Mar 29, 2012

Шинэхэн ээжид мэдэхгүй зүйл их байх юмаа


Охин маань ханиад хүрээд бараг сар боллоо, одоо ч гүйцэд эдгээгүй, сүүлдээ Монголоос найздаа эм захиж авчрууллаа. Шинэхэн аав ээж болхоор ханиад хүрхээр нь яаж гэрээр эмчлэхээ мэдэхгүй, дээр нь энд эм эмчийн жоргүй бол өгдөггүй болхоор эмнэлэг явахаас арга байхгүй. Ханиад нь хүндрээд хатгаа болчих вий, чихрүүгээ орчих вий гэж айгаад охиноо тэврээд эмнэлэг гүйнэ, даатгалгүй болхоор төлбөр нь өндөр өө, энэ сард хэдэн ч удаа эмнэлэг явж, эм бичүүлж ууваа. Антибиотик өгөөд дор нь нам дарчихмаар санагдаад байдаг эмч нь энгийн эм бичиж өгөөд нөгөөх нь ямар ч нэмэр болохгүй. Сүүлдээ ханиад нь ч эдгэсэн юм байхгүй, чих нь өвдөөд, 2 шөнө халуурсаны эцэст арай гэж антибиотик бичиж өглөө ш дээ. Нөгөөхийг нь уугаад овоо дээрдлээ. Энэ сард төлсөн эмнэлэгийн төлбөр тооцоод үзсэн чинь хэдэн 100 мянга болсон байхын. Бушуухан торгууль төлөөд ч хамаагүй даатгалтай болохгүй бол ч.
Хүүхэд өвдөхөөр хэцүү л байдаг юм байна, шөнө унтахгүй уйлаад, заавал үүрүүлж унтах гээд, 2 хоног охиноо нуруундаа үүрээд түрүүлгээ харж унтлаа ш дээ. Аавдаа үүрүүлхээр унтахгүй, заавал ээжийхээ нуруун дээр унтана, хүүхэд бас сонин юмаа. Ядаж байхад хүүхдээ өвдөхөөр яаж асрахаа мэдэхгүй, халуурхад нь яаж халууныг нь буулгахаа мэдэхгүй шөнө дунд охиноо тэврээд эмнэлэг 2 ч удаа явлаа. Түргэний сувилагч харин бүлээн усаар хүүхдэд массаж хийж халууныг нь буулгадаг арга зааж өглөө.
Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил байдаг юм байнаа, бид 2 шиг нялх хүүхэд харж байгаагүй хүмүүст бүүр ч хэцүү юм байна.

No comments: