Энэ онд Олон Улсын эрдэмтэдийн хамтарсан судалгааны ажлын үр дүнд одоогоос 4000 жилийн өмнөх хүний үснээс геномын ДНХ-ийн бүрэн дараалалыг гаргаж авах судалгаа амжилттай болж үр дүнгээ хэвлүүлсэн байна. Саяханыг болтол эрдэмтэд эртний хүний ДНХ дараалалыг хэсэгчлэн ялгаж судалж байсан билээ. Хориод жилийн өмнө анхны эртийн ДНХ ялгах аргазүйг нээж байх үед эрдэмтэд эртний хүний геномын дараалалыг бүрэг ялгаж авч болох тухай зүүдэлж ч байгаагүй билээ. Энэ судалгаан нь эрдэмтэдийн өмнө хүн төрлөхтөн, аливаа угсаатан үндэстэнүүдийнгарадл үүслийг судлах ажид амар том дэвшилтэд боложыг нээж өгсөнөө өндөр ач холбогдолтой судалгаа болжээ. Энэ судалгааны үр дүнд Эртний хүмүүс берингийн хоолойгоор дамжин хэрхэн Америкт суурьшсан тухай таамаглалыг илүү тодорхой болход мөн эртний эскимосчуудын гарал үүслийн тухай чухал таамаглалуудыг эрдэмтэд дэвшүүлээд байна.
Хүн судлал, ялангуяа эртний хүн судлалын (палеоанропологи) салбарт молекул генетикийн аргазүйг ашиглаж эхэлсэнээс хойш 2 гаруй жилийн хугацаанд энэ салбар шинжлэх ухаан улам хурдацтай хөгжиж өдөр бүр шинэ шинэ нээлтүүдийг хийх болсон билээ.
Дээрх судалгаанд Гренландийн арлын баруун өмнөд нутагт мөнх цэвдэгийн доор хадгадагдаж үлдсэн Палер-Эскимо хүний үсийг судалгааны дээжээр ашигласан байна. Тухайн эртний дээж хэр сайн хадгалагдаж үлдсэн байна ДНХ төдий чинээ сайн хадгалагдаж үлддэг учир энэ судалгаа амжилттай болход нөлөөлсөн томоохон хүчин зүйлийн нэг энэхүү дээж өөрөө юм. Үүнээс гадна судалгааны ажил үр дүнтэй болход авяаслаг эрдэмтэдээс гадна нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл нь яах аргагүй санхүүжилт байдаг гэгдийг сануулхад илүүц буйзаа.
Энэ судалгааны багаас гадна Германы МАКС ПЛАНК-ийн хүрээдэнд (Max planck institute for evolutionary anthropology) Неандарталь хүний митохондрийн ДНХ бүрэн дараалалыг гаргаж авах судалгаа амжилттай явагдаж байгаа бөгөөд түрүүчийн үр дүнгүүдээ хэвлүүлсэнийг дараа танидцуулах болно.
No comments:
Post a Comment