Өөрт байгаа жаахан өөг засуулчих юмсан гэсэн дүрсгүй бодол олон хүнд байдаг. Яагаад болохгүй гэж. Одоо мэс заслын технологи улам сайжраад нүдний давхрааг 10мин дотор хийдэг болсон энэ цагт өөрт таарсан хөөрхөн засал хийлгэхэд яадгийн.
Би бага байхдаа өөрийгөө их том хамартай, жижиг нүдтэй гэж боддог байв. Тиймээс том болоод хамраа хасуулж, нүдээ том болгоно гэж мөрөөддөг байлаа. Одоо бол би хамарандаа хайртай, харин нүдээ засуулчих юмсан гэсэн бодлоо хаяагүй яваа.

Саяхан таньдаг эгчээсээ найзых нь ажилладаг гоо сайханы мэс заслын эмнэлэгт очиж зөвлөгөө авсан. Ажилладаг хүүхнүүд нь үнэн тасархай, бараг бүгд сийлсэн юм шин хамар, зурсан юм шиг нүдтэй.
Миний нүд уг нь жижиг биш, бас том давхраатай боловч зузаан зовхиноос болоод давхраа нь манайхны хэлдэгээр далд. Одоохондоо хагалгаа хийлгэнэ гээд шийдчихсэн байгаа, 30 мин үргэлжлэх хөнгөн хагалгаа гэсэн.
Гоо сайханы мэс засал бас хүнд гоо сайхан бэлгэлхээс гадна өөртөө итгэх итгэл өгдөг бололтой. Энэ Солонгос оронд эр, эм, хөгшин залуугүй гоо сайхны мэс засал хийлгэнэ. Хамгийн эрэлттэй нь давхраа, хамар өндөрсгөх бас хөхний томруулахмэс засал. Навтгар хамартай, онигор нүдтэй манай Азийханд бүлтгэр нүдтэй, өндөр хамартай Европ хүүхнүүд сайхан харагддаг байлгүй дээ. Хүн угаас өөрт байхгүй зүйлийг олж авахын төлөө хөөцөлддөг амьтан хойно доо. Давхрааны тухайд залуус гэлтгүй хөгшчүүл их хийлгэнэ, хүн хөгшрөх тусам зовхины арьс унжиж нүдийг хөшиг шиг халхална, үүнийгээ засуулаад авбал худалч хүнд бараг 10 насаар залуу харагдахаас гадна хараанд саад болоол байсан хөшигийг нь аваад хаячихаар нүд нь цэлмээд явчихдаг давуу талтай гэнэ. Миний таньдаг хүн энэ хагалгааг хийдгэх гэж байгаа, гоё болох байх найдаж байгаа.

No comments:
Post a Comment