Jan 20, 2012

Ээж болох сайхан ч зугтах аргагүй асуудалууд байнаа

Ээж байх сайхаан. Харцнаас хайр гэрэлтээд, алхаа гишгээ, хэлж ярих бүрдээ намба суугаад, аз жаргалаар бялхаад сайхаан.


Гэхдээ ээжүүд бид эрүүл мэндээ багагүй золиосолдог шүү дээ. Бид үр хүүхэд, гэр бүлийхээ аз жаргал, эрүүл мэндээс гадна өөрийгөө ч бас бодох хэрэгтэй. Арьс язрах, хөлийн судас бүдүүрэх, халдвар, целлюлит, үс унах гээд ээжүүд бидэнд тохиролддог олон асуудлууд байнаа. Би аль болох өртөг багатай, хялбар аргаар заримыг нь шийдвэрлэсэн чадсан гэхүүдээ, гкк. 

Хамгийн эхлээд жирэмсэн болонгуутаа хөөрсөн сэтгэлдээ хөтлөгдөөд арьс язрахаас сэргийлэх үйлчилгээтэй тос болон лосион аваад. 5 сар хадгалж байгаад төртөлөө хэрэглэсэн ч  нэлээд илүү гарсан шүү. Би зөвхөн гэдсэндээ түрхсэн нь буруудсан байна лээ, өгзөг гуяараа бас түрхэх ёстой байсаныг нь язарсаны дараа л мэдсэн. Гэдсэндээ энэ тосоороо массаж хийж түрхэж байсаны ачаар гэдэс язраагүй. Оливын тос арьс язралтаас сэргийлэх үйлчилгээтэй байдаг гэсэн. Гэхдээ туршиж үзээгүй болхоор хэр сайныг нь хэлж мэдэхгүй юмаа.

Төрсөний дараа эмч маань язарсан арьсанд массаж хийж түрхдэг тос хэрэглэхийг сануулаад. Ямар нь сайныг мэдэх биш эмийн санчийн зааж өгсөн тосыг л авч хэрэглэсэн. Би ч нэгэнт язарчихсан юм чинь үйлчлэх нь юу л бодсон ч гомдлын мөр гээд хэрэглэсэн нь болсон оносон шүү.  Ийм төрлийн бүтээгдэхүүн аль болох язралтаа шинэхэн буюу сорвио улаан өнгөтэй байхад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. 4 сар орчим түрхсэн мэдэгхүйц үр дүнтэй юм билээ, жижиг язралт нь бараг арилсан, их язарсан хэсгээрээ нэлээд бүдгэрсэн байна лээ. Нэг сав тосыг лосионтой нь хамт бараг 8-9 сар хэрэглэнэ. Ийм бүтээгдэхүүнүүдийг массажны тос, лосионтой нь хамт хэрэглэх нь зүгээр юм билээ. Нэгэнт язарсан бол бүдгэрэхэс биш 100% арилана гэж байдаггүй гэсэн, гэхдээ багасч байвал яахав дээ.
Язарсан сорви арилгах бас нэг арга нь лазер эмчилгээ, гэхдээ нэлээд үнэтэй, бас л 100% арилгаж чадахгүй.

Төрсөний дараа биеийн эсэргүүцэл хэт суларсанаас болоод эмэгтэйчүүд нянгын халдвар их авдаг. Би ч бас тойроогүй, бугуйгаар өвдөөд, охиноо ч өргөж дийлэхгүй болоод эмнэлэг орж үзүүлсэн чинь бугуйн хэсгээр халдвар авсан байна гээд тариа хийлгэж байж зүгээр болсон. Хөхүүл хүүхэдтэй тул эм өгөхгүй гээд шууд тариа хийгээд, 7 хоноод зүв зүгээр болчихсон..
Дараа нь хөх хавдаад, өвчин ороод, халуураад, манайхаар бол горьдох гэдэг нь болоод. Бас л эмнэлэг орсон хөхөнд бохир орсоноос идээлсэн байна гээд эм ууж эмчилгээ хийлгэсэн. Хөхөө сааж байгаад жаахан шалбарчихсан байсан шархаар бохир орсон юм билээ. Эмэгтэйчүүддээ гэж захихад тийм зүйл тохиодвол горьдсоноос боллоо гээд зүгээр өнгөрч болохгүй заавал эмнэлэг орж үзүүлээрэй.  

Бас нэг том асуудал нь хөлийн судас бүдүүрч хагараад хааяа өвдөнөө, энийг бас үзүүлж эмчилгээ хийлгэдэг байхдаа, эмчлүүлэхгүй улам хүндрээд байх шинжтэй. Үүнийг гэрийн нөхцөлд яаж арчилдаг, хэрхэн гам барьдаг тухай одоохондоо мэдэхгүй байна, ном сонин уншиж, эмчээс зөвлөгөө авахаараа бичнээ.

Таргалалт, эмэгтэйчүүдийн даавраас үүдэлтэй целлюлит гэж бас нэг толгойн өвчин байнаа. Гэхдээ үүнээс салах хэд хэдэн энгийн арга бий.
Эхлээд Арома терапи, би гэртээ целлюлит задлах үйлчилгээтэй арома дэнлүү байнга асааж тавьж байгаа. Юу вэ гэхээр сайпрусс гээд цэцэгний үнэр целлюлит задлах үйлчилгээтэй байдаг гэнэ. Энэ цэцэгнээс гаргаж авсан тосыг дэнлүүн дээр 2-3 дусал дусаагаад доор нь лаа асааж халаахаар үнэр нь өрөөгөөр дүүрээд агааржуулагч, бас эмчилгээ болоод дээр гэрт бас нэг чимэг нэмээд давхар давхар ашигтай эд. 10 мл тос авчихад хагас жил элбэг хэрэглэчихэнэ. Зурган дээр дэнлүү нь байна. Энд Арома эмчилгээ буюу aroma theraphy  мода болоод байгаа олон төрлийн ашигтай, хэрэглэхэд ч хялбар.
Үүнээс гадна анти целлюлит тос, гел хэрэглэж массаж хийвэл үр дүн сайтан байдаг. Biotherm-ийн бүтээгдэхүүн хамгийн сайн гэж сонссон ч манай гэрийн төсөвтэй харьцуулхад арай үнэтэй санагдаад Loreal-ийг хэрэглэж байгаа. Саяхан эхэлсэн болхоор үр дүнг нь хэлж мэдэхгүй л байна. Заавал тос хэрэглэлгүгээр массаж хийж болох ч анти целлюлит бүтээгдэхүүн хамт хэрэглэвэл 1-2 сарыбн дараа үр дүн нь гарна гэж минйи уншсан ноион дээр бичсэн байна лээ. Энэ номонд заасан өөртөө массаж хийх аргыг нь дараа оруулнаа.
Хоол хүнсээ тохируулж хэрэглэхээс гадна тогтмол дасгал хийвэл үр дүн хурдан байх нь ойлгомжтой ч нялх, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоолоо зохицуулж дасгал хийх тамир хаанаас байхав дээ. Зав гарвал түр амсхийж, хажуугаар нь амжуулах ажил ихтэй болхоор дасгал хийж үнэндээ амжихгүй л байна.
Үс унах гэж нэг аюул байнаа, духаараа бараг халзан болсон. Эргэж ургадаг ч гэсэн үс уналтаас сэргийлсэн тэжээлийн шампунь, эм, тос, маск, эссэнз гээд үс арчилгааны зөндөө л юм хэрэглэж байгаа, гайгүй байхаа. Үс арчилгааны бүтээгдэхүүн харьцангжй хямд, сонголт өргөнөөс гадна үс сайхан бол зүс сайхан гэж үг байдаг шүү дээ, тиймээс үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай.
Жич: зарын чанартай зүйл хэлхэд бүсгүйчүүдээ хүсвэл лээрх тос болон арома эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг авч болно шүү.

3 comments:

Anonymous said...

une n hed be palmersiin 2 tos mun aromagiin huvid holboo barih ym bnuu haanaas avah be

mongolbusgui said...

Sain uu? Palmersiin yamar tos zahih gsn ym be? Een sariin suuleer ene essential oiliig oruulah gej bgaa, tegeheer medegdnee :)

Anonymous said...

Hi,
deerkh tos bolon aroma emchilgeenii buteegdehuuniig ni avmaar bna,yaj avah ve,bas savan avmaar bna
Blog-g ni say l unshlaa,mash ikh taalagdlaa,bichlegiin hev mayag ni gehiin muudaa,tun dajgui
baigal_l@yahoo.com geed holbogdohiig husie