Oct 18, 2010

Цөлийн цэцэг


Уржигдар дэлхийн анхны топ моделуудын нэг болон Сомали гаралтай  Варис Дарий (Варис гэдэг нь Сомали хэлээр Цөлийн цэцэг гэсэн утгатай) хэмээх бүсгүйн тухай Цөлийн Цэцэг гэдэг киног үзээд гэртээ ганцаараа баахан уйллаа. Үнэхээр хатан зоригтой бүсгүй юм, өөрийхөө амьдарлын тухай бичсэн намтар номоор киноны зохиолыг бичсэн гэнэ. Африкийн цөлд ямаа хариулдаг нүүдэлчин айлд төрсөн Варис Дарий Дэлхийн хамгийн алдартай топ моделуудын нэг болсон байлаа. Гэвч алдрын оргилд гарсан үзэгслэгт бүсгүйн ард чухам ямар эмгэнэлт амьдрал нуугдаж байгааг түүний найзаас өөр хэн ч мэдэхгүй. Сомали эмэгтэй хүн болж төрсөн түүнийг бусад Африк бүсгүйчүүдийн адил эмгэнэлт хувь тавилан хүлээж байлаа. Киноны тухайд товчхон өгүүлнээ, кино үзэх линкийг оруулсан болхоор өөрсөдөө үзээрэй.
Лондон хотын гудамжинд амьдарч байсан тэрээр Марилин хэмээх сайхан сэтгэлтэй охиной танилцсанаар унтах байр, хоолоо олж идэх ажилтай болно. Англи хэл нь аажмаар сайжирч, Гамбургерийн газарт шал угааж байсан түүнийг тухайн үеийн алдарт зурагчин Теренсе Донаван өөрийн нэрийн хуудсаа өгч зургийн модел хайж байгаа сонирхвол өөртэй нь ирж уулзаарай гээд сална.

