Охиноо харах тусам л хайр хүрээд байх юм. Сониуч гэдэг нь ээжийгээ гал тогоонд хоол хийхээр ширээний тавцангаар барьж зогсоод, хийж байгаа хоол харах гээд өлмийгөө өргөөд өндөлзөнө. Ширээнээс толгой нь илүү гарахгүй болохоор дээр нь байгаа вм сайн харагдахгүй болохоор гараараа тэмтэрээд гарт дайралдсанаа авах гэж ээжийгээ сандаргана. Интернэд үзэхээр компьютер булаацалдаад, товчлууруудыг нь санаан зоргоороо нүдээд, дэлгэж өөрчлөгдөхийг нь хараад тас тас хөхрөнө.
Анх ном авч өгөхөд номнуудаа барьж аваад амандаа хийдэг байснаа сүүлийн үед хуудас хуудасаар нь эргүүлж үзээд, зурагнуудыг нь удаан ажиглаад, шулганахын. Цэцэрлэг дээрээ хөгжмийн хичээлд хамгийн дуртай, том хүүхдүүд нь дуулаад бүжиглэхээр алгаа ташаад чанга чанга инээнэ. Аавыгаа хэмнэлтэй хөгжим тавьж өгөхөөр хэмнэлээр нь хөдлөөд, шулганаад. Дээрээс хойш баяртай гэж гараа даллахыг зааж өгсөн чинь өчигдөр сурсан бололтой, ээжийгээ гараа далласан дуурайгаад гараа даллаад инээгээд.
Хэдэн долоо хоногын өмнө багш нь утасаар ярихын зааж өгчээ, утас барьж авангуутаа чихэн дээрээ ч биш дагзан дээрээ бариад шулганана. Цэцэрлэгээс нь авах гээд очихоор хаалга дуугараах чимээнээр инээд алдаад хамаг хурдаараа мөлхөж ирээд алгаа ташина. Тэврье гээд гараа тосохоор хоёр гараад алдлаад босоод ирэхийг нь харахаар өөрийгөө хорвоогын хамгийн жаргалтай, хамгийн азтай хүн гэдэгээ мэдэрээд сайхан юмаа ээж байх.
Аав ээж хоёр нь хорвоод ганцхан байдаг цирк үзэж байгаа юм шиг хөгжилтэй, жаргалтай байх юмаа.