Mar 29, 2012

Солонгос-арьс өнгөөр ялгаварлах үзэл



Энэ Солонгос өнлөр хөгжилтэй орон хирнээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхан үзэл нэлээд дэлгэрсэн орон шүү, намайг анх ирж байх үеийг бодвол хамаагүй дээр болсон ч гэсэн байсаар л байгаа. Солонгосчууд өөрсөдөөсөө цагаан арьстай үндэстэн буюу цагаан арьстнуудад их сайн, яаж ийгээд тэдэнтэй найз нөхөд болохыг хичээдэг бол эсрэгээрээ бараан арьстай нөхдүүдэд цаагуураа дургүй. Монгол мэтийн орнуудаас гэрээт ажилчид явуулдаг орны иргэдэд бүүр дургүй, муухай гэдэг нь. Өөрсөдөө болхоор бид тэгдэггүй гэж ярьдагийн. Нэг хэсэг лабыхантайгаа түнжин хагараад, шалтгаан нь ойлгомжтой. Сүүлд нь хамт сурдаг эгч маань хэрэв та нар цагаан арьстнууд байсан бол бид тэгж харьцахгүй байх байсан юмаа, уучлаарай гэж хэдэн жилийн дараа уучлал гуйсан түүхтэй юм даа. Би ч ана мана үзэлцдэг байж билээ.




Солонгосын боловсорлын телевизээс энэ Солонгос дахь Арьс Өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлийн тухай баримтат кино хийсэнийг нв саяхан үзээд хуучин явдал санаанд орлоо ш дээ. Анх ирсэний дараа Монголчууд энэ тэнд очоод Монгол гэж битгий хэлж байгаарай, ялангуяа таксинд суухдаа гэж захидаг байж билээ.

Шинэхэн ээжид мэдэхгүй зүйл их байх юмаа


Охин маань ханиад хүрээд бараг сар боллоо, одоо ч гүйцэд эдгээгүй, сүүлдээ Монголоос найздаа эм захиж авчрууллаа. Шинэхэн аав ээж болхоор ханиад хүрхээр нь яаж гэрээр эмчлэхээ мэдэхгүй, дээр нь энд эм эмчийн жоргүй бол өгдөггүй болхоор эмнэлэг явахаас арга байхгүй. Ханиад нь хүндрээд хатгаа болчих вий, чихрүүгээ орчих вий гэж айгаад охиноо тэврээд эмнэлэг гүйнэ, даатгалгүй болхоор төлбөр нь өндөр өө, энэ сард хэдэн ч удаа эмнэлэг явж, эм бичүүлж ууваа. Антибиотик өгөөд дор нь нам дарчихмаар санагдаад байдаг эмч нь энгийн эм бичиж өгөөд нөгөөх нь ямар ч нэмэр болохгүй. Сүүлдээ ханиад нь ч эдгэсэн юм байхгүй, чих нь өвдөөд, 2 шөнө халуурсаны эцэст арай гэж антибиотик бичиж өглөө ш дээ. Нөгөөхийг нь уугаад овоо дээрдлээ. Энэ сард төлсөн эмнэлэгийн төлбөр тооцоод үзсэн чинь хэдэн 100 мянга болсон байхын. Бушуухан торгууль төлөөд ч хамаагүй даатгалтай болохгүй бол ч.
Хүүхэд өвдөхөөр хэцүү л байдаг юм байна, шөнө унтахгүй уйлаад, заавал үүрүүлж унтах гээд, 2 хоног охиноо нуруундаа үүрээд түрүүлгээ харж унтлаа ш дээ. Аавдаа үүрүүлхээр унтахгүй, заавал ээжийхээ нуруун дээр унтана, хүүхэд бас сонин юмаа. Ядаж байхад хүүхдээ өвдөхөөр яаж асрахаа мэдэхгүй, халуурхад нь яаж халууныг нь буулгахаа мэдэхгүй шөнө дунд охиноо тэврээд эмнэлэг 2 ч удаа явлаа. Түргэний сувилагч харин бүлээн усаар хүүхдэд массаж хийж халууныг нь буулгадаг арга зааж өглөө.
Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил байдаг юм байнаа, бид 2 шиг нялх хүүхэд харж байгаагүй хүмүүст бүүр ч хэцүү юм байна.