Нэг орой найз Марилинаа эрэгтэй хүнтэй хамт байхын хараад Муслим шашны хүмүүжилтэй Варис Марилиниг шүүмжилнэ, жинхэнэ эмэгтэй хүн нөхрөөсөө өөрөө хүнтэй учрах ёсгүй, тайруулсан бүсгүй л учрах ёстой гэж. Тайруулна гэдэг нь эмэгтэй хүүхдийг багад нь үтрээг нь огтолж аваад бие засах, өндгөн эс гадагшлах жижигхэн нүх үлдээн битүүлэн оёж хуримын анхны шөнө нөхөр нь оёог задалдаг заншил (Female genital cutting) бөгөөд Муслим шашинтай Африкийн ихэнх оронд тархсан хүний ёсноос гажууд үзэгдэл гэж хэлхэд болно. Нэг үгээр хэлбэл эмэгтэй хүнийг хуримаас өмнө бэлгийн харьцаанд орхоос хамгаалсан гажууд ёс. Найз охиноо эрүүл байгааг харсан Варис бүх эмэгтэйчүүд ингэж амьдардаггүйг, бие засах, сарын тэмдэг ирэх бүрт зовиур, өвдөлтийг мэдэрч амьдрах ёсгүйг ухаарсан бүсгүй өөрөөр амьдархаар хатуу шийднэ. 3 настай байхад нь оёж нөхрөөс нь өөр хэн ч задлах ёсгүй гэж ээжийх нь хэлж өгсөн оёог хагалгаа хийж авхуулан, алдарт зурагчин Теренсе Донавантай очиж уулсзанаар Варисийн гоо үзэгслэнг зургын хальсанаа буулгаж эхэлсэнээр бүсгүйн алдрын оргилд хүрэх зам нээгдэнэ.
Алдарт модел болсон бүсгүйн жинхэнэ нууцыг 1997 он болтол Марилин найзаас нь өөр хэн ч мэдэхгүй байлаа. 1997 онд нэгэн эмэгтэйчүүдийн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр өөрийн амьдарлын бодит түүхийг, өөвөөгөөс нь ч өндөр настай баяны 4 дэхь эхнэр болохгүйн тулд 13 настайдаа гэрээсээ оргосон тухай, эмэгтэйчүүдийн хэлүүг огтлох хахир ёс заншлын хохирогч гэдгээ, Африкийн хэдэг сая бүсгүйчүүд өөртэй нь ижил хувь тавилантай болохыг анх удаа олон нийтэд дэлгэнэ. 1998 онд Цөлийн цэцэг хэмээх өөрийн намтар номоо бичсэн нь хэд хэлнээ орчуулагдаж, олон улсын хамгийн сайн гүйлгээтэй ном болжээ. Энэ үеээс эхлэн тэрээр эмэгтэйчүүдийн хэлүүг огтлох харгис ёсны эсрэг тэмцэж Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн болсоноор дэлхий нийтийг энэ харгис ёсыг усгахын төлөө тэмцэхийг уриална. Түүний хүчин чармайтлын ачаар Африкийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Maputo Protocol-д эмэгтэйчүүдийн хэлүүг огтлох харгис ёсыг хориглох заалтыг оруулж, энэхүү протоколд одоогийн байдлаар Африкийн 20 гаруй орон элсээд байна. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх орнуудад эмэгтэйчүүдийн хэлүүг тайрах ёсыг хуулиар хоригложээ. Учир нь гадаад цагаачилсан Африк, зарим исламын шашинтай ард түмэн хуучин ёс заншлаа хадгалан охидыхоо хэлүүг тайрдсаар байдаг аж.
Хэлүүг багад нь тайрвал цус алдах, бохир орсоноос болж үхэх, бэлгийн замын халдварт өвчин ялангуяа ДОХ тусах магадлал өгдөрсөхөөс гадна сэтгэл зүйн хямралд орох, сэтгэцийн өвчин тусан эх үндэс болдогыг судлаачил тогтоогоод байна.
Бидний сайн мэдэх Ирак, Индонез, Африкийн ихэнх орнууд, Баруун Европын өндөр хөгжилтэй орнууд, АНУ-д цагаачилсан Африк болон зарим ислам шашинтнуудыг дунд энэ ёс заншил өргөн дэлгэрсэн байдаг гэнэ.
Киногоо үзвэл түүнд ямар бэрхшээлтэй учирч, хэрхэн даван туулж байгаа тухай илүү дэлгэрэнгүй гарна. Киноны гол дүр болох Варисийн дүрд Этиоп гаралтай топ модел Лияа Кебеде тогложээ (Хөрш орноос гаралтай болоод ч тэр юмуу хоорондоо их адилхан). Лияа Кебеде ч мөн филантропист, Этиоп болон Африкийн бусад орны нярай хүүхэд, эхчүүд, тэднийг төрхийн эндэлтээс аврахын төлөө ажилладаг бүсгүй гэсэн.
Киног үзээд энэ хоёр бүсгүй улаан фен болов. Бас эмэгтэй хүн болж төрөх хатуу хувь тавилан гэдгийг яс махаараа мэдрэх шиг болсон. Манай Монголд ийм хатуу ёс байхгүй ч эмэгтэйчүүд маань бас л бүсгүй хүн болж төрсөнийхөө төлөө эрх нь зөрчигдөж буй бүсгүйчүүд зөндөө бий. Ядаж л бид чинь харанхуй шөнө гудамжаар айдастай алхдаг шүү дээ. 
Хүмүүс ясар ч сайхан эмэгтэйн гоо үзэгслэнгийн цаана  аймшигт зовлон, гуниг нуугдаж байгааг тааварлахдаггүй, учир нь дэндүү сайханд нь нүд гялбаад харж чаддаггүй, эсвэл сэрүүн зүүд нь арилчих вий гэсэндээ хархыг хүсдэггүй байх.
Бүсгүй хүн эхийн цагаан сүүгээр ертөнцийн хар өнгийг цагаанаар будаж, нулимсаараа бусдыг нүгэлийг  уучилж амьдардаг дэндүү агуу хүмүүс юм даа.

4 comments:

soulmate said...

энэ киног үзсэн шүү
их хөнгөнөөр дүрсэлсэн болохоос яг амьдрал дээрээ илүү хүнд бэрх замыг туулсан болуу гэж бодсон

хамгийн сүүлийн хэсэг нь аймаар өрөвдөлтэй

mongolbusgui said...

H tiimee, eejteigee uulzdag hesgiig n hasalgui gargasan bol. Bi ch ene kinog ehnees n duustal uilsan.

Anonymous said...

үзүүлэх линк нь байна уу? Линк нь байгаа гэсэн боловч ерөөсөө олж харахгүй юм...

Unknown said...

link n bnuu, ugchih please