


Бас охины үс нь ургаад өөрөө боолт хийж өгөхөөр шийдсэн. Хэрэгтэй материалуудыг нь бүгдийг нь зарах юмаа.
Зурган дээрх мобилийг би хийгээгүй шүү нэтээс зургыг нь авчихлаа бусдыг нь өөрөө хийж үзсэн, хөөрхөн л болдог юм байна. Мобил гэсэнээс манай охиныг төрөхөд авга эгч нар нь зөндөө бэлэг бэлдэг явуулсаны нэг нь толгой дээр нь зүүдэг хуванцаг мобил байлаа. Нэг шөнө охин гэнэт час хийгээд уйлахаар нь сэрээд хартал нөгөө мобил чинь охины толгой дээр уначихсан байдаг байгаа. Энэ эсгий мобил унасан ч зөөлөн болохоор хүүхэд гэмтээхгүй. Ээжүүд маань мэддэг байлгүй дээ, хүүхэд төрсөний дараа эхний нэг сар өнгө ялгадаггүй тул хар цагаан өнгийн мобил хэрэглэдэг юм билээ. Бид 2 ганцран сар хэрэглэх юм чинь гээг цаасыг хараар будаж байгаад хар цагаан алаг цаасан шоогоор мобил хийж өгч байлаа. Охин маань туулай жилтэй болохоор туулайтай үсний боолт хийж өгөөд, хөөрхөн гэж жигтэйхэн. Тоглоомондоо ч нугасгүй, барьсан болгоноо амталж үздэг болохоор хуванцар, модон тоглоомуудыг бодвол бэртчих вий, хор болчих вий гэж айх аюулгүй амар юмаа. Тэгээд сайхан хоолыг олуулаа хувааж идвэл бүүр амттай болдог учираас олонтойгоо хуваалцая гэж бодоод энэ шинэ хоббигоо Монголыхоо ээжүүдтэй хуваалцъя гэж шийдлээ.
No comments:
Post a Comment