Mar 22, 2012

Working mom буюу ажилсаг ээж! хэхэ


Гадаад ажиллаж, сурч байгаа бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хүүхдээ, ялангуяа нялх хүүхдээ яах вэ гэдэг асуудал, ихэнх хүмүүс Монголд эмээ өвөөд нь явууличхдаг. Бид хоёр бас охиноо 6 сар хүртэл нь хөхүүлж байгаад эмээ, өвөөд нь явуулаад ажил, сургуулиа бодхоор төлөвлөсөн боловч охиноо явуулж төвдсөнгүй ээ. Яг явуулна гэж бэлдээд охиноо хөхнөөс нь гаргаж эхэлтэл ханиад хүрээд, нөхөр бид хоёр бие биендээ хэлж чадахгүй дотроо шаналцгаагаад, би гэдэг хүн чинь нойр хулжаад, шөнөжин охиноо ширтэж хоноостой бараг сар болсон. Охиноо цэцэрлэгт өгье гээд цэцэрлэг хайлаа. Солонгос ноднин жилээс эхлээд Солонгос хүүхдүүд цэцэрлэгтээ100% үнэгүй явах боломжтой болсон. Гадаад хүмүүс хүүхдээ өгье гэвэл мэдээж мөнгөө төлнө. Наснаасаа хамаараад цэцэрдэгийн төлбөр нь өөр өөр, бага насны хүүхэд байх тусмаа үнэтэй, 0-1 хүртэл насны хүүхдэд нэг хүүхдэд улсаас багшийн цалин гэж 361000, хүүхэд асаргааны 394000, нийт 755000 вон өгдөг гэсэн.
Охиноо өгье гээд хэд хэдэг цэцэрлэгээр ортол гадаад хүүхэд 755000 төлөөд явуул гэхээр нь тархинд цус харвахаа шахлаа. Гэтэл ашгүй нэг цэцэрлэгийн эрхлэгч өөрөө ч бас хүүхдүүдийг нь харах хүнгүйг улмаас ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд орж байсан, ийм зовлонг сайн мэднэ гээд манай хүүхдийг тал үнээр нь цэцэрлэгтээ авхаар болоод, бид хоёр чинь элэг бүтэн нэг дороо байж болхоор боллоо.
Солонгос цэцэрлэгүүд хүүхдийг аажмаар шинэ орчинд дасгаж авдаг юм байна, эхний долоо хоног 2 цаг, дараа долоо хоног нь 3 цаг гэх мэтээо долоо долоо хоногоор цэцэрлэгтээ байх цагийг нь нэмээд. Манай охин эхний хэд хоног шинэ орчин болхоор гайхаад, харах гээд уйлах сөхөөгүй инээж хөхрөөд байхаар ашгүй амархан дасах нь гэж болдсон чинь бишээ. Ээж намайг энэ газар орхиод яваад байна гэдгийг мэдээд, 7 сартай хирнээ ээжийгээ дагаж уйлна, багшийхаа өвөр дээр сууж байж ээжрүүгээ гараа сарвайгаад уйлчихана шүү дээ, хэд хоног нэлээд уйллаа, авах гээд очиход бүлцийсэн юм сууж байдаг байсан чинь одоо ээж нь харагдахаа болингуут уйлахаа больчихдог болсон байна лээ, айхтар золигнууд юмаа. Саяхан нэг баримтат кино үзэж байхад хүүхэд сэтгэл санааны хувьд том хүнтэй адилхан бүхнийг мэдэрдэг, баярлана, гомдоно, уурлана, шаналана, шантрана, хөөрнө, харин түүнийгээ хэрхэн илэрхийлдэхээ мэддэггүйгээрээ том хүнээс ялгаатай, ой хүрээгүй нялх хүүхэд ч ялгаагүй гэж ярьж байсан, үнэн юмаа. Хэдий цэцэрлэг ч гэлээ багш нар нь хүний хүн болхоор санаанд хүрэхгүй юм, одоо яая гэхэв.Өнөөдөр багш нарыг нь амттанаар дайлж хахуульдахаас, Солонгос ээжүүд бас тэгдэг юм билээ. Монголд байсан бол хүүхдээ хүний гарт өгөхгүй эмээд нь харуулаад санаа амар байхгүй юу. Нөхөр ажил гээд өглөө гараад орйо орж ирдэг болхоор хичээл ном, хүүхэд, гэр орон гээд миний ачаалал нэмэгдэж байгаам даа, гэртээ гэрийн эзэгтэй, эхнэр, ээжийн ажил хийнэ, сургууль дээр эрдмийн ажил хийнэ. Цаг заваа сайн зохицээлаад, зохион байгуулалттай байж чадвал алзахгүй байхаа. Хажуугаар гоо сайхандаа бас анхаарнаа, эмэгтэй хүн байна даа. Гурвуулаа хамтдаа гангар гунгар гээд сууж байна гэдэг чинь сайхан байгаам чинь. Охиноо инээдээрг ядаргаагаа тайлж, алдсан эрч хүчээ сэлбээд завгүй шинэ хэмнэлээр амьдраад байж дээ.