеийн хядад баригуудтай зэрэгцэн Колончлолын үед европчуудын барьсан барууны хийцийн хуучин барилгууд, орчин үеийн тэнгэр баганадсан архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилгууд зэрэгцэн орших нь Шанхай хот өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг зэрэгцэн орших мэт сэтгэгдэл төрнө.
(Дэгжин малгай)
Миний хувьд мэргэжлийн онцлогоосоо болоод тэр үү очсон газрыхаа түүхэн ач холбогдол, байгалын дурсгалт газар хүмүүс аж амьдарлыг нь илүү сонихордог. Шанхай хот мянган жилийн баялаг түүхтэй хот тиймдээ ч надад орчин үеийн хөгжилөөсөө илүүтэйгээр түүхэн ач холбогдол нь гүн сэтгэгдэл төрүүллээ. Шанхайд түм түжигнэж бум бужигнах нь олны хөл хотын чимээнээс зайдуу байх дуртай надад жаахан хүнд санагдана. Гудамжинд хүн ихтэй учираас зураг авхад тун тохиромжгүй байв. Юуны түрүүнд охид бүсгүйчүүдийг нь их ганган байх гэж санатал тийм биш юм. Бүсгүйчүүд нь богино даашинз барагтай өмсөхгүй нүцгэн хөлөө бараг гаргаж явахгүй. Учрыг нь асуувал Шанхайн бүсгүчүүд нүцгэн хөлөө гаргаж явдаггүй гэнэ гэхдээ шөнийн цэнгээний газруудаар жинхэнэ сайхан хүүхнүүд байдаг одоо сайхан бүсгүйчүүдийн унтлагын цаг гэж хариуллаа (үдээш хойж болж байсан үе л дээ, хэхэ). Шанхайд Хан үндэстэнүүдээс гадна шар толгойтой гадныхан их харагдана. Зарим нь хятадаар ярих нь эхэндээ сонирхолтой санагдаж байв. Сайхан гэж хэлэхээр хятад бүсгүйчүүд ихэвчлэн гадаад залуустай хөтлөлцөн алхахыг хараад ганц Монгол гэлтгүй хаа газрын бүсгүйчүүд адилхан юм уу даа гэж бодогдлоо.Их хотод Сүн, Мин болон Манж улсын үеийн хядад баригуудтай зэрэгцэн Колончлолын үед европчуудын барьсан барууны хийцийн хуучин барилгууд, орчин үеийн тэнгэр баганадсан архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилгууд зэрэгцэн орших нь Шанхай хот өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг зэрэгцэн орших мэт сэтгэгдэл төрнө.
Шанхайд бид Хятадын эртний цэцэрлэгт хүрээлэнгийн сонгодог жишээ археологи, түүхийн дурсгалт газруудын нэг болон Ююан цэцэрлэгээр аяллаа. 1559 оноос Пан Юндуан өөрийн эцэгт Мин улсын түшмэл Пан Енд зориулан бариаулсан худийн цэцэрлэг юм. Цэцэрлэгийг барихад 20 жил зарцуулжээ.
400 гаруй жил болход хэд хэдэн удаа эвдэрч хамгийн сүүлд 1956-1961 онд Хятадын засгийн газраас их засвар хийн 1961 оноос эхлэн олон нийтэд зориулан музеан зориулалтаар нээжээ. Үүнээс өмнө энэхүү цэцэрлэг энгийн иргэдийн хувьд хаалттай газар байлаа.
Цэцэрлэгийн нийт газар нутаг нь 20м2 хэмжээтэй үзэгслэнтэй төөрдөг байшин гэлтэй. Бээжинд байрлах Эзэн хааныы өвлийн болон зуны орднуудтай харьцуулхад хэмжээгээр жижиг боловч хамаагүй үзэгслэнтэй бөгөөд чамин гэж хэлмээр.
Хүний гараар бүтээсэн чулуун хана, хүрхрээ төрөл бүрийн мод цэцэгс, барилгууд нь гайхалтай. Хэрэв энэ цэцэрдэг ярьдаг байсан бол ямар олон гайхалтай түүхүүдийг ярих байсан бол гэж бодогдмоор.
Цэцэрлэгийн нийт газар нутаг нь 20м2 хэмжээтэй үзэгслэнтэй төөрдөг байшин гэлтэй. Бээжинд байрлах Эзэн хааныы өвлийн болон зуны орднуудтай харьцуулхад хэмжээгээр жижиг боловч хамаагүй үзэгслэнтэй бөгөөд чамин гэж хэлмээр.
Хүний гараар бүтээсэн чулуун хана, хүрхрээ төрөл бүрийн мод цэцэгс, барилгууд нь гайхалтай. Хэрэв энэ цэцэрдэг ярьдаг байсан бол ямар олон гайхалтай түүхүүдийг ярих байсан бол гэж бодогдмоор.
Цэцэрлэг дотор орход ерөтнцийн зовлон жаргалыг мартаж цаг хугацааны хүлээснээс ангижрах мэт сэтгэгдэл төрж савны ёроолд тоосонд дарагдаад хэвтэж байсан дотоод сэтгэлийг минь уудлаад гаргаж ирэх шиг санагдах нь таатай. Үлгэрлэвэл хээр таанын үнэрт мансууран өвсний толгой зуугаад тэнгэр ширтэн салхины шивнээг сонсонгоо хэвтэхтэй адил юм уу даа.
Цэцэрлэгийг үзэхэд суурин соёл иргэншил манай нүүдлийн соёл иргэншилийн ялгааг жинхэнэ утгаар нь мэдэрхээр байлаа.
(Энэ сандалыг модны үндэсээр хийсэн ямар ч залгаас ороогүй нэг бүхэл, гайхалтай урлагийн бүтээл)
Харамсалтай хүн ихтэй байсан болхоор зураг авхад хэцүү байлаа.
1 comment:
hi . blogiig chin sayhan medsen . dajgui yabjee. amjilt.
Post a Comment