Dec 13, 2010

....

Мах цуснаас бүтсэн болхоор өвдөж, зовох хүнд байдаг л зүйл. Заа ялангутяа, хүний нутаг юм болхоор ээж аавын халамжаас холдоод, ус агаар нь таараагүйгээс хүнйи биед зөндөө л өөрчлөлт гарна. Өнгөрсөн долоо хоногт ханиад хүрээд, нус нулимастайгаа хутгалдаад, сүүлдээ хүндэрээд халуурч бүлээрээд хэвтэхдээ тулав. Яг энэ зураг шиг л хэвтлээ. Өвдөөд хэвтэхээр хажууд ээж минь байсан бол юу боллоо гэж ингэж царай алдхав дээ гэж бодхоос л гэрээ удам их санаад. Ядаж байхад хархүү маань ажлаар хол явсан тул гэртээ ганцаараа халуураад хэвтлээ ш дээ. Хэрэгтэй үед явчихдаг гэж халуураад хэвтэж байхдаа гомдсон ч, миний төлөө л явсан хүн шүү дээ.

Цагаа тулахаар хүн аминдаа арчаатай байдаг юм байна, сармистай шөлөөр өөрийгөө жаал тордсоны ачаар ашгүй дээрдээд хүн төрхөндөө орлоо шүү. Ямар ч өвчинд амралт, сайхан халуун хоол хамгийн сайн эм байдаг юм байна.
Хайрт минт хурдан ирээсэй. Санаж байна шүү.
Анх ирсэнээс хойш удалгүй биохимийн шинижилгээ өгхөд үзүүлэлтүүд бара хамгийн дээд хэмжээг заах нь холгүй их сайн гарч баярлуулсан ч жил гарны дараа дахиад шинжилгээ өгөхөд нөгөө сайхан үзүүлэлтүүд хэвийн хэмжээний хамгийн доод үзүүлэлтийг зааж байж билээ.
Үүнийг эс тооцвол өвдөж сүйд болоогүй ээ, 2, 3 удаа хамрын ханиад хүрсэнийг эс тооцвол хэвтэрт ортолоо нэг ч удаа өвдөж үзээгүй.
Хүмүүс халуурахаараа зүүдэлдэг болвуу, би жаахан байдаа ногоон эрээн хөнжилийн даавуу нөмөрдөг байсын, халуурах бүрдээ яг тийм ногоон эрээн банзал өмссөн томоо биетэй бүдүүн авгай жижигхэн одой хүмүүст намайг халуун тогоонд хийгээд чанаад бай чанаад бай гэж тушаагаад, одой хүмүүс намаг томоо тогоонд хийгээд доороос нь галаар өрдөөд байна гэж зүүдэлдэг байж билээ, одоо тэгж зүүдэлхээ больсон.

Dec 7, 2010

Хүнд инээмсэглэл бэлгэлсэн гоё кино

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ миний гар

Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Dec 3, 2010

Гоо сайханы мэс засал

Өөрт байгаа жаахан өөг засуулчих юмсан гэсэн дүрсгүй бодол олон хүнд байдаг. Яагаад болохгүй гэж. Одоо мэс заслын технологи улам сайжраад нүдний давхрааг 10мин дотор хийдэг болсон энэ цагт өөрт таарсан хөөрхөн засал хийлгэхэд яадгийн.
Би бага байхдаа өөрийгөө их том хамартай, жижиг нүдтэй гэж боддог байв. Тиймээс том болоод хамраа хасуулж, нүдээ том болгоно гэж мөрөөддөг байлаа. Одоо бол би хамарандаа хайртай, харин нүдээ засуулчих юмсан гэсэн бодлоо хаяагүй яваа.