Сүүлийн үед иймэрхүү зүйл хийгээд амтралтын 2 өдөрийг тун завгүй өнгөрөөж байнаа. Шинэ жилийн хэдэн савангууд хийлээ. Бас удахгүй болох Валентиний өдөрт зориулж хэдэн саван хийв. Хамгийн доор байгаа 2 хүүхэлдэйг охиндоо зориулж эсгийгээр хийсэн. Яг 2 өдөр сууж хийсэн. Анх удаа хийсэн гэхэд дажгүй болсон шүү. Оёдолын машингүй болохоор жаахан удаан оёсон. Ирэх зунаас оёдолын машин авч байгаад охиндоо өөр олон гоё тоглоом, хувцас оёж өгөөд бүлтийтэл нь гоёх юм шүү хэхэ. Ирэх долоо хоногоос цагаан сарын бэлэгний савангууд хийнээ. 2 талыхаа аав ээжид цагаан сарын бэлгэндээ нэмэрлэг гээд хэдэн саван хийхээр төлөвлөчихсөн.
Урьдчилсан хамгаалалтандаа орчихсон, судалгааны ажил гээд ширээнийхээ ард суух завгүй л байна. Ирэх хавар төгсөхийн тулд өглөө 6н цагт босож сурч байгаа. Ажилын 5 хоногийн 3т нь яахав босоод л байна. Яваандаа 7 өдөр босдог болох төлөвлөгөөтэй. Өгдлөө босож сурахад минь Өглөөний хүн гээд ном их тус болж байнаа. Сайхан ном бэлэглэсэн найздаа баярлалаа. Царайгаа харж нэг удаа уулзаагүй ч гэсэн сайхан найзууд болж гоё бэлэг өгсөнд (Монголоос явуулсан) баярлалаа. Ирэх онд надад амралтын өдөр гэдэг ойлголт байхгүй, хагас бүтэн сайнгүй сургууль шогшино, хажуугаар нь савангаа хийж мөнгөө олно гээд завгүй ээ.