Ойрдоо арай дэндүү депресст орж байнаа. Сүүлийн үед ямар ч ахиц гарахгүй байгаа энэ ажлыг (надаас шалтгаалаагүй л дээ) заавал яагаад би цаг хугацаа, байгаа бүхнээ золиослон байж хийх ёстой гэж бодогдоод, хаяад явчихмаар санагдах боллоо. Үүнээс илүү дээр боломж зөндөө байхад би яагаад энэ хонхорт учир нь олдохгүй хүмүүсийн дунд, хоосон үг нь хэзээ нэг өдөр биелэнэ гээд хүлээгээд суух ёстой гэж. Багш судалгаа хийх бүх боломжоор хангаж өгнөө гэж амласан, гэтэл тэрийг нь 3 жил хүлээлээ, байдаггүй шүү. Судалгааны хүрээлэн ганц энд байгаа биш өөр газар очиж судалгаагаа хийхэд болно ш дээ, хаяад явчихад надад алдах юм гэвэл өнгөрсөн 3 жил байна. Энэ 3 жилийг энэ сургуульд, хүнд итгэхээ байсан хүмүүсийн дунд эцэг эх, эх орноосоо хол өнгөрөөхдөө дуртай ажлаа хийж байгаадаа гэж өөрийгөө тайтгаруулж өнгөрөөсөн. Дээр миний төлөө өөрийхөө алтнаас үнэтэй цаг хугацааг энд хоосон өнгөрөөж байгаа хажуудах хүнээ бодсон ч хаяачихад харамсаад байх зүйл байхгүй мэт. Өөр газар очоод эсвэл нутагтаа хариад дахиад шинээр эхлэхэд яагаад болохгүй гэж. Хүн бүрт хийх дуртай ажил байдаг. үүнийг би хийхгүй бол өөр хэн хийхэв, энэ ажил бол би, би бол энэ ажил, энэ ажил надад байхгүй бол би хэн ч биш гэж амьдарлын чин зорилого болгож байсан зүйлээ нэг л өдөр хаяж чаддаг болвуу. Урьд нь энэ ажилгүйгээр би хэн ч биш гэж боддог байсан ч цагийн аясаар бодол минь өөрчлөгдсөн байх юм. Сонин юмаа хүн гэдэг амьтан, амьдралд минь шинэ утга учир, баяр баясгалан өгдөг зүйл орж ирсэн болхоор тэр юм болвуу. Хайрыхаа төлөө мөрөөдлөө орхичихоод харамсахгүй байна гэдэг хүмүүсийг ойлгодоггүй байсан одооноос хүн яагаад тийм шийд гаргахад хүрдэгийг өөрийн биеэр мэдэрч байна. Хаанаас ч билээ дээ хуучнаа хаяж чаддаггүй хүн шинийг олдоггүй ээ гэж сонсож байсан тодгойд эргэлдээд салахгүй нь ээ.
5 comments:
Сайн байна уу? Лхагваа эгчээ таны бие сайн уу? Амьдрал хайраар дүүрэн байдаг учираас л бид хүсэл мөрөөдлөө хүртэл зарим тохиолдолд хаяж чаддаг байх. Миний бодлоор хүн амьдралд сэтгэл хангалуун байж чадвал тэр нь аз жаргал болдог байх гэж бодож байна. Яадаг ч байсан таны сонголт зөв байна гэдэгт би итгэлтэй байна. Таньд амжилт хүсье._. биеэ бодоорой.
ккк та бичлэгийн ангиал гээд бичцэн байна. үүнийгээ засахгүй юм уу?
Sain uu? Bihclegiin angilal gej bichdeggui ym uu, gkk. Bi tegj bichih n zov ym bh gd bicheed tawichihsan sh dee. gkk, oor ug olj zashaas.
sainu , suuliin bichilguud chin ih sonin bn shuu. eh nutgaa sanaa yu...
ooriin bodol oortoo zov, dotnii humuusteigee sain yariltsaj asuuj shiidberiig gargaarai.
amjilt husii.
Sodon Mongol sain uu?
Harin tiimee, suuliin heden sar jaahan stresstei blaa. Odoo bol iimerhuu ymand stresstehgui bhr shiidsen, amidrald asar tom oorchlolt orood geh uu dee, gkk.
Post a Comment