Бүсгүйчүүдээ Толигор гэрэлтсэн арьстай болмоор байна уу? Тэгвэл доорх зөвлөгөөг хүргэж байна.
1. Нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэх
2. Долоо хоногт 2-3 удаа гуужуулагч хэрэглэх
3. Нүүрээ цэвэрлэсэнийхээ дараа заавал чийгшүүлэгч болон тонер хэрэглэх
4. Долоо хоногт 1-2 удаа нүүрэнлдээ маск тавьж тэжээл өгөх
1. Цэвэрлэх
Таны арьсны гадаргууд наалдсан тос, хир, бактери зэргийг цэвэрлэх шаардлагатай. Тослог арьстай бол ус ихтэй цэвэрлэгч, хуурай арьстай бол тосон цэвэрлэгч хэрэглээрэй.
2. Гуужуулагч
Гуужуулагч буюу scrub нь арьсны үхсэн эсүүдийг цэвэрлэж шинэхэн эсүүдийг сэргээх үйлчилгээтэй. Ялангуяа байнга нүүрээ буллаг бүсгүйчүүдэд бүр чухал шүү.
3. Тонер
Тонер нь арьсны сүвийг нээж, арьсны балансыг тэнцвэржүүлж өгсөнөөр арьс чийгшүүлэх таатай нөхцөлийн бүрдүүлж өгнө. Чийгшүүлэгтэй тонер авхаа мартуузай.
4. Чийгшүүлэгч
Хэрэв батгатай бол энэ маш чухал алхам. Хэрэв арьсаа чийгшүүлэхгүй бол арьс тань хуурайшиж хэрэгцээнээс илүү тослог ялгаруулах болно. Арьсаа чийгшүүлсэнээр арьсыг сэргээж зөөлрүүлдэг. Хуурай арьстай бол lotion эсвэл cream, тослог арьстай бол water based gel хэрэглээрэй.
5. Маск
Маск нь арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Маск хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүний зааврын дагуу 3-20 мин тавьж хэрэглээрэй.
No comments:
Post a Comment