Салъя гэж салаагүй байлгүй тэр минь...
Сахилгагүй цагаан бороо юу гээд чиг шивнэсэн юм
Сарны дор ондоо гоё хүүхэн байдаг
Сааталгүй очооч гээд байхаар нь намайгаа голсон байлгүй.
Холдъё гэж холдоогүй байлгүй тэр минь...
Хонгорхон салхи нь хөлд нь ороолдоод
Хорвоод өөр гоё хүүхэн байдаг гэж
Ховын үг зөөгөөд байхаар нь намайгаа голсон байлгүй
Цаашилъя гэж цаашлаагүй байлгүй тэр минь...
Цасны гэнэн будраа юу гээд чиг гэрэлтсэн юм
Царайлаг ондоо хүүхэн байдаг
Цаг алдалгүй очооч гээд байхаар намайгаа голсон байлгүй
Салъя гэж салаагүй байлгүй тэр минь
Салхи, бороо, цасны чөлөөнд гээгдээд үлдсэн тэр минь.
BIIRBEH.MN by Bataka - Ц.Хулан : Улиралын амраг
No comments:
Post a Comment